Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ричард Слаби: Алт олборлогчдын буруугаас бэлчээргүй болсон мал ойг сүйтгэж байна

2018-10-31
0
ЖИРГЭХ

Орон нутгийн иргэд өөрсдөө ойн менежментийн төлөвлөгөөгөө боловсруулж, доройтсон ойг нөхөн сэргээх арга зүйд суралцжээ.

Тодруулбал, 2015-2018 оны хооронд Чехийн хөгжлийн агентлаг, БОАЖЯ-тай хамтран “Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төслийг амжилттай хэрэгжүүлж, хаалтын хуралдаанаа хийлээ. Уг төслийг гурван жилийн хугацаанд Шарын гол орчимд хийсэн байна.

Энэ талаар БОАЖ-ын Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа “БОАЖЯ болон Чех улсын хөгжлийн агентлаг хамтран гурван жилийн турш Шарын гол суманд уг төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Энэхүү төслийн үр дүнд орон нутгийн иргэд ойн менежментийн төлөвлөгөөг хамтран боловсруулахаас гадна түүний хэрэгжилтэд оролцож, үр шимийг нь хүртэх боломжтой болсон. Ялангуяа ойн болон генетикийн нөөцийг хэрхэн хамгаалах, мод үржүүлгийн газраар дамжуулж тарьц, суулгацыг бэлтгэх, байгалийн ашиглалтаас болж доройтсон ойг нөхөн сэргээх арга зүй, механизмд суралцсан. Хэнтийн нурууны баруун хойд хэсэг буюу Шарын гол орчмын 3000 га-д ойн менежментийн төлөвлөгөөг иргэдтэйгээ хамтран боловсрууллаа. Учир нь энэ хэсэгт алтны олборлолт явагддаг төдийгүй нөхөн сэргээлт тааруухан байдаг” гэлээ.

Эхний ээлжид Чех технологиор 20 га газарт бортоготой үрээр мод тарьсан байна. Ингэхдээ арван өөр орчинд тарьсан аж. Тухайлбал, мод огтолсон хэсэгт, ойн цоорхойд, энгэр хөрсөнд яаж ургаж байна гэх мэтээр ойжуулалт хийжээ. Мөн давхардсан тоогоор 21 аймаг, гадаадын төсөл хөтөлбөрүүдээс нийт 500-гаад хүнийг сургалтад хамруулсан байна. Төслийн гол зорилго нь 3000 га талбай бүхий жишиг болсон газарт Ойн менежментийн төлөвлөгөөг бий болгох явдал юм. 10 жилийн хугацаатай ойн менежментийн төлөвлөгөө нь Монгол дахь “жижиг ойн аж ахуй” зарчмыг хэрэгжүүлэх хэтийн төлөвийг харуулахад оршиж байгаа аж.

Уг төслийн удирдагч Ричард Слаби “Бид төслийнхөө хүрээнд алт олборлож буй компаниудтай уулзаж, нөхөн сэргээлт хийж байгаа газар дээр нь хүртэл очсон. Үүнээс ажиглахад алт олборлохоосоо өмнө өнгөн хөрсөө хуулж, тусад нь тавьж байгаад дараа нь нөхөн сэргээлтэд өнгөн хөрсөө ашиглах үйл явц нь муу байсан. Доороос нь үржил шимгүй хэсгийг нь гаргаж ирээд холихоор ургалтын явц муу байгаа юм. Мөн зөвшөөрөлтэй алт олборлож буй томоохон компаниуд нөхөн сэргээлтийг тодорхой хэмжээнд хийдэг. Гэтэл бидний хэлдгээр нинжа буюу хувиараа алт олборлогчид нөхөн сэргээлт хийсэн талбайг дахин ухсанаар нөхөн сэргээлт ямар ч үр дүнгүй болж байна. Түүнчлэн бас нэг тулгамдсан асуудал нь мал ой руу орж байгаа явдал юм. Хэдийгээр алт олборлож буй газар нь ой биш бэлчээр боловч малчдын мал нь бэлчээргүй болонгуут ой руу орж байна. Монголын хуулиар ойд бэлчээрлэх нь хориотой ч идэх бэлчээргүй учир ой руу орохоос аргагүй нөхцөл байдал үүсээд байна” гэв.

Төслийн хүрээнд

-орон нутгийн ойн хөгжлийн төлөвлөгөө болон ойн тогтвортой менежмент бий болгох

-модны үр бэлтгэх арга барилд сургах

-жишиг болсон хоёр ойн үржүүлгийн газар байгуулах

-ой модны нэг шилмэл үрийн цэцэрлэг байгуулах

-ой модыг нөхөн сэргээх ба цаашдын арчилгааны сургалт явуулах

-багш нарт зориулсан сургалт явуулах

-орон нутгийн ТББ-ын олон нийттэй хамтран ажиллах чадавхыг бэхжүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайд Ийржи Бродский “Нийт нэг сая 300 мянган ам.долларын төслийг гурван жилийн хугацаанд Монголд амжилттай хэрэгжүүллээ. Уг төслийг Дархан-Уул аймгийн Шарын гол суманд хэрэгжүүлсэн бөгөөд мод үржүүлгийн газар байгуулснаас гадна тухайн ойн хэсгийн генийн сангийн судалгааг хийсэн. Мөн ойг нөхөн сэргээх чиглэлийн сургалтуудыг явуулсан. Монголын ой Унгар, Польш, Чех улсын ойг нийлүүлсэнтэй адил маш том газар нутгийг эзэлдэг. Бид бүх зүйлийг нь шийдэж өгөөгүй ч тодорхой хэмжээнд ойг хэрхэн, яаж нөхөн сэргээх талаарх суурийг нь тавьж өгсөн гэж бодож байна” гэв.

Монголд оронд хэрэгжсэн энэхүү төсөлд Ой судалгаа хөгжлийн төв, Дарханы ХААИС, Бизнесийн сургууль, Хонгорын ойн анги, Монголын хөдөө аж ахуй хоршоологчдын үндэсний холбоо, Домогт шарын гол болон бусад холбогдох байгууллагууд хамтран ажиллажээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    1 цаг 51 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    1 цаг 57 мин
  • COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
    1 цаг 58 мин
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    2 цаг 43 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    3 цаг 22 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    3 цаг 32 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    3 цаг 47 мин
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
    3 цаг 51 мин
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
    4 цаг 0 мин
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
    4 цаг 9 мин
  • Royal Armouries музей 13-р зууны Монголын түүх, соёлыг тодотгосон “Монгол зун” тусгай хөтөлбөрөө нээлээ
    4 цаг 13 мин
  • Туул голын салаанд хоёр автомашинтайгаа боогдсон байсан иргэдийг авран хамгаалжээ
    5 цаг 24 мин
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
    5 цаг 31 мин
  • ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилж байна
    5 цаг 36 мин
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    6 цаг 5 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    6 цаг 7 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    6 цаг 18 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    7 цаг 36 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    7 цаг 47 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    7 цаг 53 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК