Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бэлгийн мөөгөнцрийн өвчлөлийг үл тоож болохгүй

2018-11-01
0
ЖИРГЭХ

 Сүүлийн үед манай улсад бэлгийн мөөгөнцөр хэмээх чимээгүй тахал газар аваад байна.

Уг өвчин нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог эмгэг ба үтрээнээс ээдэмцэрхэг ялгадас гарах, гадна бэлэг эрхтэн, үтрээний үүдэвч хэсгээр загатнах шинжээр илэрдэг. Цэвэршилтийн дараах үе болон охидод ховор тохиолддог өвчин юм.

Өвчлөгчдийн дийлэнх нь залуу үеийнхэн байгаа нь энэ өвчнийг улам газар авах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм. Гэвч өвчилсөн тохиолдолд тухайн хүн ил өвчнийг үл тоож, эмчлэхгүй удсанаар архаг түвшинд нь хүргэх тохиолдол ч байдаг аж. Архаг тохиолдол Нэг жилийн дотор 4 ба түүнээс олон удаа мөөгөнцрөөр өвчилж буй хүнийг “архаг мөөгөнцрийн үрэвсэлтэй” хэмээн оношилдог. Архаг мөөгөнцрийн өвчтөнг эмчлэхэд хэцүү бөгөөд эмчилгээнд удаан хугацаа шаардагддаг байна.

Архаг мөөгөнцрийн өвчний дахин давтагдах шалтгааныг оношлохын тулд цусан дахь сахарын хэмжээг хэмжих, ДОХ-ын шинжилгээ хийх зэрэг байж болдог. Мөн эдгээр хүмүүсийн нөхөр болон хамтран амьдрагч, бэлгийн хамтрагчийг нь эмчилгээнд хамруулах нь зайлшгүй гэдгийг мэргэжлийнхэн хэлж байгаа юм.

Уг өвчлөлийн гол тээгч нь эмэгтэйчүүд байдаг аж.

Мөөгөнцрөөр өвчилсөн тохиолдолд гадна бэлэг эрхтэн, үтрээний үүдэвч хэсгээр загатнах, шээх үед өвдөх, хорсох, бэлгийн харьцааны үед өвдөх, үтрээний үүдэвч хэсэг улайх, хавагнах, зарим эмэгтэйд үтрээнээс ялгадас гарах шинж тэр бүр ажиглагдахгүй байж болох ба усархаг ялгадас гарах нь ч бий.

Зарим хүнд ээдэм шиг цагаан зүйл зарим хүнд ялгардаг байхад, зарим хүнд огт ямар ч шинж тэмдэг илрэхгүй байдаг байна. Иймээс охид, бүсгүйчүүд эмэгтэйчүүдийн үзлэгийн үед ийм өвчин байгааг мэдэж, бага дээр нь эмчлүүлснээр дахин давтахааргүй болгож, үр дүнтэй эмчилгээг хийлгэж чадна. Энэ өвчнийг оношлоход тун хялбар байдаг байна. Учир нь дээр дурдсанчлан үтрээний хананд наалдсан ээдмэг цагаан зүйлсээр амархан мэдэж болдог аж. Бэлгийн мөөгөнцөр нь бэлгийн харилцаанд орсноор халдварлаад зогсохгүй бохир жорлон, бассейнээс халдварлах эрсдэлтэй байдаг байна.

Түүнчлэн мөөгөнцрийн гол үүсгэгч нь гаднаас халдварлахаас илүүтэйгээр бэлгийн эд эсийн PH-ийн тэнцвэр алдагдсанаас болж тохиолдох нь их байдаг байна. Өөрөөр хэлбэл, огт бэлгийн харилцаанд ороогүй залуу охидод хүртэл энэ өвчин илэрч болдог аж.

Энэ талаар Нөхөн үржихүйн эмч Д.Дуламсүрэн “Юун түрүүнд нелонон бус даавуун дотуур хувцас хэрэглэх, дотуур хувцсаа халуун усанд буцалгаж, индүүдэж өмсөх, бариу биш, биед эвтэйхэн уужуу өмд өмсөх, бэлэг эрхтний дотор хэсгийг савандаж угаахгүй байх, бэлэг эрхтний гадна хэсгийг савангаар бус зөвхөн усаар угааж байх, бэлэг эрхтний орчинд химийн бодис түрхэж хэрэглэхгүй байх, таарч тохирохгүй тампон хэрэглэхгүй байх, бэлгийн харьцаанд орохдоо боломжтой бол бэлгэвч хэрэглэж байх, эрүүл ахуйн шаардлага хангаагүй жорлон, бассейнд орохгүй байх, 6 сард нэг удаа эмэгтэйчүүдийн эмчид тогтмол үзүүлж байх зэрэг аргаар урьдчилан сэргийлж болно. Хамгийн чухал нь эрүүл ахуйн дэглэмийг сайтар барих хэрэгтэй. Харин нэгэнт өвчилсөн тохиолдолд амаар уух эм бэлдмэлийн зэрэгцээ, бэлэг эрхтэнд шургуулах лаа хэлбэрээр байж болно. Мөөгөнцрийг устгах зориулалттай эм бэлдмэлийг antifungal буюу мөөгөнцрийн эсрэг эм хэмээн нэрлэдэг. Амаар уусан эм нь хүний цусанд холигдож, дараа нь мөөгөнцрийн эсүүдийг устгах нөлөөтэй байдаг. Амаар уух эмийн зэрэгцээ зориулалтын лаа, крем зэргийг давхар хэрэглэвэл илүү үр дүнтэй эмчилгээ болж чадна. Хамгийн гол нь энэ эмчилгээг дур мэдэн хийж болохгүй. Зайлшгүй мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөний дагуу хийх шаардлагатай” гэсэн юм.

Хэдийгээр ДОХ, тэмбүү гэх мэт бусад өвчлөлүүдийг бодвол хор уршиг нь бага байдаг хэдий ч тархалтын түвшин өндөр байгаа нь энэ өвчнийг улам залуужих нөхцөлийг тавих аюултай. Иймийн тулд нөхөн үржихүйн эрүүл мэндээ нэгт тавих, эмчийн үзлэгт тогтмол хамрагдаж, эрүүл ахуйн дэглэм сахих зуршлуудыг дор бүрнээ, өөр өөртөө ухамсарлах хэрэгтэй байна.

Л.Сайнбаяр



 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (202.9.43.4)
    Эмэгтэй хүн хүүхэд гаргана гэдэг одоо бол гайхамшиг болох гээд л байна ш дээ уг нь бол нормальный физиологи харамсалтай нь рү тогтоох чадвар муу үр тогтсон ч зулбалт мёртвый плод гээд маш их эмгэг бии болжээ эмэгтэйчүүд дэндүү өндөр өсгиит өмсч байна хувцаслалт маш буруу л байгаад байна
    2018 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.43.4)
    Одоо эр эмгүй бэлгиин мөөгөнцөр өвчилдөн болсон байна лээ эмэгтэйчүүд өдриин хэрэглэл их хэрэглэж байгаа мөн бэлгиин замбраагүй хавьтал салтаа сааманд нь салхи оруулахгүй хэт нариин өмд тэр дундаа жинс эрчүүдиин бэлэг эрхтэн нариин өмдөнд боогдсноос үржлиин эрхтэнии хөдөлгөөн хязгаардагдмал гээд их юм байна даа. Уужуу өмд өмсөх л хэрэгтэй дээ. Одоо залуус үр тогтоох чадвар маш муу копидсон пробирканы хүүхдүүд үйлдвэрлэх гээд ч чадахгүй байгаа нь хүн амын өсөлтөнд их хор уршигтай байнаа сайхан охид 27 гээд бараг цэвэршиж эхэлж байна энэ бол эмгэнэл
    2018 оны 11 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    1 цаг 53 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    1 цаг 58 мин
  • COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
    1 цаг 59 мин
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    2 цаг 45 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    3 цаг 24 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    3 цаг 34 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    3 цаг 48 мин
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
    3 цаг 52 мин
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
    4 цаг 2 мин
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
    4 цаг 10 мин
  • Royal Armouries музей 13-р зууны Монголын түүх, соёлыг тодотгосон “Монгол зун” тусгай хөтөлбөрөө нээлээ
    4 цаг 15 мин
  • Туул голын салаанд хоёр автомашинтайгаа боогдсон байсан иргэдийг авран хамгаалжээ
    5 цаг 25 мин
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
    5 цаг 32 мин
  • ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилж байна
    5 цаг 37 мин
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    6 цаг 7 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    6 цаг 9 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    6 цаг 19 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    7 цаг 37 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    7 цаг 48 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    7 цаг 54 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК