Их аварга Хакүхо М.Даваажаргал Аки башёгийн 13 дахь өдөр Кисэносато ёкозүнатай хүч үзэн давсанаар 13 даваатай болж башёг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Түүний өчигдрийн даваа нь макүүчи буюу дээд зиндаанд авсан 999 дэх ялалт байлаа. Хакүхо аварга өнөөдөр 1000 дахь даваагаа авахын тулд озеки Гойёдог давах хэрэгтэй болох нь ээ.