-10.00 цагаас Буриад судлалын академийн 10 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал Хүрэлтогоот дахь одон орон судлалын төвд эхэллээ.
10.00 цагаас Уран зургийн галерейд Уран хатгамалчдын улсын гуравдугаар уралдаан эхэллээ.
-12.00 цагт Мишээл экспо төвд "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Мах сүүний анхдугаар аян”-ны үр шим өдөрлөг болно. Өдөрлөгөөр "Мах, сүүний анхдугаар аян-ы үр дүнг танилцуулж, “Та сүүгээ уусан уу”, "Махны салбарын эрх зүйн орчин” хэлэлцүүлэг тус тус болж, амталгаат худалдаа , сурталчилгаа, шинэ бүтээгдэхүүний танилцуулга хийнэ.
-12.00-15.00 цагийн хооронд Автомашингүй өдрийн хүрээнд “Хүүхэд бүрийг зам тээврийн ослоос хамгаалъя” сэдвээр шохойн зургийн уралдааныг Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 6-10 нас, дунд ангийн 11-14 насны сурагчдыг хамруулан 2 үе шаттай зохион байгуулна.
14.00 цагаас Автомашингүй өдрийн хүрээнд Сүхбаатарын талбайд дугуйн парад болно