Монголын киночдод хэдийнээ танил болсон “48 цаг” кино наадмын бүртгэл эхэллээ.
Киночдын ур чадварыг дээшлүүлэн, авъяаслаг залуу уран бүтээлчдийг тодруулах, олон улсын киночидтой өрсөлдөх боломж олгон Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой тус наадам 9 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Авьяас билэгт уран бүтээлч, кино сонирхогчид та бүхнийг ур ухаан, хурд хүчээ сорин 48 цагийн дотор 4-7 минутын кино бүтээн оролцохыг урьж байна.
Наадам 10 сарын 12-14нд болно.
“48 цаг-Монгол 2018” наадмын шилдгээр шалгарсан бүтээл 2019 оны гуравдугаар сард АНУ-ын Флорида мужийн, Орландо хотноо болох “Filmapalooza” буюу “48 цаг” олон улсын наадамд оролцож дэлхийн 150 орны киночидтэй шилдгийн төлөө өрсөлдөж, мѳн Франц улсын Канн хотын олон улсын кино наадмын (Cannes International Film Festival) БЭСРЭГ КИНО буланд киногоо гаргах эрхтэй болох боломжтой юм.
Бүртгэлийн хураамж 250000 төгрөг, барьцаа 50000 тѳгрѳг аж.
Бүртгэлийн хугацаа 2018 оны 10 дугаар сарын 11-нийг дуустал үргэлжилнэ.