Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Салхитын мөнгөний орд тойрсон маргааны баримт түшсэн бодит үнэн-1

2018-11-06
0
ЖИРГЭХ

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байдаг. Салхитын мөнгө-алтны үндсэн ордын хоёр лицензтэй Салхит уурхай нэг тонн алт, 1000 тонн мөнгөний нөөцтэй гэж 2013 онд АМГТГ-т танилцуулжээ. Бодит нөөц нь үүнээс ч арвин болохыг эх сурвалжууд хэлж байна.

Учир нь манай хуулийн байгууллагын томоохон албан тушаалтантай хамаарал бүхий газраас 1.3 сая ам.доллар “олдсон”. Энэ мөнгө Салхитын мөнгөний ордын эзэмшилтэй холбоотой зарцуулагдах гэж байсан талаар албаны эх сурвалж мэдээлсэн. Ингэж монголчууд Дундговийн Гурвансайханд байдаг Салхитын мөнгөний ордын талаар мэддэг болсон юм.

Өөрөөр хэлбэл, Салхитын мөнгөний ордын эзэмшлийн асуудал өдгөө иргэний, захиргааны шүүхээр явж, эрүүгийн хэрэг болоод шалгагдаж байгаа юм.

Уг нь үүх түүхийг нь харвал, учрыг нь ойлгоход маш амархан юм байна.

Ийм байна. Шаравын Мөнгөншагай гэдэг залуу, хүргэн дүү Ганхуягийн Жаргалангийнхаа хамт  2010 оны арваннэгдүгээр сарын 12-нд гадаад худалдаа хийх үйл ажиллагааны чиглэлтэй “Жи Пи Эф” ХХК -ийг байгуулжээ. Ш.Мөнгөншагай 60, Г.Жаргалан 40 хувийг нь эзэмшиж Г.Жаргалангаа компанийн гүйцэтгэх захирлаар томилсон байгаа юм.

“Жи Пи Эф” ХХК-иа бусдын л адил ганц ганцхан ширээ, скайнер, компьютер, принтер зэрэг 1.0  сая төгрөгийн хөрөнгөтэй байгуулж байжээ. Харин компани байгуулснаасаа гуравхан хоногийн дараа 2010 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр “Их Монгол майнинг” ХХК-иас ашигт малтмалын хайгуулын 7991Х, 12772Х, 12773Х лицензийг шилжүүлэн авчээ. Ингээд 2012 оны дөрөвдүгээр сарын 23-нд  Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан хоёр тус тусын эзэмшдэг хувиа ашигт малтмалын лицензүүдийн хамт “Си Си Эм Икс” ХХК-д 8.000.000 /найман сая/ юаниар зарж, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байна.

Ш.Мөнгөншагай Баянгол дүүргийн III хорооллоос “Кристал таун” руу нүүж, 9922-той гар утасны дугаараа 9911…….. болгож, өөрөө морь уяж хөдөө амьдардаг болжээ. Г.Жаргалан нь IV хорооллоос 220К хотхон руу нүүсэн байна.  Тухайн үед “Жи Пи Эф” компани нь ямар нэг үйл ажиллагаа явуулж, улсад татвар төлж эхлээгүй байжээ. 2012 оны долдугаар сарын 30-нд “Жи Пи Эф” ХХК-ийн  шинэТУЗ хуралдаж 05 тоот шийдвэрийнхээ дагуу Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан хоёрыг бүрэлдэхүүнээсээ хасчээ. “Жи Пи Эф” компанийг худалдаж авсан  “Си Си Эм Икс” ХХК  ашигт малтмалын 7991Х, 12772Х, 12773Х лицензийг А буюу ашиглалтын лиценз болгон ажиллаж эхэлсэн байна. 7.0 тэрбум гаруй хөрөнгө оруулалт хийжээ. Гуравхан жилийн дараа 2015 он гэхэд тэнд 40 гаруй үндсэн ажилтантай, 100 орчим ажилчинтай уурхай ажиллаж эхэлсэн байна.

Мөн хуулийн дагуу татвараа ч хангалттай төлж эхэлсэн байна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэхэд л 2014 онд 91.100.000 төгрөг, 2015 онд 1.319.913.602 төгрөг, 2016 онд 4.396.893.516 төгрөг, 2017 онд 700.000.000 төгрөгийг төлжээ.

Бусад татварын тухайд 2013 онд 344.675.444 төгрөг, 2014 онд 708.470.908 төгрөг, 2015 онд 2.295.708.626 төгрөг, 2016 онд 5.541.248.601 төгрөг, 2017 онд 912.110.460 төгрөг, нийтдээ 9.802.214.038 төгрөгийн татварыг “Жи Пи Эф” ХХК Монгол Улсад төлсөн байгаа юм.

Салхитын мөнгөний ордын нутаг, Дундговь аймаг, тус аймгийн Гурвансайхан суманд “Жи Пи Эф” ХХК-ийн зүгээс хандив тусламжийг хангалттай өгч, хамтран ажилладаг байсн тухай орон нутгийн үе үеийн удирдлагууд ярьдаг байна.

“Жи Пи Эф” ХХК хандив болгож 2014 онд 371.943.400 төгрөг, 2016 онд 178.152.000 төгрөг, 2017 онд 130.000.000 төгрөг, нийтдээ 680.095.400 төгрөгийг орон нутагт бэлнээр болон дансаар шилжүүлэн өгч байжээ.

Бидэнд тус “Жи Пи Эф” ХХК-ийн орон нутагтай хийсэн хандив тусламжийн ганцхан гэрээ байна.

2017 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Засаг даргатай, “Жи Пи Эф” ХХК-ийн захирлын гарын үсэг зурж байгуулсан Хамтран ажиллах 01/2017 тоот гэрээнд “Ашигт малтмалын тухай хуулийн 42 дүгээр зүйлийн 42.1 дахь заалтын дагуу ‘Жи Пи Эф" ХХК (цаашид "Компани" гэх)-аас тухайн аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь "Салхит" нэртэй алт, мөнгөний ордыг ашиглахдаа байгаль орчинд сөрөг нөлөө багатай үйл ажиллагаа явуулах болон орон нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд бодит оролцоог бий болгох, ажлын байр нэмэгдүүлэхэд зохих дэмжлэг үзүүлэх чиглэлээр
хамтран ажиллахаар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав” гээд Б тал буюу“Жи Пи Эф” ХХК нь “Олборлосон хүдрийг тээвэрлэхдээ аймгаас баталсан ашигт малтмал тээвэрлэх замын маршрутын дагуу тээвэрлэх. Цаашид хүдрийг хатуу хучилттай автозамаар тээвэрлэхээр тооцож, зураг, төсвийг хийлгэх, бусад ашигт малтмал олборлогч компаниудтай хөрөнгө нийлүүлж, зам барих асуудлыг шийдэх”, “Олборлосон хүдрийн тээвэрлэлтийг шаардлага хангасан орон нутгийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэд аж ахуйн нэгжтэй гэрээлэн гүйцэтгүүлэх”, “ Уурхайн үйл ажиллагаатай холбоотой аливаа ханган нийлүүлэлт /мах сүү, цагаан идээ, ажлын хувцас, багаж хэрэгсэл, харуул хамгаалалт гэх мэт/- ийг орон нутгийн малчин, үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдээс авч байх”, “Ажлын байрны шаардлага хангасан тохиолдолд нийт ажиллагсадын 60%-иас доошгүй хувийг орон нутгийн иргэдээс авч ажиллуулах”, “Энэхүү гэрээний хүчинтэй байх хугацаанд Б тал 500.000.000 /таван зуун сая/ төгрөгийн дэмжлэгийг хүүхдийн байгууллагын тоног төхөөрөмжийг сайжруулах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих, байгаль орчны сурталчилгааны төв ажиллуулах зэрэг зориулалтаар санхүүжилтийг бэлэн ба бэлэн бус хэлбэрээр аймаг, сумдын зохих хөтөлбөрт үзүүлж ажиллана” гэсэн үүргийг хүлээхээр тусгасан байх жишээтэй.

Ер нь бол  иймэрхүү маягаар “Жи Пи Эф” ХХК-ийг худалдаж авсан “Си Си Эм Икс” ХХК-ийн ажил хэвийн, сайн  үргэлжилж байв.

Ингэж байтал энэ ордын хайгуулын лицензийг “Жи Пи Эф” ХХК-тайгаа хамт тус“Си Си Эм Икс” ХХК-д зарсан Ш.Мөнгөншагай гэнэт гараад ирэх нь тэр. Ш.Мөнгөншагай 2015 оны долдугаар сарын 2-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд  “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааны шилжилт хийсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар ханджээ.Тэрээр 2015 оны тавдугаар сард “Ш.Мөнгөншагай миний бие “Жи Пи Эф” ХХК-ийн эзэмшиж буй 60 хувийн хувьцааг 2012 оны долдугаар сард Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ байгуулан “Си Си Эм Икс” ХХК-д шилжүүлсэн болохыг мэдлээ. “Си Си Эм Икс” ХХК нь БНХАУ-ын иргэдийн өмчилдөг компани юм байна. Дээрх зөрчлийг арилгах үүднээс УБЕГ-ын дарга Ц.Пүрэвдоржид “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааны шилжилт хийсэн бүртгэлийг хүчингүй болгох тухай хүсэлт явуулсан. Үүний дараагаар УБЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Пүрэвжаргал нь 2015 оны зургадугаар сарын 22-ны 8/8456 дугаар Өргөдлийн хариугаар татгалзсан хариу ирүүлсэн.Улсын бүртгэгч Ч.Батцэцэг нь Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг кохицуулах тухай хуулийг зөрчиж бүртгэлийг хийсэн байгаа нь харагдаж байна. Иймд “Жи Пи Эф” ХХК-ийн дээрх хууль зөрчиж хийсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Энэ нэхэмжлэлийг бариулаад өмгөөлөгч Б.Батзаяаг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр илгээсэн байгаа юм.

Ш.Мөнгөншагай шүүхэд гаргасан энэ нэхэмжлэлдээ “Иргэн Ш.Мөнгөншагай болон “Си Си Эм Икс” ХХК-ийн хооронд 2012 оны дөрөвдүгээр сарын 23-нд байгуулсан гэх “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаатай холбоотой Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, иргэн Г.Жаргалан болон “Си Си Эм Икс” ХХК-ийн хооронд 2012 оны дөрөвдүгээр сарын 23-нд байгуулсан гэх “Жи Пи Эф” ХХК-ийн 40 хувийн хувьцаатай холбоотой Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Жи Пи Эф” ХХК-ийн 2012 оны долдугаар сарын 30-ны өдрийн 05 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” гэсэн гурван шаардлагыг тавьсан байна.Өмгөөлөгч нь нэхэмжлэлд “Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай нь хурдан морины уяач, адуучин бөгөөд голдуу хөдөө амьдардаг учир компанийн дийлэнх хувьцааг эзэмшигчийн хувьд үйл ажиллагааны бүхий л эрхээ Гүйцэтгэх удирдлагад бүрэн шилжүүлж, итгэл үзүүлэн ажиллаж байсан. “Жи Пи Эф” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалан нь компанийг 2010 оноос удирдан ажилласан. Тэрээр 2012 он хүртэл “…Компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Уул уурхай зогсонги байдалд орсон тул хятад хөрөнгө оруулагч хайж байгаа. Хөрөнгө мөнгө дутагдалтай байгаа” гэдэг мэдээллийг нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайд өгч байсан.

Улмаар Г.Жаргалан нь 2012 оны сүүлчээс нэхэмжлэгч Ш.Мөнгөн­шагайгаас холбоогоо тасалсан. Иймд нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай нь 2015 оны эхээр өмгөөлөгч хөлсөлж шалгалт хийлгэхэд “Жи Пи Эф” ХХК-ийн 100 хувийн хувьцаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Си Си Эм Икс” ХХК-д шилжсэн болохыг мэдсэн.

Ш.Мөнгөншагай нь “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцааг шилжүүлсэн гэх гэрээнүүдэд гарын үсэг зураагүй. Мөн  “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх зөвшөөрлийг өгөөгүй юм” гэжээ.

Энэ явдал ийм маягаар их марзан, тэгээд бас маапаантай үргэлжилнэ.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: Өдрийн сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • уурхайчин (43.228.128.195)
    Энэ чинт Мангаас өмнө 15 -16 онд ийм будлиаан гарсан юм Уг нь гайгүй ажиллаж байсан уурхай харагдсан_ Манайхан юм болгоныг улс төр намтай холбож элдэв таамаг бичдэгээ болих хэрэгтэй хотоос гарч ч үзээгүй байж л бүлт үсрэх юм даа Харин наад Мөнгөншагай чинь Дундговьд АН ыг засаг барьж байхад дарга байсан этгээд байх юм болов уу
    2018 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.161.56)
    Энэ монгол оронд эзэн байна уу. Ман нам гэдэг идэж уухын донтонгууд цугласан бузар намыг татан буулгахгүй бол энэ орны өнгөтэй өөдтэй болгоныг гадаад дотоодын шуналтангууд цөлмөж дуусах нь байна. Монголчууд минь сэрээч ухаараачээ
    2018 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (139.5.218.21)
    hulgaich hart mongoliin nutgiig zarj ideh erh hen ug sun yum be. casino Baigal hulgaichdiig shalgaachee
    2018 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (139.5.218.21)
    КАЗИНОЧИН БАЙГАЛИЙН ХУУХЭД Б.ТЭМУУЛЭН ДОРНОГОВЬ АЙМГИЙН 4 СУМ ДАМЖСАН МАШ ГАЗАР НУТГИЙГ ЗАНАРЫН ТАЛБАЙН ЛИЦЕНЗЭЭР ЗАРЧААД БАЙНА. 70 САЯ $ ООР ЯРИГДАЖ БАЙСАН
    2018 оны 11 сарын 06 | Хариулах
  • Иргэг (202.9.42.52)
    Шууд монголын ард иргэдиин ниитиин өмч гээд зарлачих. Таван толгой шиг. Хужаа нар яахлаараа монголын гарар шороог авах гэж иит тохиолдолд ард иргэдиин өмч болгоод л баых хэрэгтэй
    2018 оны 11 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    15 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    21 мин
  • COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
    22 мин
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    1 цаг 7 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    1 цаг 46 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    1 цаг 56 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    2 цаг 11 мин
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
    2 цаг 15 мин
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
    2 цаг 24 мин
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
    2 цаг 32 мин
  • Royal Armouries музей 13-р зууны Монголын түүх, соёлыг тодотгосон “Монгол зун” тусгай хөтөлбөрөө нээлээ
    2 цаг 37 мин
  • Туул голын салаанд хоёр автомашинтайгаа боогдсон байсан иргэдийг авран хамгаалжээ
    3 цаг 47 мин
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
    3 цаг 55 мин
  • ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилж байна
    4 цаг 0 мин
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    4 цаг 29 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    4 цаг 31 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    4 цаг 42 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    6 цаг 0 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    6 цаг 10 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    6 цаг 16 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК