Говийн бүсийн аварга шалгаруулах үндэсний сурын багийн харвааны тэмцээн Дундговь аймгийн Мандалговь хотноо амжилттай зохион байгуулагдаж байна.
Нээлтийн ажиллагаанд аймгийн засаг дарга, үндэсний сурын холбооны тэргүүн О.Бат-Эрдэнэ, аймгийн үндэсний сурын холбооны дэд тэргүүн Х.Анхбаяр нар харваачдад амжилт хүсэн үг хэлэв.
Багийн харваанд 4 аймгийн 6 баг, цуваа харваанд 250 гаруй харваачид өрсөлдөж байна.
Үүнээс МУ-ын Даяр дуурсах мэргэн 1 , спортын мастер 24 , дэд мастер 4 харваач байгаа аж.
Л.Сайнаа