Энэ сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хайрцагтай нярай хүүхдийн цогцос гудамжнаас олдсон хэрэг гарсан байна. Тодруулбал, "Гудамжинд хайрцагтай нярай хүүхдийн цогцос байна" гэх мэдээлэл оройн 20.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид шалгахад Чингэлтэй дүүргийн 16-р хорооны Согоотын 60 дугаар гудамжинд нярай хүүхдийн хайрцагтай цогцос олдсон байна. Нярай нь Архангай аймагт оршин суух хаягтай 20 настай Э гэгчийн төрүүлсэн хүүхэд бөгөөд өвчний улмаас нас барсан гэжээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар нярайд нэр өгөөгүй байсан бөгөөд энэ сарын 21-нд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэндэлсэн байжээ. Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас тун удахгүй мэдээлэл хийнэ гэв.
Сэтгэгдэл (2)