Дорнод аймагт олон улсын төсөл, хөтөлбөрийн сайн дурын гадаадын мэргэжилтнүүд өөрийн улсын сайн туршлагыг хүүхэд багачууд, сургууль, цэцэрлэг, багш нарт танилцуулж, хоорондын найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна. Тус аймгийн Засаг дарга АНУ-ын Энх тайвны корпус, Япон улсын Жайка, БНСУ-ын Койка зэрэг байгууллагуудын сайн дурын мэргэжилтнүүдийг Дорнод нутгийг зорин ирж ажиллаж байгаад талархан хүлээн авч уулзсан байна.