Энэ сарын 28-ны өдөр Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа зарлалаа.
Дуудлага худалдааны анхны үнэ судалгаанд суурилсан ба хямд үнэтэй болж шинэчлэгджээ. Тус худалдаанд нийслэлийн таван дүүргийн 27 байршлын газар багтаж байна. Уг газрууд нь нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу архитектор төлөвлөлтийн даалгавар нь батлагдсан байгаа аж. Дуудлага худалдаа Хангарди ордонд болно.
Б.Лхам