МУИС, МУБИС болон Ховд их сургуулийн дэргэд “Күнзийн институт”-ийн төв 2015 онд байгуулагджээ. Тус байгууллага нь Увс, Баян-Өлгий аймагт салбар буюу аль нэг их дээд сургууль, коллежийг түшиглээд Күнзийн танхим байгуулах саналтай байгаа аж.
Күнзийн танхим байгуулагдснаар ЕБС, насанд хүрэгчдэд хятад хэл заах, хятадын соёлыг сурталчлах, бас хятад хэлийг тодорхой түвшинд сурснаар Хятадын засгийн газрын 100 хувь тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах /бакалавр, магистр, докторын/ боломж бүрдэх юм. Түүнчлэн өрөө байр, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн зэрэг санхүүжилтийг Хятадын Засгийн газраас гаргадаг байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)