Нийслэлийн Архивын салбарын 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах зорилгоор Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр харилцан туршлага солилцох үзүүлэх сургалтыг дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийг түшиглэн есдүгээр сарын 21-ний өдөр Хүүхдийн номын өргөөнд амжилттай зохион байгууллаа.
Сургалтад Нийслэлийн архивын газрын Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга Н.Оргилболд, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр, Архив бичиг хэргийн тасгийн дарга С.Энхцацрал, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, дүүргийн Засаг даргын Дэргэдэх хэлтэс, албадын дарга нар болон Архив, бичиг хэргийн ажилтнууд оролцлоо.
Тус үзүүлэх сургалтыг нийслэлийн есөн дүүргүүдээс анх удаа Чингэлтэй дүүрэг агуулга сэдвийн хүрээнд онолын болон практикийн хосолсон хэлбэрээр үзүүлэх, танилцуулах, заавар зөвлөгөө өгөх байдлаар зохион байгуулж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудын тусгай төрлийн баримтуудыг дэлгэн үзүүлснээрээ онцлог юм.