Дэлхийн "АВТОМАШИНГҮЙ ӨДӨР"-ийг тохиолдуулан Хан-уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс Sky Garden хотхонтой хамтран тус дүүргийн ерөнхий боловсорлын сургуулийн сурагчдын дунд "Гэр бүлийн дугуйн уралдаан"-ыг өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.
Дугуйн уралдааны үеэр "Хүүхэд аюулгүй орчин", "Бяцхан үрсээ зам тээврийн ослоос хамгаалья" сэдвийн хүрэээнд эцэг эхчүүд болон тэмцээнд оролцогч нийт 200 гаруй хүүхэд, залуучуудад унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүйн дүрмийн сургалт зохион байгуулж, зөвлөмж материалуудыг тарааж ажилласан байна.
Л.Сайнаа