Дэлхийн шатрын 43 дугаар олимпиад маргаашнаас аравдугаар сарын 6-ны өдрүүдэд Гүрж улсын Батуми хотод зохион байгуулагдана.
Тус тэмцээнд манай улсаас “Сүлд” биеийн тамир спортын хорооны тамирчин, МУГТ, их мастер, хошууч Т.Батчимэг, Олон улсын мастер, дэслэгч С.Билгүүн нар оролцох юм. Тамирчдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хүлээн авч уулзжээ.
Энэ жилийн дэлхийн шатрын олимпиадад 198 орны 2000 гаруй тамирчин өрсөлдөх бөгөөд тус тэмцээн нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг байна.
Б.Лхам