зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баасанхүү: “Стандарт” банканд сар бүр 1.2 сая ам.доллар төлж байна

2019-3-02
0
ЖИРГЭХ

Эрдэнэтийн 51 хувийг шалгах ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

 

-Эрдэнэтийн 51 хувийг шалгах ажлын хэсэг Эрдэнэт хотод ажиллаад ирлээ. Ажлын явц хэр үр дүнтэй байна вэ?

-2013 оноос хойш Эрдэнэтийг хулгайлж хувь компаниуд авах гэж байна гэж хэн хүнгүй ярьдаг. Дараа нь Арбитрын шүүхийн маргаан болоход Англи улсад очоод Элчин сайдтай нь уулзаж, мэдээлэл авахад Монгол Улсыг өрөнд оруулчихсан байна гэж ярьсан. Зарим нь намайг Н.Энхбаярын өмгөөлөгч гэдэг өнцгөөс цааш харахгүй байсан болохоос биш би Эрдэнэт үйлдвэрээ өмгөөлж явж байлаа. Дараа нь хэдэн нөхөр гарч ирээд Эрдэнэтийн 49 хувийг авчихлаа гэхэд нь би тодорхой хэлсэн удаатай.

-Юу гэж?

-Эрдэнэтийн 49 хувь Монголд орж ирсэн бол хоёр зүйл байна. Нэгдүгээрт нь хуулийн дагуу авсан бол мөнгийг нь өгөөд юм аа авъя. Нөгөөх нь хууль бусаар авсан бол буруутайг нь шоронд оруулаад хөрөнгөө хурааж ав гэсэн. Эрдэнэтийн 49 хувийг нууцаас гаргасан мэдээллийг гаргаж тавихдаа О.Баасанхүү байхгүй бол Эрдэнэтийг авч чадахгүй юм шиг нэг юм яриад байдаг. Тэр үед Эрдэнэтэд МАН-аас Н.Атармаа нэр дэвшсэн. Тэгэхэд иргэд “АН, МАХН хоёр Эрдэнэтийг хулгайлчихсан юм байна. МАН-ыг багаар нь сонгоцгооё гэж” орон даяар баахан шуугисан. Д.Дамба-Очир гэж тухайн үед судалгаагаар нэлээд доогуур байсан хүн гэнэт гарч ирээд О.Баасанхүү бол хамгийн бага саналаар УИХ-д орсон. Гэсэн ч Эрдэнэтийг шалгах ажлын хэсэгт нь оръё гэхэд нь оруулаагүй, санал өгсөн ч аваагүй. Дараа нь авсан тогтоолоороо Эрдэнэтийг ард түмний мэдэлд авлаа гэсэн. Дараа нь авч чадахгүй гэж байна. Сүүлдээ Засгийн газраас тэнд байсан 49 хувийнхныг хөөгөөд явууллаа л гэнэ. Гэтэл нөгөө хэд нь шүүх дээр ялагдлаа гэсэн. Энэ хэрүүлийн цаана нэг асуудал бий. Бид Арбитрын шүүхэд ялагдчихсан байна. 50, 100, 150 сая гэдгийг нь мэдэхгүй ч үүнийг ил ярьж болохгүй. Учир нь хэлэлцээрт орох гэж байгаа хэн нэгэн шүүх дээр ялагдсан бол төлбөрөө төлөхөөр хэлэлцээрт очих ёстой. Нөгөө тал нь “Стандарт” банк гэдэг нэртэй Хятадын банк Монголыг сар бүр 1.2 сая ам.долларын өрөнд оруулж байна. Тэгэхээр тэнд хэн нэгэн төлөөлөн очоод ярих ёстой биз дээ. За уучлаарай, та нарын мөнгийг бид төлөхгүй өөр хүн төлнө гээд ч юм уу ярьж таарна. Гэтэл одоо үүнийг хэн ярих нь асуудал болж байна. Засгийн газар уу, хувьцаа эзэмшигчид үү, ТУЗ эсвэл Эрдэнэтийн захирал ярих юм уу. Эрдэнэтийн 49 хувийн маргаанаас болж ярих ёстой жинхэнэ субъектээ тодорхойлж чадахгүй яваад байна. Тиймээс ажлын хэсэгт ороод хамгийн түрүүнд субъектийн асуудлаа цэгцэл гэж хэлсэн. Учир нь сар бүр тоолуур яваад байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. 1.2 сая ам.доллар гэдэг чинь гурван тэрбум төгрөг.

Одоо манайхан хулгайлсан буруу этгээдээр төлбөрийг нь төлүүлнэ гэж ярих боллоо. Төлүүлж болно. Гэхдээ шүүхээр гэм бууртайг нь тогтоогоогүй байна шүү дээ. Гэм буруутайг нь тогтоогоогүй үед яаж төлүүлж, төлүүллээ гэхэд хэдэн төгрөгийг төлүүлэх болж байна. Эхлээд шүүхээс төлүүлэх дүнг гаргах ёстой. Хэрэв шүүхээс дүнг гаргавал бид хэлэлцээрт ашиглана. Энэ хүн биднийг тэдээр хохироосон байна. Хууль, шүүхийнхэн үүнийг шийдэх ёстой. 2006 оноос хойш бараг 100 гаруй хавтаст хэрэг багцалсан байна. Энэ асуудал мөрдөн байцаалт, шүүхийн шатанд явж байгаа болохоор үүнийг ил ярьж болохгүй. Одоо нэн яаралтай “Стандарт” банктай хэлэлцээр хийх ёстой. Энэ асуудал хэлэлцээрээр дуусах учиртай. Ингээд яриад байх хойгуур чинь тоолуур нь гүйгээд байгааг мартаж болохгүй.

450 сая нь Эрдэнэтийн 49 хувь гэж үзвэл 51 хувь нь 500-600 сая болно. Тэгэхээр одоогийн байдлаар 100 гараад явж байгаа бол нэг өдөр эрхийг нь шилжүүлье гэвэл яах вэ. Бид тэр хэмжээний мөнгийг нь өгч л таарна. Өөр арга байхгүй.

Ашигт малтмалын хуулиар бол улс ордыг нээж, ашгийг нь гаргасан бол түүний 51 хувийг авна гэсэн байдаг. Хувь хүн ордыг олох юм бол 34 хувийг авна гэсэн заалттай. Үүнийг өөрчилж 100 хувь болгооч гэж олон ярьсан даа. Гэтэл 100 хувь гэдэг хуульгүй байж, У.Хүрэлсүх 100 хувь авна гээд байна.

Би түрүүн хэлсэн. Хэн субъет болж орох вэ. Хоёрдугаарт хэдийг өгөөд яаж хэлэлцээрт орох нь чухал. Түүнээс биш улсдаа туслах гээд хорлож болохгүй. Би хүн яримааргүй байгаа ч өчигдөр Т.Аюурсайхан мэдэгдэл хийж байна. Би тэрийг сонсоод их гайхсан. Т.Аюурсайхан юу яриад байгааг ойлгоогүй. Нэг компани өөрийн хувьцааг зарах нь хэнд хамаатай юм. Хувийн компани эзэмшлээ өгөхгүй гээд мэдэгдлээ. Дундын эзэмшлийн хөрөнгийг минь булааж авах зорилгоор миний компанийг заруулахгүй байна гээд Олон улсын шүүхэд хандахад тэмдэгтийн хураамж 0 хувь төлнө. Энэ нь Иргэний хуульд ч заагдсан байгаа. Эд хөрөнгийн маргааны тэмдэгтийн хураамж 10 болон түүнээс дээшээ хувь байна. Өмчлөлийн эрхээ тогтоолгохоор болвол 76 мянган төгрөг төлдөг. Тэгвэл Олон Улсын Арбитрын шүүхэд тэмдэгтийн хураамжид өчүүхэн мөнгө төлөөд нөгөө тал хоёр тэрбум ам.доллар нэхээд авна. Нөгөө талд дан мундаг хуульчид сууж таарна. Тэнэгүүд лав суугаагүй. Би хүчирхийллийн эсрэг хуулиас үүдэж лобби гэдэг бүлэг байгуулсанаа 40 шинэ гишүүнд хэлж байсан. Тэгээд “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль санаачилж байгаа, дэмжээд өг, Монголд хэрэгтэй” гэж ярих зорилгоор байгуулсан. Хүлээлгийн өрөөний уулзалтын газрыг лобби гэдэг. Бүлэггүй нам лобби байгуулдаг. Гэтэл бүлэгтэй мөртлөө бүгдээрээ лобби болсон байна. Сүүлд гэхэд л ард түмэндээ ашигт малтмалыг авч өгөх лобби бүлэг байгуулагдлаа гэх шиг хошин зүйл болоод байгаа юм. Гэхдээ үүнийг ард түмэн шүүн тунгаана биз. Үнэн хүнд гашуун байдаг. Би үнэнийг хэлээд байгаа юм. Би ганцаараа байна. Ганцаараа байна гэдэг юу ч хийхгүй байна гэсэн үг биш. Ганцаараа байна гэдэг тэдэнд бодит үнэнийг хэлж, шаардах ёстой. Би лайв хийсний үр дүнд УИХ-ын гишүүд хурууны хээгээр ирц, санал авдаг болох гэж байгаа юм байна. Сахилгагүй хэдэн хүнээс болж хэдэн тэрбум төгрөгийн төхөөрөмж суулгах нь дээ. Ирц авах төхөөрөмж хямдхан харин санал авах төхөөрөмж үнэтэй. Уг нь хүн ухамсартай, соёлтой бол ийм зүйлд их мөнгө гаргах шаардлагагүй. Ухамсаргүй байгааг би лайв хийж харуулсан. Түүнээс биш зүгээр ажлаа хийж байхад нь лайв хийгээгүй. Нэг талаасаа баярламаар нөгөө талаасаа харамсмаар л байгаа юм.

-Хэн хэлцэлд орвол манай талд ашигтай вэ?

-Бид үүнийг дахиад ярих ёстой юм. Би үүнийг хэвлэлээр зарлаж болохгүй. Энд ажлын хэсэг байх ёстой. Ил байх ёстой. Бид хэлэлцээрт орох гэж буй субъектээ ямар эрх өгч дархлаажуулж, Ерөнхийлөгчийн төмөр замаа нуу гэдэг шиг, илэн далангүй зүйл яриагүй. Энд олон улсын асуудлаар хэдэн сая доллар, хэдэн зуун тэрбум төгрөгийн асуудлыг Монголд ашигтай бололцоотойгоор ярих ёстой юм бол, бид үүнийг баталгаажуулж өгөх ёстой. Үүгээр улстөр хийх нь утгагүй. Эрдэнэт 300 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэнэ билээ. Үүнийг өрөнд өгөх нь утгагүй. Ний нуугүй хэлэхэд үүнд уур хүрч байна. Тэр мөнгөөр “Москва” хороолол бариулъя гээд хөөцөлдсөн. Эрдэнэтийн ажилчид, иргэд маань тэнд амьдарч түүхэндээ анх удаа 1990 оноос хойш орон сууцны бүтээн байгуулалттай болох гэж байлаа. Эрдэнэт зургаахан хороололтой бөгөөд долдугаар хороолол гэдэг нь хувийн хэвшлийн хороолол болох байсан. Яг үйлдвэрийн бүтээн байгуулалт гэж байхгүй. Уг нь хамгийн том бүтээн байгуулалт хийх гэж байсан юм. Гэвч тэр мөнгөөр шуналтай нөхдүүдийн зүйлийг хийж байгаа юм. 2006 оноос хойш ийм юм явсан байна лээ. Тухайн үед буюу 2006 онд хэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга байсан юм бэ. МАН-ын нөхдүүд энд бүгд холбогдоод байгаа юм. Шударга бусыг хайя гэвэл.

-Үүнд АН-ын Д.Эрдэнэбат гишүүн холбоотой юу?

-Энэ чинь 49 хувийнх. Эд нарын дунд хэн нь их идсэн бэ гэдэг уралдаан явж байгаа юм. Түүнэс биш эд нарын хэн нь шударга юм. Би 60 тэрбумыг хэргийг шалга, санхүүгийн баримтыг нь шалгуулъя гэхэд бүгд таг болсон. Нэг сэтгүүлч ч очиж асуугаагүй. АТГ-аас сар бүрийн 25-нд мэдээлэл хийхэд нь “Та нар МАН-ын санхүүг яагаад шалгахгүй байгаа юм бэ” гээд асуух сэтгүүлч ганц ч алга. Үүнээс гадна ЖДҮ-г шалга гэхэд бас л алга. 23 ЖДҮ-чин илэрлээ. Энэ нь 23 кноп гэсэн үг. 23 ЖДҮ-чинг хоёроор үржүүлэхээр 46 болно. Нэг хүн амиа аврахын төлөө хоёр хүнийг лоббидож байгаа юм. 120 сая төгрөг хулгайлаад “Эгчээ би хулгайгаа илчилье, тэгээд мөнгөө буцааж авъя” гэхэд нь энэ гэрээнд гарын үсэг зурчих, тэгээд эгчээсээ зээлсэн гэж хэлбэл 120 сая төгрөгийг чинь өгье гээд явж байгаа ичмээр хүн бас байна. АТГ-аас очоод шалгая гэхээр “Чамайг өнөөдрийн дотор ална” гэж сүрдүүлсэн УИХ-ын гишүүн хүртэл байна. Тэр хүн ажлаа хийж байхад нь сүрдүүлж яаж байгаа юм. Нийгмийг зориуд айдаст оруулах гэж байгаа юм шиг шүүгч байсан хүн шоронд нас барна гэдэг аймшигтай хэрэг. Хэнийг айдаст автуулах гээд байгаа юм, бүү мэд. Намайг ална гэх агуулгатай мессеж ч ирсэн. Би тэрийг нь тагнуулын газарт өгсөн. О.Баасанхүүг алж болно гэсэн юм байлгүй дээ. Одоо болтол ямар ч хариу ирээгүй байна. Мессеж явуулсан хүн нь над руу зураг явуулсан. Тэр зургийг нь өгөөд шалгаад өг гэсэн. Би эд нарын бүх но-г мэддэг болохоор тэгдэг юм байлгүй. (Мессеж ирүүлсэн хүний зургийг нь харуулав). Зураг хөрөг нь байхад энэ хэн юм бэ гэдэг нь тодорхой болоогүй байна. Монгол Улс хуультай, төртэй орон юм уу.

-Эрдэнэтийн 51 хувийг Ц.Батхүү “Стандарт” банкинд барьцаанд тавьсан гэдэг нь ойлгомжтой болох шиг болсон. Гэтэл хууль шүүхийнхэн өдийг хүртэл хэн буруутайг нь гаргаагүй байна?

-Шүүх хурлаа хурдан хий гэж хэлж байгаа. Гэхдээ шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлж огт болохгүй. Бид энд нэг зүйлийг ойлгох ёстой. Шүүх бие даасан хараат бус шийдвэр гаргаж таарна. Гэм буруутай болго гэж хэлж болохгүй. Гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх тогтоох ёстой. Бидэнд гэм буруутай, буруугүй, хохироосон, хохироогоогүй, хохироосон бол хэдэн төгрөгөөр хохироосон бэ гэдэг зүйл. Энэ чинь цааш хэлэлцээрт ороход эхний шат болох юм. Хоёрдугаарт, хэлэлцээрт орох субъект нь хэн гэдгийг тогтоох хэрэгтэй. Доороо эргээд яваад байна. Нэг өглөө босоод харахаар Эрдэнэт үйлдвэр 100 хувь ард түмнийх, МАН ард түмэндээ аваад өгсөн юм шиг харагддаг. Орой нь болонгуут 49 нь юмаа зарах гэтэл МАН авч чадахгүй, айхтар мафийн нөхдүүд нь суугаад байгаа юм шиг. Шөнө болонгуут О.Баасанхүү 49 хувийг чинь худалдаад авчихсан юм шиг болгоод байгаа шүү дээ (инээв). Уг нь ингэж маазрах цаг алга. Маазрахаа больж, жинхэнээсээ ажлаа хийцгээмээр байна. Зурагтаар гараад мундаг гэдгийг чинь бүгд ойлгосон.

Өдөр болгон аймар мэдээ гаргаж хүн залхаахаа боль. 49 хувиа авах гэж байгаа бол хурдан ав. Чадахгүй бол үнэнээ хэл. Авч чадах МАХН гэж байна. Ерөнхийлөгч гэж Монгол ялуулаад байгаа хүн бас байна. Би нэг бодитой үнэнийг хэлье. З.Энхболд чуулган дээр намайг Монгол Улсын Ерөнхийлөгчийг гүтгэлээ гэж хэлсэн билээ. Би тухайн үед “Өрийг тэглэх үү” гэж л асуусан. Тэгсэн намайг гүтгэсэн гэдэг юм. Уг нь би гүтгээгүй юм. Манай хүн өөрөө л өрийг тэглэнэ гэж хэлсэн. Би “Дарга аа, наадах чинь болохгүй” гэхэд “Болно оо, амархан” гэсэн юм. Гурван өрийн талаар ярьсан. Тухайлбал, тэтгэврийн, оюутны, цалингийн гэсэн зээлүүдийг нэг удаа тэглэнэ гэсэн. Энэ нь нэг их наяд гаруй төгрөг болно. Төсвийн 7.1-тэй тэнцэнэ. Үүнийг төлнө гэж Ерөнхийлөгч өөрөө хэлсэн. Манай хүний жижиг юмыг том болгож боддог нь ядаргаатай байна.

-Буруутай этгээдийг тогтоогоогүй байгаа. Хэрэв буруутай гэж тогтоовол хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчих юм биш үү. Олон жил өнгөрлөө хөөн хэлэлцэх хугацаа нь зургаан жил байдаг гэж сонссон?

-Мэдэхгүй. Хууль шүүхийнхний шийдвэрийг харъя. 2006 оноос хойш болсон 200 хавтас, 50 мянга орчим хуудас материал цуглуулсан юм билээ.

-АН-ын бүлэг тарж, зөвлөлийн статусаар ажиллахаар боллоо. Үүн дээр таны байр суурь?

-Мэдэхгүй. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг энэ. Хүнд муу юм хийвэл өөрсдөд нь муугаар нөлөөлдөг. Зүгээр байсан шударга ёс эвслийн бүлгийг задалж бүгдийг урвуулж авсан. Эхлээд Батцогт гэдэг Ховдын залууг урвуулсан. Дөрвөн байнгын хорооны дарга хийлгэнэ гэж амлаад нөгөөдөх нь дөрвөн жил байнгын хорооны дарга хийсэн. Дараа нь хамгийн сүүлд Ерөнхийлөгчийн зөвлөх Уянга, Цог, Улаан, Тэрбишдагва нар намаасаа гараад хачин байдалд орцгоосон. Би өчигдөр Тэрбишдагва гишүүнийг хараад их өрөвдсөн. Бор гэртээ богд хар гэртээ хаан байсан хүн айлын хаяанд ядарч яваа юм байна гэж бодсон. Т.Аюурсайхан хүртэл доромжлоод байх юм. Оюутолгойн ажлын хэсэгт би орсон. Нэг дэд ажлын хэсгийг нь ч ахалсан. Би дүгнэлтээ өгсөн. Одоо дүгнэлтээ гаргаад яваач гэж хэлсэн. Тэр ажлын хэсэгт Т.Аюурсайхан ч орсон шүү дээ. Байнгын хорооны хуралд орж ирээд “ерөөсөө ажлын хэсгийг би ахалъя. Энэ ажлын хэсгийн дарга онгоцоор яваад бэлэг авсан байна лээ. Дарга гэж намайг хэлээд байна уу, Тэрбишдагва гишүүнийг хэлээд байна уу. Би тэгээгүй болохоор Тэрбишдагва гишүүнээс та тэгсэн үү” гэж асууж хүртэл үзлээ. Тэгээгүй бол хэлээч гэсэн. Уг нь улс төрчид нэр хүнд чухал шүү дээ.

-Засгийн газрын энэ долоо хоногийн хурлаар долоон санг татан буулгалаа. Энэ дунд Монгол Судлалыг дэмжих сан багтсан байна. МСДС-г татан буулгасан нь зөв үү. Та үүнийг хэрхэн дүгнэж байна?

-2012 оны наймдугаар сард тангараг өргөж УИХ-ын гишүүн болсныхоо дараа Монгол Судлалын академи байгуулъя гээд УИХ-ын тогтоолын төслөөр дамжуулан академи байгуулах ажлыг хийсэн юм. Тухайн үеийн академийн гишүүд “одоогийн академийг нурааж шинэ академи байгуулах гэлээ” гэж хэлж байлаа. Нэрийг нь солиод Монгол судлалыг дэмжих сан гэж байгуулсан. Хэл соёл бол Монгол Улсын тусгаар тогтнолтой салшгүй холбоотой зүйл. Монгол судлалыг дэмжих сан нь Монголын хэл соёлыг бусад улсад сурталчлах зорилгоор байгуулагдаж байсан юм. Гэтэл энэ санг татан буулгачихлаа. Би үүнд шүүмжлэлтэй ханддаг.

Сангийн яам сангуудыг шалгаж байгаа гээд байна. Уг нь байнга хяналт тавих үүрэгтэй юм шүү дээ. ЖДҮ гараад ирэнгүүт бидэнд мэдэгддэггүй байсан гэх юм. Бид биш тэд уг нь түрүүлж мэдэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Сангийн яамныхан гэсэн үг. Хэдэн сангуудаар дамжуулан улс төрчид мөнгө угааж, улсаа цөлмөж байгааг эрт зогсоох байсан юм. Цөлмөчихсөн бол тэр буруутай этгээдэд нь хариуцлага хүлээлгэх ёстой болохоос биш татан буулгаж болохгүй. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг шиг юм болж, хэрэгтэй санг нь байхгүй болгож байна. Уг нь ЖДҮДС буруу биш. Тэндээс төрийн албан хаагч, төрийн түшээ хүн хулгай хийснээр татан буулгах ямар үндэслэл байгаа юм. Ийм зүйлээр Монгол судлалын сантай харьцлаа гэж би шүүмжилсэн.

-Монгол Судлалын сан татан буугдсанаар ямар сөрөг зүйл гарах вэ?

-Монгол судлаачаа дэмжих сан байлаа. Өөрөөр хэлбэл, Монголоо дэмжих сан гэж ойлгож болно. Монголоо дэмжих сан байхгүй болохоор ямар үр дүнд хүрэхийг бодоод нэг үз. Монголоо судлуулъя, манайхыг судлаач гэх нь Монгол ялахын хамгийн том дохио. Ерөнхийлөгчийг Монгол бичиг сураасай гэж хүсэхгүй байна. Монгол бичиг сурах нь тийм чухал зүйл биш.

-Яагаад тэр билээ?

-Хөгшин морь жороо сурна гэгчээр Монгол бичиг сураад яах юм. Ерөнхийлөгч маань Монгол судлалын санг хамгаалж, тэр санг дэмжих ёстой болохоос Монгол бичгээр бичих рекламыг бол биш. Монгол бичиг бичихийг нь боль гэж байгаа юм биш шүү. Монгол бичгээ сурч, бичих нь зөв л дөө. Гэхдээ Ерөнхийлөгчийн анхаарах гол ажил бол Монгол судлалын сан юм.

-Энэ сангийн үйл ажиллагааны амжилт ололтын талаар танд мэдээлэл байна уу?

-Энэ миний хийх ёстой ажил биш. Би Засгийн газарт хийгээрэй гээд чиглэлийг өгсөн. Засгийн газар цааш нь үргэлжлүүлэн хийх үүрэгтэй. Засгийн газар хэрэв хулгайчид мөнгөө алдсан бол хулгайлсан этгээдэд нь хариуцлага тооцоод явах ёстой, уг нь. Иймэрхүү бодлогоор дээрх сангуудын ажил хэрэгжээд явах үүрэгтэй байсан.

 Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
18 аймгийн сонгуулийн хороонд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ
Б.Батцэцэг: Монгол Улсын тухай ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн
АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт дараах бодлогын шаардлагыг хүргүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (150.129.140.176)
    Эрдэнэтийн 51 хувийг хуйвалдаад хуйлгайлчихсан ман намын хулгарууд монголдоо аваад ирсэн 49 хувиар халхавчлан хулгайгаа нуусаар монголыг өрөнд унагаж дууслаа. Одоо боль наад эх орон чинь сүйдэж гүйцллээ. Тэр 49 чинь дотооддоо учраа олох асуудал харин 51 хувь бол эрдэнэтийг гадагшаа хятадад алдах уу яахуу гэсэн асуудал болоод байна. Энэ асуудалд орооцолдсон ман намын хэдэн эрхтэн дархтангуудаас эх орон чинь үнэтэй баймаар юм. Иймд асуудлаа хурдан шийдээч ,эрдэнэтийг мөлжихөө зогсоогоочээ ман намын шахаачин хулгайчдаа
    2019 оны 03 сарын 02 | Хариулах
  • АН-н залуу гишүүн (182.160.35.3)
    орон гаран юм ярьдаг болж байгаа юмуудаа. Уг нь овоо мэдлэгтэй гэсэн үнэлгээг бид өгдөг юм.Чавганц нарын хов жив шиг элдэв юм ярьж цэцэрхээд бүтэхээ больж буй бололтой
    2019 оны 03 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  •  “Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ
    3 цаг 57 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
    4 цаг 15 мин
  • Нийт 259.5 мянган га-д улаанбуудай тариалжээ
    5 цаг 0 мин
  • Д.Отгонбаяр: "Хурд" бол ард түмний хамтлаг
    5 цаг 25 мин
  • Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна
    5 цаг 52 мин
  • ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг 2014 оноос хойш нийт 12 удаа өөрчилжээ
    5 цаг 54 мин
  • "Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай"
    6 цаг 4 мин
  • 18 аймгийн сонгуулийн хороонд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ
    6 цаг 13 мин
  • Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-ний өдөр нээнэ
    6 цаг 46 мин
  • Б.Батцэцэг: Монгол Улсын тухай ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн
    6 цаг 57 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    7 цаг 46 мин
  • Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг лхагва гарагт болно
    7 цаг 58 мин
  • Нийслэлийн иргэдийн баяр ирэх долоо хоногт болно
    8 цаг 27 мин
  • АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт дараах бодлогын шаардлагыг хүргүүлнэ
    9 цаг 6 мин
  • О.Цогтгэрэл: Монголд шийдэх асуудал дуусаагүй ч УИХ дээр хэлэлцэх асуудалгүй болоод хувирчихсан
    9 цаг 29 мин
  • Элсэлтийн шалгалт лхагва гарагт эхэлнэ
    10 цаг 37 мин
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
    10 цаг 37 мин
  • Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо
    10 цаг 44 мин
  • Ойрын өдрүүдэд бороо орж, сэрүүсэх боловч цаашид ихэнх нутгаар халуун байна
    10 цаг 45 мин
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
    11 цаг 42 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
24 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК