Челси, Вэстхэм багууд 0:0 харьцаатай тэнцсэнээр Челси тэргүүлэгчийн байр сууринаасаа гуравдугаар байр луу ухарлаа. Манчестер Сититэй оноо тэнцэж, Ливерпүүлээс 2 оноо дутаж эхлэв. Харин Манчестер Сити 5:0-ээр Кардифф багийг итгэлтэй хожиж, бөмбөгний зөрүүгээр Челсигийн өмнө гишгэлээ. Манчестер Юнайтэд эвийн гэрээ байгуулж ганц оноо авсан бол, Арсенал ээлжит хожлоо байгуулж, тэргүүлэгчдийн эгнээг нэхэх алхмаа урагшлууллаа.
Л.Сайнаа