Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүдэд сургалт явууллаа.
Энэ удаагийн сургалтаар “Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн стандарт”, “Албан хэрэг хөтлөлтийн Edoc програмтай ажиллах”, “Өргөдөл, гомдлын нэгдсэн програм” ашиглалт сэдвээр сургалт, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Албан бичиг болон өргөдөл, гомдлыг бүртгэх, шилжүүлэх, буцаах, судлах, шийдвэрлэх явцад Засаг даргын Тамгын газрын ажил хариуцсан мэргэжилтнүүд тогтмол хяналт тавин ажилладаг.
Иймд байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны явцад илэрч буй зөрчил, дутагдлыг арилгах, иргэдийн өргөдөл, хүсэлтийг хугацаанд нь чанартай шийдвэрлэж байх талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.
Энэ онд дүүргийн Засаг даргын Тамгын газарт 520 өргөдөл хүсэлт ирснээс хугацаанд нь шийдвэрлэсэн 487, шийдвэрлэх шатанд 32 өргөдөл байна.
Чанарын үзүүлэлтийг авч үзвэл: Шийдвэрлэлтийн явц 93,65 хувийн гүйцэтгэлтэй, дундаж хугацаа 12 хоног 4 цаг 41 минут байна.