Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Хунан: Хуульчдын холбоог улам бэхжүүлж, олон улсад жишиг байгууллага болгон хөгжүүлэх бүрэн боломж бий

2019-3-15
0
ЖИРГЭХ

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунантай ярилцлаа.


-Та Хуульчдын холбоог удирдаад жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд ямар үр дүн, ахиц дэвшлийг авчирсан талаар ярилцлагаа эхлүүлье?
-Юуны өмнө Монголын Хуульчдын холбоо гэх мэргэжлийн, өөрөө удирдах ёсны байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргүүдийг чанарын өндөр түвшинд, тасралтгүй хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллалаа. Бүтцийн хувьд ч тэр, үйл ажиллагааны хувьд ч шинэ байгууллага учир зохих түвшинд нь хүргэх, улам бэхжүүлэх нь юу юунаас илүү чухал. Монголын Хуульчдын холбоо нь аль нэг улс төрийн нам, бүлэглэл, төрийн байгууллагаас хараат бусаар, санхүүгийн хувьд бие даан үйл ажиллагаагаа явуулж байна. Хуульчдын нэгдсэн бүртгэлтэй боллоо. Сургалтаа өөрсдөө явуулж байна. Мэргэжлийн хариуцлагаа ч өөрсдөө тооцож байна. Хамгийн гол зүйл бол бид мэргэжлийн хувьд, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага болон гүйцэтгэх үүргээ өөрсдөө шийдвэрлэх боломжтой болсон. Энэ дэвшил, амжилтыг улам бэхжүүлэх нь чухал юм. Хуульчид бидний байгуулсан Хуульчдын холбоо бусад улсын хуульчдын хувьд мөрөөдөл болсон байгууллага юм билээ. Мэдээж алдаа дутагдал, засаж сайжруулах асуудал байгааг үгүйсгэхгүй. Өнгөрсөн хугацаанд хийж эхлүүлсэн зарим нэг тодорхой ажлуудыг дурдвал Хуульчдын нэгдсэн бүртгэлийн системийг сайжруулах, "Хуульч апликейшн" бүтээх, сургалтын тогтолцоог шинэчлэх, цахимаар зөвлөгөө өгөх зэрэг ажлуудыг нэрлэж болох юм. 
-"Хуульч апликэйшн" бүтээж, сургалтын тогтолцоог шинэчилж байгаа гэлээ. Энэ талаар тодруулбал?
-"Хуульч апликейшн" гэдэг нь технологийн дэвшлийг ашиглаж хуульч гишүүн бүрт хүрч ажиллах, хуульчдынхаа цаг зав, зардлыг хэмнэх зорилгоор хийгдэж байгаа ажил юм. Өнөөдөр хүн бүр ухаалаг утас, төхөөрөмж ашиглаж байна. Тиймээс гар утсаар нь дамжуулж гишүүддээ мэдээ, мэдээллийг цаг тухайд нь хүргэх, сургалтынхаа хуваарь, сэдвийг өөрсдөө сонгодог болох, аудио, видео, зайны сургалтандаа хамрагдах, сургалтын төлбөр, гишүүний татвараа төлөх боломжийг олгох юм. Мөн тодорхойлолт, лавлагаа зэргийг авах, судалгаанд хамрагдах гэх мэт боломжууд нээгдэнэ. Сургалтын тогтолцооны хувьд өмнө бид танхимын 2-4 өдөр үргэлжилсэн сургалтад суудаг байсан. Энэ нь хуульч цаг заваа зохицуулахаас эхлээд бүтэн 4 өдрийн хөтөлбөр боловсруулах, багшийн боломжийг харгалзах гээд зөндөө асуудал дагуулдаг. Сургалтын хороотой бид хамтраад хэд хэдэн судалгаа, хэлэлцүүлэг явуулсны үндсэн дээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн зарим өөрчлөлтүүдийг хийхээр шийдвэрлэсэн. Ирэх жилээс сургалтыг үргэлжилсэн байдлаар биш сэдэвчилсэн байдлаар явуулах хувилбарыг туршина. Өөрөөр хэлбэл, тодорхой нэг сэдвийн хүрээнд хичээлийн агуулга боловсруулна.
-Жишээлбэл?
-Татварын эрх зүйн чиглэлээр гэхэд дотор нь задлаад Хүн амын орлогын албан татвар, НӨАТ, Татварын маргаан гэх мэт нарийвчилсан сэдвээр 1-1:30 цагийн хугацаанд үргэлжлэх танхимын хичээлүүд байна. Үүний зэрэгцээ хичээл заах багш, болох газар, цагийн хуваарь нь нээлттэй байх тул хуульчид өөрсдийн зав чөлөөндөө тохируулж хичээл сонголтоо хийгээд явах юм. Мөн үүний хажуугаар зайн, видео, аудио хэлбэрээр хичээлээ сонгодог байхаар төлөвлөж байна. 
-Хуульчдын холбоог олон улсад таниулах, хүлээн зөвшөөрүүлэх ажлуудад нэлээд анхаарч байгаа харагдсан?
-Тийм ээ. Гэхдээ олон улсад Монголын Хуульчдын холбоог хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйл байхгүй. Гадаад харилцаа гэдэг их чухал. Гадаад харилцааг хөгжүүлж байж хамтын ажиллагаа бий болно. Ер нь гадаад харилцаа, хамтын ажиллагаа сайн байж бид хуульчиддаа гадаадад, олон улсын түвшинд гарах үүд хаалгыг нээж өгнө. Миний хувьд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн төсөлд ажиллаж байсан болохоор энэ чиглэлээр чамгүй туршлага хуримтлуулсан гэж боддог. Том корпорациуд монгол хуульчаас зөвлөгөө авдаг, олон улсын хөгжлийн болон хуулийн байгууллага, олон улсын эрүүгийн хэргийн шүүх, арбитр гэх мэт газруудад монгол хуульчид ажилладаг болоосой гэж хүсэж, мөрөөдөж явдаг хүний нэг. Нийгэм, эдийн засаг хөгжин худалдаа наймаа өргөжиж, хүмүүсийн шилжилт хөдөлгөөн ихсэхийн хирээр тэдгээрийг тойрсон хуулийн асуудал үүсдэг. Өөрөөр хэлбэл, хуульчдын гадаад болон олон улсын эрх зүйн орчинд ажиллахад харилцаа, мэдлэг, ур чадвар шаардагддаг. Хуульчид бид үүнд бэлтгэгдсэн байх ёстой. Тиймээс тэр нөхцөл боломжийг бүрдүүлэх, гадаадын туршлага судлах боломжийг нээх чиглэлээр нилээдгүй ажлыг хийсэн. Тодорхой жишээ дурдвал, Олон Улсын хуульчдын холбооны Хүний эрхийн хүрээлэн, Хуульчдын холбоодын асуудал хариуцсан хороотой хамтран тодорхой асуудлаар арга хэмжээ зохион байгуулахаар тохиролцсон. Ингэснээр Монголын Хуульчдын холбоо Азийн хуульчдын холбоонд саналын эрхтэй тэргүүлэх гишүүнээр элсэн орж, Монголын хуульчдын санал, дуу хоолойг Ази-номхон далайн бүсийн түвшинд гаргах, Монголын хуульчдын эрх ашгийг хамгаалахад бүс нутгийн дэмжлэг туслалцааг авах зэрэг боломжууд нээгдсэн. Түүнчлэн БНХАУ-ын Засаг захиргааны тусгай нэгж Хонг Конгийн Хуульчдын нийгэмлэгтэй хамтран хоёр улсын хуульчдад зориулсан харилцан туршлага солилцох арга хэмжээг 2019 онд зохион байгуулахаар тохирсон байгаа. Мөн Буриадын улсын их сургуулийн Хуулийн сургуультай хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн 10 дугаар сард зохион байгуулсан "Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн үндсэн асуудал" олон улсын хуралд Буриадын их сургуулийн хуульч эрдэмтэн, судлаачдыг урьж оролцууллаа. Хуульчийн үргэлжилсэн сургалтын тогтолцоог сайжруулах, бэхжүүлэх зорилгоор Азийн сантай 40-50 сая орчим төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон. Үүнээс гадна Нээлттэй нийгэм форумтай хамтарч сургалтын аргачлал, арга зүйг шинэчлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр болсон. Мөн Ханнс Зайделийн сантай хамтарч Монголын хуульчдыг сургах, Герман улсад туршлага судлах арга хэмжээнд хуульчдыг хамруулах ажлуудыг ярилцаж тохироод байна. 2019 онд Азийн хуульчдын холбоотой хамтран Монгол Улсад олон улсын хурал зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хурлыг ямар сэдвийн хүрээнд явуулах вэ гэдгийг хуульчдаасаа санал авч тодорхойлно. Аль болох Монголын хуульчдад тулгамдсан, хэрэгцээтэй гэсэн асуудлаар сургалт явуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх сонирхол байна. Цаашдаа гадаад харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлж өргөжүүлэхээр төлөвлөж байна.
-Монголын Хуульчдын холбооны хувьд хуульчийн мэргэжлийн шалгалтыг
гурав дахь жилдээ зохион байгууллаа. Хуульчийн шалгалт нь цахим хэлбэрээр явагддаг гэдгээрээ онцлог байдаг. Гэхдээ мөнгө өгөөд тэнцдэг, аргалж болдог гэх яриа тасрахгүй л байгаад байна. Хуульчийн шалгалт хэр чанаржсан бэ, Хуульчдын холбоо авснаараа ямар дэвшил гарсан бэ?
-Шалгалтад арын хаалгаар тэнцсэн, мөнгөөр тэнцүүлдэг гэсэн яриа байнга л гардаг. Хуульчийн шалгалтыг Хуульчдын холбоо бие дааж аваад гурван жилийн нүүрийг үзэж байна. Ямар ч байсан энэ гурван жилийн хугацаанд тэр яриа эрс багассан гэж харж байгаа. Шалгалтыг цахимаар авч, кодчилж байгаа, үнэлгээг богино хугацаанд ил, нээлттэй болгосноор ямар нэг байдлаар шалгалтын дүнг өөрчлөх, эсхүл хууль бус, хуурч мэхлэх аргаар шалгалтад тэнцэх боломжийг бүр хаасан. Мэдээж шалгалтын тогтолцоог улам боловсронгуй болгох ажил хийгдэнэ. Жилд нэгээс илүү удаа авдаг болох саналууд ирж байгаа. Шалгалтын хороо холбогдох судалгаа, хэлэлцүүлгийг хийсний үндсэн дээр шийдлийн санал гаргана. 
-Хуульчийн шалгалтад жилд дунджаар 1000 гаруй хүн ордог ч 20 хүрэхгүй хувь нь тэнцэж байгаа харагддаг. Цөөн хүн тэнцээд байгаа нь юундаа байна?
-Нэг талаараа энэ тоо юуг харуулж байна вэ гэвэл, хуульчийн шалгалт, хуульчийн мэргэжил амаргүй даваа гэдгийг, нөгөө талаар сургалтын чанар, тухайн шалгалт өгөгчийн хичээл зүтгэлийн чанар чансаа харагдаж байгаа юм. Хуулийн сургуулийг төгсөөд хоёр жил дадлага хийсний дараа энэ шалгалтад орж, тэнцсэнээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг олж авч байгаа. Үнэхээр сайн сураад дадлага, бэлтгэлээ сайн хангасан бол үр дүн нь сайн л гарна. Тэгж чадаагүй хүн бол тааруу л оноо авна. Тэгэхээр шалгалтын үр дүн бодит байдлыг л харуулж байна. 
-Одоогийн нөхцөлд бол хуульчдын нэр хүнд тийм ч өндөр байж чадахгүй байна л даа. Шалтгаан нь юунд байна?
-Бодит байдлыг аваад үзье л дээ. Ганц нэг хуульчийн хөрөнгө орлогын мэдүүлэг, нэр холбогдсон хэрэг, зээлийн асуудал гарсан. Гэтэл энэ асуудлыг жишээ нь 100 мянган хүн олон нийтийн сүлжээгээр бие биендээ дамжуулсаныг, эсвэл ганц нэг их хурлын гишүүн, өндөр албан тушаалтан бүгдэд нь хамааруулж хэлснийг “нээрээ тийм юм байна” гэдэг давлагаа явчихлаа л даа. Ийм зохиомол давлагаа нийт хуульчдын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Үнэхээр хэн нэгэн хуульч ёс зүйн алдаа гаргасан, гэмт хэрэг үйлдсэн, албаны эрх мэдлээ урвуулан ашигласан, ашиг сонирхлын зөрчил гаргасан талаар мэдээ байвал шалгадаг байгууллагад нь гомдол гаргаад шалгуулах хэрэгтэй. Тогтоогдсон тохиолдолд ажил, албанаас нь чөлөөлөх, хуульчийн гэрчилгээг нь хүчингүй болгох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалт бий. Гэхдээ нөгөө талдаа хуульч гэхээр ганц бие, цалингаас өөр орлогогүй байх ёстой юм шиг хандаж болохгүй. Адилхан хүн учир гэр бүлтэй, үр хүүхэдтэй болно. Гэр бүлийн хүн нь, үр хүүхдүүд нь бизнес эрхэлж болно. Эсвэл тухайн ажил албанд томилогдохоосоо өмнө бизнес эрхэлж хөрөнгийн эх үүсвэр бий болгосон гээд зөндөө л зүйл байж болохыг бодолцох нь зүйтэй. 
-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой маргаан хуульчдын дунд өрнөж байна. Ер нь шинэчлэх хэрэгцээ шаардлага нь юу байна?
-Энэ асуудал Өмгөөллийн хуультай холбоотой үүссэн л дээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаад 5 жил болж байна. Засаж залруулах, сайжруулах шаардлага байгаа юу гэвэл байгаа. Үүнийг засаж, залруулж, илүү боловсронгуй болгоод цааш явна уу гэхээс хуулийг хүчингүй болгоод Хуульчдын холбоог татан буулгана гэвэл маш том ухралт болно. Бид өнгөрсөн хугацаанд зөндөө ухралт хийсэн. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба, ХЗДХЯ-ны бүтцэд байсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Зөвлөлийн Ажлын алба, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн Ажлын алба, Гэр бүл, бэлгийн хүчирхийллийн хохирогчид нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төв, Тахарын алба зэргийг татан буулгасан. Эдгээр байгууллага нь бүгд нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан зөв бүтэц байсан. 
Зарим нэгэн хуульч, өмгөөлөгч, прокурор, шүүгч “нэг дээвэр дор ороод хараат бус байдал алдагдлаа, холбоонд татвар төлж байгаа, бусад хуульчидтай хамт сургалтанд сууж байгаа нь хараат бус, бие даасан байдалд нөлөөлж байна” гэж ярьдаг л даа. Ер нь аливаа ажил алба эрхэлж байгаа хуульчийн хувьд хамгийн түрүүнд өөрөө өөрөөсөө хараат бус байх ёстой. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө шунал тачаал, сэтгэл хөдлөл, өөрийнхөө ойр дотны хүмүүсээс хараат бус байх ёстой. Хараат бус гэдэгт бүх зүйлийг хамруулж ойлгох нь өрөөсгөл юм. Үндсэндээ шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, яам, тамгын газрын хуулийн мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус байгууллагын хуулийн зөвлөхийг хэн гэж хардаг вэ гэхээр хуульч л гэж хардаг. Хуульчийг юу тодорхойлдог вэ гэхээр, хүний эрхийг дээдэлдэг, өндөр мэдлэг, ёс зүй, хариуцлагатай, шударга зан чанар. Тэгэхээр шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчийн мэдлэг, ур чадвар, ёс зүй, хариуцлага нь хуульчдын нийтлэг эрх ашигтай салшгүй холбоотой. Тиймээс хуульч бүр ямар ажил алба эрхэлж байгаагаас үл хамаараад ирээдүйн хуульчид, ямар байх вэ гэдэгт санаа бодлоо хуваалцах, хуульчдын мэдлэг, ур чадвар, хариуцлагыг нэмэгдүүлэх, аль нэгнийх нь эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд дуу хоолойгоо нэгтгэж нэгнийхээ төлөө дуугарах, хууль зүйн шинжлэх ухаан, салбарын эрх зүй хэрхэн хөгжих вэ гэдэгт хувь нэмрээ оруулах ёстой. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль нь бидэнд энэ бүх боломжийг олгосон. 
-Өмгөөллийн тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар дэмжигдээд байгаа. Энэ төсөлтэй холбоотой ямар байр суурьтай байгаа вэ?
-Би үүнийг жаахан үл ойлголцол гэж харж байгаа. Өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг дээшлүүлэх шаардлагатай гэдэгтэй санал нэг байгаа. Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага бий. Хуульчдын холбоо энэ асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж, дүгнэлтийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлсэн. Өмгөөллийн тухай хуулийн төсөлд байгууллагын хуультай болох зохицуулалт орсон. Тэгэхээр байгууллагын бие даасан хуулийн хэрэгцээ, шаардлага байна уу, үгүй гэдэг асуудал гарч ирж байна. Тусгайлсан байгууллагын хууль баталж, шинэ бүтэц дахин бий болгоод өмгөөлөгчдөд давхар санхүүгийн болон захиргааны ачаалал бий болгох нь үр дүнтэй гэж харахгүй байна. Зарим өмгөөлөгч “Монголын Өмгөөлөгчдийн холбоо хуульгүй болсноор өмгөөлөгчдийн чанар, чансаа муудсан, нэр хүнд унасан” гэж ойлгоод байх шиг байгаа юм. Нэг жишээ хэлэхэд, сая 10 сард Олон улсын хуульчдын холбооны 2018 оны шилдэг про боно хуульчийн шагналыг анх удаа монгол хуульч, өмгөөлөгч эмэгтэй хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Засгийн газрын шийдвэрийг шүүхээр хүчингүй болгуулж чадсаныхаа төлөө авлаа. Мөн анх удаа залуу хуульч, өмгөөлөгч Олон улсын хуульчдын холбооны тэтгэлгийн уралдаанд татварын эрх зүйн чиглэлээр бүтээл бичиж шалгарсан. Үүнд Өмгөөлөгчдийн холбоо байгууллагын хуультай байсан эс байсан нь нөлөөлсөн гэж бодож байна уу. Үүнээс гадна маш олон өмгөөлөгч хэрэг маргаанаа амжилттай шийдүүлж байна. Өмгөөлөгчийн ажил бол байнга сайн, муу хэл амыг дагуулж байдаг. Төлбөртэй өмгөөллийн үйлчилгээний онцлог нь ажил үйлчилгээ, үнэ хөлсөө тохирдог, түүнийгээ дагаад “нөгөө талаас мөнгө авчихлаа, илүү мөнгө өгсөнд нь үйлчиллээ, хөлсөндөө таарсан үйлчилгээ үзүүлсэнгүй эсвэл хөлсөө авчихаад алга болчихлоо” гэх асуудал байнга л яригддаг. Энэ асуудал Өмгөөлөгчдийн холбоо байгууллагын хуультай больсноор шийдэгдэхгүй. Шүүх, прокурор, нотариатын байгууллагууд хуультай байдаг нь төрийн онцгой чиг үүрэг хэрэгжүүлдэгтэй холбоотой учир эдгээртэй барьцах ч хэрэггүй. Өнөөдрийн байдлаар Өмгөөлөгчдийн холбоо үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Хуульчдын холбоотойгоо хамтраад сургалт, хурал, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Өмгөөлөгчдийн холбоог хэн ч татан буулгаагүй, одоо ч гэсэн гишүүд нь сайн дураараа нэгдээд, жаргал зовлонгоо яриад явж байна. Тэгэхээр энэ байгууллагын дотоод зохион байгуулалт, бүтцийг хуулиар зохицуулж, байгууллагын хуультай болсноороо өмгөөлөгчдийн эрх зүйн баталгаа бүрэн хангагдаж, үйл ажиллагаа нь чанаржина гэдэг нь юу л бол. Харин эсрэгээрээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль шатанд, аль ажиллагаанд өмгөөлөгчид ямар баталгаа, эрх зүйн хамгаалалт хэрэгтэй байгаа, аль хуулийн аль заалт нь хүний эрх зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлж байгааг судалж нийт хуульчдынхаа дэмжлэгтэйгээр өөрчлөх, зөв жишиг тогтоолгохын төлөө ажиллавал өмгөөлөгчийн эрх зүйн байдал сайжирна гэж харж байна. 
-“Хуульчийн гэрчилгээтэй хүн хүссэн үедээ шүүхэд төлөөлөх эрх нээлгээд байгаа нь өмгөөлөгчдийн нэр хүндийг унагааж байна” гэх шүүмжлэл байна л даа. Тухайлбал, Цагдаад ажиллаж байгаад ажлаасаа гараад шууд л өмгөөлөгч болж, алдаа дутагдал гаргаад өмгөөлөгчдийн нэр хүндийг унагааж байна гэх?
-Бид ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарлаж болохгүй. Энэ асуудал ганц өмгөөлөгчийн хувьд гараад байгаа хэрэг биш л дээ. Бусад ажил албаны хувьд мөн адил тохиолддог л зүйл. Тухайн ажлын туршлага, ойлголтгүйгээс ажилдаа алдаа дутагдал гаргаж хуульчийн нэр хүнд унах асуудал үүсдэг. Тиймээс ажил дээр гарч туршлага хуримтлуулдаг байдлыг тухайн ажил албанд очихоос өмнө нь тодорхой урт хугацааны чиглүүлэх сургалтад хамруулах замаар шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа. Холбооны зүгээс ийм чиглүүлэх сургалтыг 2019 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Жишээ нь өмгөөлөгчөөр ажиллах гэж байгаа хуульч шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэхээсээ өмнө заавал өмгөөлөгчөөр ажиллах чиглүүлэх сургалтад хамрагдсан байх шаардлагатай болно, эсвэл прокуророор ажиллах гэж байгаа хуульч заавал прокурорын чиглүүлэх сургалтад хамрагдсан байхыг шаардах гэх мэт. Ер нь цаашид бид хамгийн шилдэг, туршлага, мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй, хүлээн зөвшөөрөгдсөн хуульчийг аливаа ажил албанд томилохгүй бол хуульчид, хуулийн байгууллагад итгэх иргэдийн итгэл буурна. Түрүүн хэлсэнчлэн засаж сайжруулах асуудлын нэг нь энэ. 
-Өмгөөллийн тухай хууль батлагдчихвал Хуульчдын холбооны чиг үүрэг хумигдах уу?
-Хуульчдын холбоонд хуулиар хариуцуулсан хэд хэдэн чиг үүрэг бий. Хуульчдын нэгдсэн бүртгэлийг хөтлөх, хариуцлагын нэгдсэн стандартыг тогтоох, хуульчдын ашиг сонирхлыг хамгаалах, хуульчийн шалгалт, хуульчдын үргэлжилсэн болон давтан сургалт зохион байгуулах, хуульчийн мэргэжлийн дүрэм боловсруулж батлах, мэргэжлийн хариуцлага тооцох, хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулах гээд. Эдгээр чиг үүргийг хуульчдаас өөр мэргэжилтэн, Холбооноос өөр мэргэжлийн байгууллага хэрэгжүүлэх боломжгүй. 
-Хуульчийн мэргэжлийн хариуцлагын асуудлыг одоо шийдэж байгаагаар бол шүүгчийнхийг Шүүхийн мэргэшлийн хороо, Прокурорынхыг Прокурорын ерөнхий газар, өмгөөлөгч, бусад хуульчдынхыг Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хороо шийдээд байх шиг байна. Ер нь хуульчийн мэргэжлийн хариуцлагын асуудлыг нэг газар нэгдсэн байдлаар шийдвэрлэх боломж бий юу?
-Анхны хуулийн үзэл баримтлалаар Хуульчдын холбооны чиг үүрэгт нэгдсэн хуульчийн мэргэжлийн хариуцлагын асуудал багтаж байсан юм билээ. Шүүгч ч бай, прокурор ч бай, өмгөөлөгч бай цаана нь хуульч гэдэг мэргэжил яригдаж байгаа учраас тэр. Өөрөөр хэлбэл, шүүгч, прокурор, өмгөөлөгч гэхээсээ илүүтэй хуульчид л гэж хардаг. Тэгэхээр хүссэн хүсээгүй хуульч, хуульчийн мэргэжлийн хариуцлага, ёс зүйн асуудал яригдана. Нийгэмд төдийгүй хуульчдын дунд нэг хардлага байдаг. “Шүүгч шүүгчээ хамгаална, прокурор прокуророо, өмгөөлөгч, өмгөөлөгчөө хамгаална” гэдэг. Үүнээс гадна хариуцлагын асуудал тухайн харьяалагддаг байгууллагын дэргэд байхаар удирдлагаас хамааралтай болох эрсдэлтэй. Тиймээс мэргэжлийн ёс зүй, хариуцлагын асуудлыг хөндлөнгийн байгууллага буюу ажил олгогчоос үл хамаарах Хуульчдын мэргэжлийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зөв хувилбар юм. Ингэснээр иргэдийн хардалт ч алга болно. Дээрээс нь ажил алба эрхэлж байгаа хуульч удирдлагын нөлөөнөөс ангид айдасгүй болно. Мэдээж одоо байгаа бүтцээ сайжруулж, өөрчлөлт оруулах шаардлагатай. Одоогийн байдлаар орон тооны бус 30 гишүүнтэй Мэргэжлийн хариуцлагын хороо үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс 18 шүүгч, зургаан прокурор, зургаан өмгөөлөгч юм. Энэ бүтцийн бүрэлдэхүүнд шүүгчид олонх нь бөгөөд үндсэн ажлын хажуугаар хорооны ажлыг хийж байгаа болохоор ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэл бий. Тэгэхээр бүтцийн хувьд хорооны гишүүдийн тоог багасгаад бусад төлөөллийг иргэний төлөөлөлтэй тэнцүү тоогоор орон тооны гишүүдтэй болгох хувилбар нь оновчтой харагдаад байгаа юм. Тиймээс хуульчдын мэргэжлийн хариуцлагын асуудлыг Хуульчдын холбоо хариуцаад цааш нь улам бэхжүүлээд, боловсронгуй болгоод явах нь зүйтэй гэж харж байгаа.

-Хуульчдын холбооны цаашдын зорилго, хөгжлийн чиг хандлагыг хэрхэн харж байна вэ?
-2019 онд хуульчид бид стратеги төлөвлөгөөтэй болно. Түүнчлэн шинжлэх ухаан, технологийн хөгжлийг нэвтрүүлэх замаар хуульчдынхаа мэдлэг, чадвар, туршлага, мэргэжлийн үйл ажиллагааны чанар хүртээмжийг дээшлүүлэх чиглэлд анхаарч ажиллана. Хууль зүйн салбарт технологийн ашигтай шийдлүүд ихээр нэвтэрч цахим эрин үе хэдийнээ эхэлчихсэн. Жишээ нь хууль зүйн анхан шатны зөвлөгөө, бичиг баримтын боловсруулалтыг хиймэл оюун ухаан хийж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд блокчейн технологийг туршиж байна. Хавтаст хэргийн материал бүрдүүлэхэд блокчейн технологид суурилсан дата бий болгож байна. Нотлох баримт алга болох, нотлох баримтыг солих асуудал зөндөө яригддаг. Тэгвэл энэ найдвартай, баталгаатай блокчейн технологийн тусламжтайгаар нэг оруулсан мэдээлэл хэд хэдэн газар хадгалагдаж өөрчлөх боломжгүй болсноор нотлох баримт солих, өөрчлөх зэрэг хууль бус ажиллагаа хийх боломжгүй болно. Мөн ухаалаг гэрээ, хил дамнасан үүргийн гүйцэтгэл, онлайн маргаан шийдвэрлэлт гээд гэх мэт шинэ зүйл нэвтэрч байна. Монголын хуульчид гадны туршлагатай танилцах, хилийн чанадад юу болж байгааг харж өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, боломжтойг нь нэвтрүүлээд явах хэрэгцээ шаардлага байна. 

 

Г.Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ
“Урьханы Б.Чинбатыг хуулийнхан хамгаалж байна” гэх мэдээллийг өнөөдрийн ЦЕГ-ын хэвлэлийн хурал батлав
Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • харамсаж байна (150.129.143.198)
    ШЕЗ ийн дарга лүндэндорж гэгч согтуугаар жолоо барьж хүн алсан байхад хариуцлага тооцдоггүй , одоо хүртэл ШЕЗ ийн даргаар ажлуулж байхад ҮГ дуугардаггүй хуульчдын холбооны хэрэг байна уу? ШИЙДЭХ асуудал ил тод байна
    2019 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.212.118.77)
    Huulchid erdemted tuuhee unsh uureg gedeg yum undsen huulid tarhi ugaasan zuil
    2019 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.212.118.77)
    Undsen huulid uureg gej baih esgui toriin gurvan ondorlogiig ailaar yarval etseg eh uugan huuhed gurav
    2019 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (59.153.112.63)
    хуульчдйн холбоо нэг л сайн ажиллаж мэдэгдэхгүй л байна өмгөөлөгчдийн эрх үүргийг хууль эрх зүйн хуулиндаа нэмэлт оруулаад явбал болох юм биш үү
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.186.31)
    Өмгөөллийн тухай хууль байх шаарлагагүй!!! Түүнчлэн Шүүгч, прокуроруудын хариуцлага, ёс зүйн асуудлыг Хуульчдын холбоон дотроо л шийддэг байх нь зүйтэй!!!!
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    6 цаг 33 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 18 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    7 цаг 36 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    7 цаг 44 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    8 цаг 27 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    Уржигдар 14 цаг 39 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК