Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит “Аврагч-2018” тэмцээн боллоо. Уламжлал болгон зохион байгуулагддаг тус тэмцээн нь 20 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
“Аврагч” тэмцээн нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, аймгийн аж ахуйн нэгж, байгууллагуудын гамшгаас хамгаалах орон тооны бус штаб, анхны тусламжийн нөхөрлөлийн бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг хангах, гамшгийн үед ажиллах, мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилготой аж. Тэмцээнд 16 нөхөрлөлийн 240 орчим ажилтан, албан хаагчид хурд хүчээ сорих юм.
Б.Лхам