Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Универсиад-2018" их наадмын "Шилжин явах цом"-ын эзнээр "Ховд их сургууль" дахин тодорлоо

2018-9-25
0
ЖИРГЭХ

 

Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургуулийн 20 жилийн ойн нэрэмжит Монгол улсын орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн оюутны “Универсиад-2018” спорт, урлагийн уламжлалт 21 дүгээр их наадам Увс аймгийн Улаангом хотноо 09 сарын 20-23-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Наадмын нээлтийн үйл ажиллагаанд наадамд оролцогч сургуулийн захирал, төлөөлөгч нар болон МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, Хөдөлмөрийн дээд сургуулийн захирал Ц.Лумжав, Увс аймгийн засаг даргын орлогч Т.Нямсамбуу нар оролцож наадамд оролцогчдод баяр хүргэж үг хэлсэн. Мөн энэ үеэр тамирчин, шүүгчийн тангараг өргөх ёслол боллоо. Нээлтэнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчдөд зориулж Хөдөлмөрийн дээд сургуулийн авьяаслаг оюутнууд мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэсэн.

 

 

Хөдөлмөрийн дээд сургуульд “Универсиад-2018” XXI их наадмыг зохион байгуулах эрхийг Монголын Оюутны Спортын Холбоо болон Баруун бүсийн Оюутны Спортын Холбооны шийдвэрээр олгосны дагуу Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам, Монголын Оюутны Спортын Холбоо, Хөдөлмөрийн дээд сургууль, Увс аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулсан юм.

 

 

Наадамд МУИС-ийн Завхан сургууль, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль, Ховд ИС, Увсын Хөдөлмөрийн дээд сургууль, Архангай МУБИС, Дорнод их сургууль болон БНХАУ-ын Күнзийн институтийн нийтдээ 7 байгууллагын 300 гаруй төлөөлөгч оролцож, спортын 5, урлагийн 6 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвараа сорин "ШИЛЖИН ЯВАХ ЦОМ"-ын төлөө ур чадвараа сорин өрсөлдлөө.

“УНИВЕРСИАД-2018” уламжлалт XXI их наадамд Ховд их сургуулийн баг 52 оноогоор тэргүүн байр эзэлж, ХИС-ийн захирал, доктор, дэд профессор В.Сайнбаяр, ОУХ-ний мастер, дасгалжуулагч Д.Баярболд нар “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”, алтан медаль гардан авлаа. Наадмын хоёрдугаар байрт наадмыг зохион байгуулагч Ц.Лумжав захиралтай Хөдөлмөрийн дээд сургууль, гуравдугаар байрт доктор, профессор М.Банзаагааяа захиралтай АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль тус тус шалгарлаа.

 

 

Наадмын язгуур урлаг, гоцлол бүжиг, гоцлол дуу, гоцлол хөгжим, ардын бий биелгээ, оюутан миссийн төрлүүд аймгийн Хөгжимт драмын театрт амжилттай явагдав. Урлагийн наадамд Хөдөлмөрийн дээд сургуулийн авьяаслаг оюутнууд тэргүүн байр эзэллээ.

Язгуур урлаг:

I байр: н.Есөнтөмөр /Дорнод их сургууль/

II байр: н.Нэмэхбуян /Ховд их сургууль/

III байр: н.Жомарт /ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль/

Гоцлол бүжиг:

I байр: н.Уранцэцэг /Архангай МУБИС-ийн салбар сургууль/

II байр: Г.Одончимэг /Увс Хөдөлмөрийн дээд сургууль/

III байр: н.Отгончимэг /Ховд их сургууль/

Гоцлол дуу:

I байр: Ц.Баадайхүү /Увс Хөдөлмөрийн дээд сургууль/

II байр: Б.Пүрэвсайхан /Дорнод их сургууль/

III байр: Ө.Нямсамбуу /АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль /

Ардын бий биелгээ:

I байр: З.Даваажав /Ховд их сургууль/

II байр: А.Отгонцэцэг /Увс Хөдөлмөрийн дээд сургууль/

III байр: Т.Халиунаа /МУИС-ийн Завхан сургууль/

Гоцлол хөгжим:

I байр: н.Гарил /ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль/

II байр: н.Энхмэнд /Увс Хөдөлмөрийн дээд сургууль/

III байр: н.Гомбо /Дорнод их сургууль/

Оюутан мисс:

I байр: Б.Отгончимэг /Ховд их сургууль/

II байр: н.Жавзанхорлоо /АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль

III байр: А.Алтынгул /ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль/

“УНИВЕРСИАД-2018” уламжлалт XXI их наадам сагсан бөмбөг, шатар, үндэсний бөх, ширээний теннис, модон бөмбөг гэсэн спортын 5 төрлөөр хоёр өдрийн туршид явагдаж, дүнгээ гаргалаа.

Үндэсний бөх:

I байр: Г.Цоггэрэл /Увс Хөдөлмөрийн дээд сургууль/

II байр: О.Саран-Од /Увс Хөдөлмөрийн дээд сургууль/

III байр: Л.Даваа-Очир /Архангай МУБИС-ийн салбар сургууль/

Ширээний теннис /эрэгтэй/:

I байр: Б.Баттөгс /Дорнод их сургууль/

II байр: н.Оргихбаяр /МУИС-ийн Завхан сургууль/

III байр: Ц.Отгонзул /Ховд их сургууль/

Ширээний теннис /эмэгтэй/:

I байр: О.Эрдэнэхишиг /Ховд их сургууль/

II байр: н.Эрдэнэсувд /Архангай МУБИС-ийн салбар сургууль/

III байр: н.Энх-Уянга /ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль/

Ширээний теннис /холимог хосын төрөл/:

I байр: О.Эрдэнэхишиг, Ц.Отгонзул /Ховд их сургууль/

II байр: Б.Баттөгс, Н.Саруул-эрдэнэ /Дорнод их сургууль/

III байр: н.Ганболд, Эрдэнэсувд /Архангай МУБИС-ийн салбар сургууль/

Шатар /эрэгтэй/:

I байр: О.Түвшинтөр /Ховд их сургууль/

II байр: М.Бат-Эрдэнэ /Дорнод их сургууль/

III байр: Б.Занданхүү /Увс Хөдөлмөрийн дээд сургууль/

Шатар /эмэгтэй/:

I байр: А.Саруулзаяа /Дорнод их сургууль/

II байр: Э.Болор-Эрдэнэ /Ховд их сургууль/

III байр: н.Отгон /Увс Хөдөлмөрийн дээд сургууль/

Сагсан бөмбөг /эрэгтэй/:

I байр: Э.Энхзаяа дасгалжуулагчтай, Б.Энхманлай ахлагчтай Хөдөлмөрийн дээд сургуулийн баг

II байр: Д.Баярболд дасгалжуулагчтай, Б.Өнөболд ахлагчтай Ховд их сургуулийн баг

III байр: Архангай МУБИС-ийн салбар сургуулийн баг

Сагсан бөмбөг /эмэгтэй/:

I байр: Д.Баярболд дасгалжуулагчтай, Н.Энхмаа ахлагчтай Ховд их сургуулийн баг

II байр: Э.Энхзаяа дасгалжуулагчтай, н.Байгалмаа ахлагчтай Хөдөлмөрийн дээд сургуулийн баг

III байр: С.Ариунбат ахлагчтай Дорнод их сургуулийн баг

Модон бөмбөг /багийн төрөл/:

I байр: 239 оноогоор Ховд их сургуулийн баг

II байр: 274 оноогоор Хөдөлмөрийн дээд сургуулийн баг

III байр: 276 оноогоор МУИС-ийн Завхан сургуулийн баг

Модон бөмбөг /эрэгтэй/:

I байр: Н.Энхболд /Увс Хөдөлмөрийн дээд сургууль/

II байр: Ё.Чойжил /Ховд их сургууль/

III байр: н.Ганхүү /МУИС-ийн Завхан сургууль/

Модон бөмбөг /эмэгтэй/:

I байр: Б.Дуламханд /Ховд их сургууль/

II байр:  О.Эрдэнэхишиг /Ховд их сургууль/

III байр: Ц.Батнаран /Увс Хөдөлмөрийн дээд сургууль/

“УНИВЕРСИАД-2018” наадмын Эрдэм шинжилгээний бага хурал Хөдөлмөрийн дээд сургуулийн хичээлийн танхимд явагдаж, 7 илтгэл хэлэлцлээ.

I байр: Б.Энхцэцэг - Ховд их сургуулийн оюутан

II байр: О.Баярмаа, Ж.Төгөлдөр - Увс Хөдөлмөрийн дээд сургуулийн оюутан

III байр: Х.Еркегүль – АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн оюутны илтгэлүүд шагналт байранд шалгарлаа.

Наадмын хаалтын үйл ажиллагаа Увс аймгийн Бөхийн өргөөнд ёслол төгөлдөр болж, дараагийн XXII их наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Дорнод, Баян-Өлгий, Завхан аймгууд өрсөлдөж, Баян-Өлгий аймаг дахь Ховд их сургуулийн салбар сургууль дээр зохион байгуулагдах шийдвэр гарч, тугийг төлөөлөгчид хүлээлгэн өгөв.

 

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (150.129.140.178)
    BiiBielgee Mubisiin Arhangain Bagshiin surguuliin oyutan Nymsvren 3r bairand shalgarsan
    2018 оны 09 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    9 цаг 54 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    10 цаг 0 мин
  • COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
    10 цаг 1 мин
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    10 цаг 46 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    11 цаг 25 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    11 цаг 35 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    11 цаг 50 мин
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
    11 цаг 54 мин
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
    12 цаг 3 мин
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
    12 цаг 12 мин
  • Royal Armouries музей 13-р зууны Монголын түүх, соёлыг тодотгосон “Монгол зун” тусгай хөтөлбөрөө нээлээ
    12 цаг 16 мин
  • Туул голын салаанд хоёр автомашинтайгаа боогдсон байсан иргэдийг авран хамгаалжээ
    13 цаг 27 мин
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
    13 цаг 34 мин
  • ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилж байна
    13 цаг 39 мин
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    14 цаг 8 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    14 цаг 10 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    14 цаг 21 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    15 цаг 39 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    15 цаг 50 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    15 цаг 56 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК