Орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжих, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор “Алтай түншлэл 2018” үзэсгэлэн худалдааг Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж байна.
Тус үйл ажиллагаанд Хүнс хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Стандарт Хэмжилзүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газар мөн хамтран ажиллаж байгаа юм.
Б.Лхам