Увс аймгийн Завхан сумын “Сум сурталчлах өдөр“-т 130 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тэмээн жингийн цуваа Увс аймгийн Улаангом хотноо хүрэлцэн ирлээ. Сум сурталчлах өдрийн хүрээнд Монгол Улсын баатар Б.Гивааны талбайд нээлтийн арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа яг одоо зохион байгуулагдаж байна.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн болон Завхан сумын удирдлагууд, ард иргэд оролцож байна. Завхан сумын нутгийн зөвлөл, аймгийн ЗДТГ-ын хамт олон жинчдийг Монгол уламжлалаар цай, идээтэй угтан авлаа.
Л.Сайнаа