Португалын шигшээ, Италийн “Ювентус” багийн довтлогч Криштиану Роналду өнөөдөр Лондон хотноо болох ОУХХ-ны оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаанд оролцохооргүй болжээ. Испанийн “Marca” сонинд энэ талаар мэдээллээ. Тэрээр Багийнхаа шахуу тоглолтын хуваариас болж ийм шийдвэр гаргасан гэнэ.
“Ювентус” өчигдөр Италийн АШТ-ий хүрээнд “Фрозиноне” багтай тоглож 2:0-ээр буулгаж авсан бөгөөд лхагва гаригт “Болонья” багтай тоглох хуваарьтай аж.
Криштиану Роналду ОУХХ-ны “Оны шилдэг хөлбөмбөгч” шагналын төлөө Египетийн шигшээ, Английн Прещмьер лигийн “Ливерпүүл” багийн довтлогч Мохаммад Салах, Хорватын шигшээ, Испанийн Примера дивизионы “Реал” багийн хагас хамгаалагч Лука Модрич нартай тунаж үлдээд байгаа юм.