Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь "Ардчилсан нам"-ын бүлгийн ээлжит долдугаар хурал Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд хуралдлаа. “Ардчилсан нам”-ын бүлгийн хурлаар Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн бодлогын хурлын хороо, байгаль орчин, үйлдвэрлэл үйлчилгээ, тохижилтын асуудал эрхлсэн хурлын хороо, төрийн захиргаа, хууль зүй хурлын хороо зэрэг 3 хурлын хороодын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлэийн биелэлт, гүйцэтгэлийн үнэлгээг нягтлан шалгах, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хянах хяналт шалгалтын тайлан дүнгийн талаарх мэдээ мэдээлэл, Мөн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах, 2018 оны хөрөнгө оруулалтын жагсаалтад өөрчлөлт оруулах тухай, Баянгол дүүргийн ЭЗН-ийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн энхий хагас жилийн биелэлтийн талаар, Дүүргийн 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай зэрэг 6 асуудлыг хэлэлцэж баталлаа.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)