Азербайжан улсын Баку хотноо зохион байгуулагдаж буй Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -57 кг-ын жинд хүч үзэн барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Доржсүрэнгийн Сумьяа хүрэл меадлийн болзол хангалаа.
Тэрбээр ийнхүү 5 жил олимп, дэлхийн тэмцээнд тасралтгүй зодоглож, медалийн төлөө шалгарсан тамирчин боллоо. Мөн тэрбээр Дэлхийн аваргаас гурав дахь медалиа хүртэж байгаа билээ.
Л.Сайнаа