Монголын буудлагын холбоо, Техник спортын төв хамтран хамтран энэ сарын 29-ний өдөр сонирхогчдын буудлагын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тэмцээний нээлт хаалтын үйл ажиллагааг телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах бөгөөд техник спортын төвийн 50 метрийн тирэнд явагдах аж.
Уг тэмцээн нь буудлагын спортыг нийтийн хүртээл болгон таниулах, сурталчлах, буудлагын спорт, галт зэвсэг эзэмшигч иргэд хоорондын холбоог сайжруулснаар иргэдэд буу зэвсэгтэй аюулгүй харьцах ур чадварыг сайжруулах, буудлага спортоор хичээллэгчдийн эгнээг өргөтгөхөд хувь нэмрээ оруулах зэрэг зорилтыг тавьж буй юм байна.
Тэмцээнийг буудлагын спортын үндсэн төрлүүдийн нэг 50 метрийн хэвтээ байрлалаас буудах дасгалаар буудлагын спортын улсын цолгүй иргэдийн дунд ангийн болон спортын буугаар явуулах юм байна.
Л.Сайнаа