Дорноговь аймгийн Засаг даргын ивээл дор гар бөмбөгийн спортоор хичээллэгч баг, тамирчин, ард иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, олон нийтэд сурталчлах зорилгоор 2018 оны аймгийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнийг есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулжээ.
Тэмцээнд 25 багийн 170 гаруй тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс эмэгтэй тэргүүн байрт Говьсүмбэр аймаг, дэд байрт аймгийн Биеийн тамир, спортын газар, гутгаар байрт Дорноговь аймгийн Айраг сумын баг тамирчид шалгарлаа.
Эрэгтэй төрөлд аймгийн аваргаар Дорноговь аймгийн Даланжаргалан сум, дэд байрт Хаан банк, гутгаар байрт Цахилгаан түгээх сүлжээний баг тамирчид шалгарсан бол “Эмэгтэй шилдэг тоглогч”-оор С.Будсүрэн / Говьсүмбэр аймаг/, “Эрэгтэй шилдэг тоглогч”-оор А.Багабанди /Дорноговь аймгийн Даланжаргалан сум/ нар тус тус шалгарлаа.