зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Аюурсайхан гишүүний ноцтой мэдэгдэл попрол байв уу

2019-3-05
0
ЖИРГЭХ

УИХ-ын намрын чуулганаар УИХ-ын дарга асан М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байхад Т.Аюурсайхан гишүүн өөрийг нь тагнаж, чагнаж байна. Бүр зарим нотлох баримтыг машинаар зөөж, жалганд аваачин шатааж байна гэх ноцтой мэдэгдэл хийсэн удаатай. Тэрбээр намрын чуулганы үеэр “Бидний тэмцэл бол зөвхөн УИХ-ын даргыг чөлөөлөх асуудал биш. Сүүлийн 20 гаруй жил бүрэлдэн тогтсон тогтолцоог нураахад чиглэсэн хөдөлгөөн. Энд олон жилийн зорилго бий. Тухайлбал, Эрдэнэт, Тавантолгой, Оюутолгой зэрэг орд газрыг эзэмшихийн төлөө том систем бий болсон байна. Системийг нураахын төлөө бид зориглож явж байна. Олон нийт үүнийг ойлгох хэрэгтэй. Урдаа яваа хэсэг нөхдийг харлуулж гүтгэхийн тулд хуулийн байгууллагад шургуулсан гар хөлөөрөө дамжуулж “Ямар ч хамаагүй “но” ол” гэдэг үүргийг өгсөн байна. Үүнд бүх албан хаагчдыг хамруулаагүй шүү. Тэнд эх орноо гээд тангарагтаа үнэнч, мэргэжилдээ сайн олон албан хаагч бий.

УИХ-ын гишүүн миний гэрт төхөөрөмж суурилуулсан асуудал хүртэл бий. Үүнийг би хэлчихье. Энэ асуудлыг системд өөрчлөлт хийхгүйгээр, зорьсон реформоо хийхгүйгээр ил болгож чадахгүй байна. Учрыг нь та ойлгож байгаа. Энэ асуудал шийдэгдсэний дараа бид комисс ажиллуулах болно. Зөвхөн байнгын хорооноос биш Аюулгүй байдлын байнгын хорооны хурал жижигдэх байх. Тэгэхгүй бол үүнийг дийлэхгүй. УИХ-ын дараагийн даргын захирамжаар комисс ажиллуулна гэж бодож байгаа. Хүсвэл та тэр комисст орж болно. Би хуулийн байгууллагын хууль бус улс төрийн зорилготой ажиллагааг ил болгоно. Гүйцэтгэх ажиллагааг улстөрчдийн захиалгаар хийдэг, бие биенийхээ барьцаанд ордог. Энэ бүхнийг шалгаж тогтоож болно гэдгийг та мэдэж байгаа. Бүгд холбогдох тогтоолтойгоор хийгдэг ажил. Зарим нь тогтоолтой, зарим нь тогтоолгүй. Маш олон нотлох баримтыг хуулийн байгууллагын гар, хөл нь жалганд очиж саяхан шатаасан. Үүнийг ил болгоно. Энд та хамтарч ажиллаарай. Үүний дараа маш том хариуцлага яригдана. Хуулийн байгууллагыг улстөрчдийн нөлөөнд автдаггүй болгох ёстой. Бие биенийгээ барьцаалдаггүй болгох хэрэгтэй. Яагаад барьцаалдаг гэхээр дараа нь дахиж хулгай хийхийн тулд барьцаалдаг явдал бий. Үүнийг хуулийн байгууллагын реформоор таслан зогсоох ёстой. Хариуцлага тооцох ёстой. Улстөрчдийн гар, хөлөөс хуулийн байгууллагыг ангид болгох ёстой. Хуулийн өөрчлөлт байна уу, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт байна уу. Энэ бүгдийг хийж байж хуулийн байгууллагын өөрчлөлт шинэчлэлтийг ёстой” гэсэн юм.

Энэ үеэр түүнээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Маш ноцтой мэдэгдэл хийж байна. Үүнийгээ нотлох ёстой гэж ойлгож байна.  Үнэхээр ноцтой байгаа учир шаардлагатай бол дэмжинэ. Гүтгэж байгаа бол хэцүү. Тиймээс Т.Аюурсайхан гишүүн та “Тусгай төхөөрөмж тавигдсан, ямар ч хамаагүй аргаар Эрүүгийн хэрэг үүсгэ гэж захиалсан, машин машин нотлох баримт устгасан хүн хэн бэ гэдгийг нь хэлчих. Би тэр хүнтэй чинь ил тод, илэн далангүй, өмөөрч хамгаалаад явъя” гэхэд Т.Аюурсайхан гишүүн “Энэ асуудлуудыг УИХ-аас байгуулагдах тусгай комиссын шалгалтын үр дүнд ил болгоно. Энд итгэлтэй байна. Огт эргэлзэхгүй  байна. Хэн нэгнийг гүтгэхгүй. Ер нь бол нэлээн зориг, зүрх гаргаж явж байгаа. Яг өнөөдрийн тогтолцооны үед үүнийг дэвшүүлэх арай болоогүй байна. Бүх зүйл ээлж дараатай. Хэрвээ асуудал байсан бол аль хэдийн барьж, хорихоор болсон. Би амьдрал ахуйгаа хөлс хөдөлмөрөөр босгосон хүн. Тиймээс зоригтой яваа. Харин тэр эздүүд бүгд нэр устай, хаанаас хайж, яаж олохоо бид мэдэж байгаа. Хэнийг ч хэлмэгдүүлэхгүй, гүтгэхгүй. Хамгийн гол үүнийг хэн нэгний захиалгаар бус, хэн нэгэн улстөрчид давуу байдал олгох бус. Тогтолцоог өөрчлөх асуудал бий гэдгийг өнөөдрийн түвшинд, энэ цаг үед би танд хэлье” хэмээн хариулсан юм.

Ийн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулахын асуудлыг хэлэлцэх үеэр ноцтой мэдэгдэл хийсэн юм. Тэгвэл тэрбээр хууль хүчний байгууллагад хандсан уу. Яагаад ийм ноцтой мэдэгдэл хийнгүүтээ усанд унасан чулуу шиг энэ талаар дахин дурссангүй вэ. Түүн шиг чигчийн чинээ асуудлыг уулын чинээ болгож сүр бадраадаг хүн өөрийнх нь эрх зөрчигдсөн гэх асуудалд ийм тайван хандана гэж үү. Тиймээс цагдаагийн байгууллагад хандсан талаар нь түүнээс тодруулсан юм.

-Та намрын чуулганы үеэр өөрийг тань тагнаж, чагнасан гэж мэдэгдсэн. Хуулийн байгууллагад хандаж, шалгуулсан уу?

-Энэ асуудлыг бид хуулийн тодорхой байгууллагуудын тогтолцоог өөрчлөх, реформ хийх замаар ил болгох зорилт тавьж, дэвшүүлэн ажиллаж байна. Өнөөдөр бид УИХ-ын даргыг өөрчилснөөс өөр зүйл хийж чадаагүй байна. Миний мэдээллэсэн зүйл бол зөвхөн ганцхан л асуудал. Үүнтэй ижил төстэй маш олон мэдээлэл бий. Иргэдээс олон өргөдөл гомдол ирсэн. Улс төрийн зорилгоор тагнаж, чагнадаг. Түүнийгээ улс төрийн зорилгоор ашигладаг. Үүнийг нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Муу муухай зүйл хийсэн хүнийг Б.Хурц мэддэг хүн” гэж хэлсэн. Тэр хүн мэддэг юм бол яагаад үүргээ гүйцэтгэж хуульч, шүүхийн байгууллагаар шалгаж, шүүхээр шийдвэрлэх алхмыг хийхгүй байна вэ. Үүнийг яагаад улс төрийн зорилгоор ашиглаж хуулийн байгууллагуудыг ийм болж хувиргасан юм бэ. Энэ бол нэг л байгууллагын жишээ. Үүнээс өөр хэд хэдэн байгууллага бий. Энэ бүгдийн тогтолцоог өөрчилж, реформыг шинэчлэсний дараагаар хийхгүй бол яг энэ тогтолцооны үед зарим мэдээллийг ил болгох нь төдийлөн үр дүнд хүрэхгүй.

Түүний эл хариултаас үзвэл түүнийг тагнаж, чагнасан гэх асуудалд эрхэм гишүүн их тайван хандаж буй бололтой юм. Хэрвээ түүний энэ мэдэгдэл үнэн бол улс төр, хууль хүчний байгууллага дундаа орсон эс бөгөөс улстөрчдийн халаасанд хууль хүчнийхэн орсон, нөгөөтээгүүр хууль хүчнийхэн улстөрчдийг шантаажилдаг гэсэн гурван хувилбар дэвшүүлж болохоор байна. Аль нь ч бай, хамаагүй. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хэн нэгнийг тагнаж чагнах нь хууль бус үйлдэл. Гэхдээ Т.Аюурсайхан гишүүний мэдэгдэл үнэн бол шүү дээ. Хэрвээ үнэн болбоос хуулийн байгууллагад шалгуулах эрх түүнд бий. Харин худлаа болбол попордог гишүүн гэдгээ батлаад зогсохгүй Монголын мянга, мянган төрийн албан хаагчдаас уучлалт гуйх шаардлагатай юм. Т.Аюурсайхан гишүүн попорчин уу, эсвэл үнэний золиос уу.

 


Р.Хишигжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
18 аймгийн сонгуулийн хороонд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ
Б.Батцэцэг: Монгол Улсын тухай ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн
АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт дараах бодлогын шаардлагыг хүргүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Бажгар 10 (202.126.89.78)
    Аюурсайхан өөрийн эрх ашгийн төлөө хүн гүтгэдгийг мэднэ шүү дээ. Сонирхлын зөрчилтэй хүн. Явцдаа тодорхой болноо. Өөрөө цэвэр хүн болох гэж их мэрийж байгаа. .. Хэн гэж энэ барзгарыг тагнах юм бэ? Хүрэлсүх ахынхаа туршлагыг хэрэгжүүлэх гэж худал бүлтрээд одоо хариулт бөөн шалтгаан болж хувирлаа! Худлаа шүү дээ.
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • ondor nastan (182.160.39.36)
    ta tavig uneheer erooj baina. hevreg suuriud ganhaj, gerel garch, hana herem behlelt, tsamhaguud nuran unaj baigaag harj baina. talarhay. bas eronhiilogch, eronhii said, u,i,hurlin dargadaa talarhay. oor hend talarhah bilee humuusee.
    2019 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.161.12)
    Худалч худлаа эх оронч болно албан тушаалын хэнээрхэл юуч рийлгэж болохоор өвчин тусцгааж байна
    2019 оны 03 сарын 05 | Хариулах
  • Иргэн (203.91.119.94)
    Шал худлаа попорчихоод байж ядаж байгаа?! Аюурсайханг чагнаж тагнаж яахын?! Хэнд хэрэгтэйн?! Худлаа л байхгүй юу?! Хүрэлсүх мөрдөж мөшгилөө л гэсэн өөрөө зохион байгуулж явуулгадсан гэа биздээ?! Эд нар ийм л хүмүүсшдээ?!
    2019 оны 03 сарын 05 | Хариулах
  • Иргэн (203.91.119.94)
    Шал худлаа попорчихоод байж ядаж байгаа?! Аюурсайханг чагнаж тагнаж чахын?! Хэнд хэрэгтэйн?! Худлаа л байхгүй юу?! Хүрэлсүх мөрдөж мөшгилөө л гэсэн өөрөө зохион байгуулж явуулгадсан гэа биздээ?! Эд нар ийм л хүмүүсшдээ?!
    2019 оны 03 сарын 05 | Хариулах
  • Иргэн (203.91.119.94)
    Шал худлаа попорчихоод байж ядаж байгаа?! Аюурсайханг чагнаж тагнаж чахын?! Хэнд хэрэгтэйн?! Худлаа л байхгүй юу?! Хүрэлсүх мөрдөж мөшгилөө л гэсэн өөрөө зохион байгуулж явуулгадсан гэа биздээ?! Эд нар ийм л хүмүүсшдээ?!
    2019 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.178.44)
    Удаад ,байвал ул мөр арилаад л байна биз дээ.
    2019 оны 03 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  •  “Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ
    3 цаг 45 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
    4 цаг 3 мин
  • Нийт 259.5 мянган га-д улаанбуудай тариалжээ
    4 цаг 48 мин
  • Д.Отгонбаяр: "Хурд" бол ард түмний хамтлаг
    5 цаг 12 мин
  • Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна
    5 цаг 40 мин
  • ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг 2014 оноос хойш нийт 12 удаа өөрчилжээ
    5 цаг 41 мин
  • "Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай"
    5 цаг 52 мин
  • 18 аймгийн сонгуулийн хороонд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ
    6 цаг 1 мин
  • Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-ний өдөр нээнэ
    6 цаг 34 мин
  • Б.Батцэцэг: Монгол Улсын тухай ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн
    6 цаг 44 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    7 цаг 33 мин
  • Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг лхагва гарагт болно
    7 цаг 45 мин
  • Нийслэлийн иргэдийн баяр ирэх долоо хоногт болно
    8 цаг 14 мин
  • АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт дараах бодлогын шаардлагыг хүргүүлнэ
    8 цаг 53 мин
  • О.Цогтгэрэл: Монголд шийдэх асуудал дуусаагүй ч УИХ дээр хэлэлцэх асуудалгүй болоод хувирчихсан
    9 цаг 16 мин
  • Элсэлтийн шалгалт лхагва гарагт эхэлнэ
    10 цаг 24 мин
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
    10 цаг 24 мин
  • Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо
    10 цаг 31 мин
  • Ойрын өдрүүдэд бороо орж, сэрүүсэх боловч цаашид ихэнх нутгаар халуун байна
    10 цаг 33 мин
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
    11 цаг 29 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
24 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК