Жүдо бөхийн ДАШТ-ний хоёр дахь өдөр эмэгтэй -52кг, эрэгтэйч -66 кг-ийн барилдаанаар үргэлжиллээ. Энэ жингүүдийн алтан медалийн тамирчид нэгэн шинэ түүх бичсэн юм. Учир нь Япон улсын ах дүү хоёр тамирчин тус хоёр жинд аваргаллаа. Эмэгтэй -52 кг-ийн жинд 18 настай Уфа Абе түрүүлсэн бол эрэгтэй -66 кг-ийн жинд түүний ах Хифуми Абе 21 насандаа дэлхийн аваргаас хоёр дахь алтан медалиа хүртлээ.
Харин манай бөх ОУХМ Г.Хэрлэн дагах барилдаанаа Бразилын бөхтэй хийж ялагдан шагналт 7-р байранд шалгарсан юм. ДАШТ өнөөдөр эрэгтэй -73кг, эмэгтэй -57кг-ийн жингийн барилдаанаар үргэлжилнэ.
С.Нацаг