“Цагаан бэрс 2018” өсвөрийн шатарчдын үргэвчилсэн тоглолтын Рапид XII тэмцээн МҮЭСТО-нд амжилттай эхэллээ.
Тэмцээнд хөдөө орон нутгаас Дархан-Уул, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Өвөрхангай, Төв, Архангай аймгуудын шатрын клубууд мөн нийслэл хотын 9 дүүргийн 30 гаруй шатрын клубуудын 5-18 насны 470 гаруй тамирчид оролцон оюун ухаанаа сорин өрсөлдөж байна.
Л.Сайнаа