Өнгөрсөн шөнө Олон улсын хөлбөмбөгийн холбооноос оны шилдэг хөлбөмбөгчдийг шалгарууллаа.
Шилдэг хөлбөмбөгчдийг шалгаруулах үйл ажиллагааны эцсийн шатанд Лука Модрич, Кристиан Роналду, Мухамед Сала нар шалгарч үлдээд байв.
Харин Олон улсын хөлбөмбөгийн холбооноос шилдгээр Лука Модричийг нэрлэжээ. Модрич өнгөрсөн тавдугаар сард аваргуудын лигт гурав дахь удаагаа түрүүлсэн бол дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хорватын шигшээ багийг ахлан оролцож мөнгөн медаль зүүсэн юм. Харин эмэгтэй шилдгээр Бразилын шигшээ багийн Мартаг нэрлэжээ.
Энэ үеэр домогт довтлогч Пушкашийн нэрэмжит оны шилдэг гоолоор Египет довтлогч Мухамед Салагийн Эвертон клубийн хаалганд оруулсан гоолыг шалгаруулжээ. Мөн шилдэг дасгалжуулагчаар Францийн шигшээгийн Диде Дашем нэрлэгдсэн байна.
Л.Сайнаа