Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Кумар Ахужаг хүлээж авч уулзлаа.
Ноён Винод Кумар Ахуж нь 2018 оны долдугаар сард НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр томилогдсон бөгөөд уулзалтаар хүнс хөдөө аж ахуйн статистикийн чиглэлээр ҮСХ-ны явуулж байгаа үйл ажиллагаа болон хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.
Түүнчлэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг дүгнэхэд шалгуур үзүүлэлтүүдийг тооцох, Хүнсний баланс байгуулахад хамтран ажиллахаар боллоо.
Л.Сайнаа