Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Эрдэнэ АН-ынхаа лидерүүдийг “намнасаар” өнөөг хүрчээ

2019-6-28
0
ЖИРГЭХ

...Эв нэгдэлгүй, фракцуудынх нь зодоон хэрээс хэтэрсэн учраас л АН өнөөдөр УИХ-д сөрөх ч чадваргүй сөрөг хүчин болж хувираад байна. АН-д эвийн цавуу хэрэгтэй болохоос нэгнийхээ шархан дээр нь давс цацаад суудаг хүн хэрэгтэй гэж үү?...

Энэ бол АН-ын өнөөгийн дүр төрхийг онож хэлсэн үг. Гэхдээ өнөөдөр биш хоёр жил зургаан сарын өмнө “Ардын эрх” сонинд ингэж бичиж байжээ. Тухайн үед АН-ын даргын сунгаанд тус намын таван лидер өрсөлдөж байсан юм. Өнгөн дээрээ ардчилалтай, шударга өрсөлдөөн мэт харагдавч хэрэг дээрээ АН-ын даргын сунгаа нэгнийгээ харлуулдаг, баалдаг, намнадаг, гүтгэдэг технологи тавхан өрсөлдөгчтэй дотоод сонгууль дээр нь гаарсан билээ. Тиймээс “АН-ын даргын сунгаанд оролцогчид сөрөг хүчнээсээ аваагүй шархаа нөхрөөсөө олж авч байна” хэмээн “Ардын эрх” сонинд онцолж байжээ.

Өнөөдрийн өндөрлөгөөс харахад хэн хэн нь хамгийн их шарх авч, хэн нь нөхдийнхөө шархан дээр давс цацаад сууж байна вэ гэдэгт төвөггүй хариулж болохоор байна. АН-ын даргын сунгаанд оролцогчдоос сонгогдох найдвар хамгийн бага нь С.Эрдэнэ байсан. Гэвч тэр сонгогдсон. Хэн дор эрх мэдэл буй түүн дор хилэнц буй гэдэг. С.Эрдэнэ эрх мэдэл, албан тушаалд хүрэхийн тулд хилэнц ихийг үйлдсэн. Тэр нь намын даргын төлөөх сунгааны үеэр оргилдоо хүрч байж. Түүнийг нь олон нийт харж мэдэрч, шүүмжилж байж. Хэвлэлд бичиж байж.

Өрсөлдөгчдөө харлуулж, гүтгэж, баалж намнаж, эцэст нь саналыг нь хүртэл луйвардсан хүн бол С.Эрдэнэ.

Тэрээр бусад таван өрсөлдөгчөөсөө Д.Эрдэнэбатыг хамгийн “зөөлөн зодсон” гэдгийг тухайн үед хэвлэлийнхэн олж хараад онцолж бичиж байжээ. Энэ нь ч үнэн бөгөөд С.Эрдэнэ Д.Эрдэнэбат нар МАНАН бүлэглэлийг хамтран өмгөөлж хамгаалж байгаагаар улам бүр батлагдаж буй. Тэд нийлж байгаад сөрөх чадваргүй сөрөг хүчин болоод байсан АН-ыг УИХ-д бүр бүлэггүй болгосон. С.Эрдэнэ ингэхдээ өөртэй нь намын даргын сунгаанд өрсөлдөж байсан УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хөөж, хорслоо тайлсан.

Түүнчлэн өөрийнх нь хамгийн хүчтэй, хамгийн том өрсөлдөгч байсан Н.Алтанхуягийг өнгөрсөн хавар намаасаа хөөсөн. Ингэж хөөхдөө тун бүдүүлэг арга хэрэглэсэн байдаг. Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга М.Чинболдыг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас нь халж, түүний оронд нам дамжин явж явж АН-д элссэн Д.Батцогтыг шууд томилж, тэр нь Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргын тамгыг дөнгөж авмагцаа Н.Алтанхуягийг намаас хөөх тушаал гаргасан аж.

БСШУ-ы сайд асан Л.Гантөмөр ч С.Эрдэнээс хангалттай шарх аваад улс төрөөс нэг хэсэгтээ холдоод буй.

Ер нь С.Эрдэнэ АН-ын дарга болох замаа нэлээд эртнээс засч АН-ын лидерүүдийг харлуулж, муулж, гүтгэн “намнах” ажлыг хийж иржээ. Тухайлбал, С.Эрдэнэ АН-ын дарга болонгуутаа Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, Б.Баабар, Э.Бат-Үүл, Да.Ганболд, Н.Батбаяр тэргүүтэй 116 хүнийг Үндэсний бодлогын хорооноосоо хөөж байв. Энэ талаар нийтлэлч Б.Баабар өөрийн цахим хаягтаа “Тэднийг нөхөж Нийгмийн даатгалд ажиллаж байсан 116 хүн оржээ. Ардчилсан нам цэвэршлээ” хэмээн жиргэж байв.

Ардчилсан хувьсгалын анхдагчдаас эхлээд ид, дунд үеийн лидерүүдээ толгой дараалан “намнаж”, харлуулж, хагаралдуулж хаячихаад С.Эрдэнэ гэнэт “Би юу хийчихэв ээ” гэж толгойгоо шаасан бололтой байдаг. Ингээд Р.Амаржаргал, Х.Тэмүүжин хоёрыг л лав эргэж тойлж, намынхаа дэд дарга болгох жишээтэй.

Юутай ч лидергүй нам дарангуйлагчийн атганд ордгийг АН-ын сүүлийн хоёр жилийн сүүдэртэй түүх тодхон харуулж байна даа. Энэ бичвэрээ эхэнд дурдсан эшлэлээр хариулт нэхэн төгсгөе.

...Эв нэгдэлгүй, фракцуудынх нь зодоон хэрээс хэтэрсэн учраас л АН өнөөдөр УИХ-д сөрөх ч чадваргүй сөрөг хүчин болж хувираад байна. АН-д эвийн цавуу хэрэгтэй болохоос нэгнийхээ шархан дээр нь давс цацаад суудаг хүн хэрэгтэй гэж үү?...

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • irgen (31.165.225.30)
    ardchilsan namch estoi shalnii alchuur boljee….ene asuudaltai hynee yajch chadahgui baigaa um bol ene nam duusaa
    2019 оны 06 сарын 29 | Хариулах
  • МАН гишүүн (66.181.176.253)
    Эрдэнэ АН дарга байвал МАНай нам 2020 онд баараггүй ялна. Вангаа хайрлацгаая
    2019 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.186.88)
    UGUIEE ANDUURCH BAINA ERDENE BOL ZUGEER L ELBEGDORJIIN BOOVNII ALCHUUR BUGDIIG HUZUUGUI LALAR UDIRDAJ HIILGEJ BAIGAA
    2019 оны 06 сарын 29 | Хариулах
  • ЛЕНИНДОРЖ (66.181.182.64)
    С ЭРДЭНЭ СТАЛИН БАГШ БОЛЖЭЭ.
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    2 цаг 26 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    2 цаг 31 мин
  • COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
    2 цаг 32 мин
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    3 цаг 18 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    3 цаг 56 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    4 цаг 6 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    4 цаг 21 мин
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
    4 цаг 25 мин
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
    4 цаг 34 мин
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
    4 цаг 43 мин
  • Royal Armouries музей 13-р зууны Монголын түүх, соёлыг тодотгосон “Монгол зун” тусгай хөтөлбөрөө нээлээ
    4 цаг 47 мин
  • Туул голын салаанд хоёр автомашинтайгаа боогдсон байсан иргэдийг авран хамгаалжээ
    5 цаг 58 мин
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
    6 цаг 5 мин
  • ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилж байна
    6 цаг 10 мин
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    6 цаг 39 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    6 цаг 41 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    6 цаг 52 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    8 цаг 10 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    8 цаг 21 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    8 цаг 27 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК