Хабиб, Конор хоёрын тулааны талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.
Тус тулааныг “Холимог тулааны спортын түүхэн дэх хамгийн их хүсэн хүлээсэн, дуулиант дуэль болно хэмээн бокс сонирхогчид үзэж буй.
Тэд хоёр жилийн өмнөөс л “зодолдое, үзэлцье” гэсэн. Хоёр тулаанчын билет худалдаанд гараад гуравхан минутын дотор зарагдаж дууссан гэх мэдээлэл бий. Мэдээж урьдчилсан захиалгаар л бүгд дууссан гэсэн үг.
Өнөөдрийн байдлаар Хабиб Нурмагомедов 23 дараалан ялсан бөгөөд ганц ч ялагдаагүй байгаа. Тэр ММА-д 26-0, UFC-д 10-0 амжилттай яваа.
Харин Конор Макгрегор хэд хэдэн ялагдаж байсан ч агуу Жозе Алдо Эдди Алварез нарыг дутуу гаргаж одоогоор хоёр бүс эзмшиж байгаа юм. Макгрегорын ММА үзүүлэлт 21-3 бол UFC-д 9-1 амжилттай буюу ганц Диазад л ялагдаж байв.
Хабиб энэ тулаанаас ялсан ч ялагдсан ч дор хаяж 10 сая доллар олох магадлал байгаа бол Конор 25 саяас багагүй доллар олох тооцоо одоогоор гараад байна.
Энэ тулааны талаар UFC-гийн гол босс Дана Уайт “Энэ тулааныг дэлхий даяар гэрээсээ мөнгө төлж үзэх (pay per view) хүмүүс түүхэнд байгаагүй ихээр байна” хэмээн хэлжээ.
С.Нацаг
Сэтгэгдэл (1)