Тээврийн цагдаагийн албанаас харъяа нэгжийн алба хаагчдын дунд “Шилдэг зохицуулагч-2018” тэмцээнийг зохион байгууллаа.
Хууль эрх зүй, гадаад хэлний мэдлэг, биет зохицуулалт, зам тээврийн ослын газарт ажиллаж, дүгнэлт гаргах, уран жолоодлого зэрэг мэдлэг, ур чадварын нийт долоон төрөлд 33 багийн 99 алба хаагчид өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэс манлайлан “Цом”-ын эзнээр шалгарчээ.
Дэд байрыг Архангай аймаг дахь Замын цагдаагийн тасаг хүртсэн бол гуравдугаар байрт Өмнөговь аймаг дахь Замын цагдаагийн тасаг тус тус шалгарсан байна. Мөн цагдаагийн “Уран зохицуулагч”-аар Дорнод аймаг дахь Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч А.Одхүү тодорсон байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)