Азербайжан Улсын Баку хотноо зохион байгуулагдаж буй Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 6 дахь өдрийн эрэгтэйчүүдийн -100кг жинд дэлхийн чансаанд 24-т эрэмбэлэгддэг, ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар эхний тойрогт АНУ-ын жүдочин Л.А Смиттэй учираа таарч барилдаж цэвэр ялалт байгуулсан билээ.
Тэгвэл тэрбээр хэсгийн сүүлийн барилдаандаа Португал улсын бөх Жорж Понсикаг цэвэр ялсанаар их шөвгийн дөрөвт шалгаран үлдлээ.
Л.Сайнаа