зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Алсын хараа-25 “Z” үеийнхэн”  уулзалт боллоо

2019-6-28
0
ЖИРГЭХ

 

Өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд нийслэлийн 9 дүүргийн 600 хүүхдийн төлөөллийг хамруулан Алсын хараа-25 “Z” үеийнхэн уулзалт, хэлэлцүүлгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж байна.

Хүүхдийн оролцоог үр өгөөжтэй, ач холбогдолтой болгож хүүхдэд ээлтэй арга замыг сонгохын тулд хүүхдийг өөрийг нь чадавхжуулах шаардлагатай ба үүнийг хэрэгжүүлэх нэг гарц нь чуулган, зөвлөгөөн, хэлэлцүүлэг байдаг.

Иймд энэхүү уулзалтын онцлог нь мэдээлэл технологийн эрин үед төрсөн “Z” generation буюу мэдээллийн зууны өсвөр үеийн дуу хоолойг сонсох, тэд 25 жилийн дараа улс орныхоо хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах чиглэлээр судалгаа хийх, өсвөр үеийхний оролцоог дэмжих, гаргасан санал санаачилгыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудын бодлого шийдвэрт тусгах юм.

 

“Z” үеийнхэн гэж 1997-2012 онд төрсөн хүүхдүүд бөгөөд тэдний онцлог нь  техник, технологийн мэдлэг сайтай. Мөн түүндээ тулгуурлаж, нийгмийн харилцаанаас илүү онлайн харилцааг илүүд үздэг. Тэдний сэтгэлгээ илүү глобал шинжтэй байдаг. Z үеийнхэн нийгэмд эерэг өөрчлөлтийг түүчээлэгчид байхыг хүсдэг.

Тиймээс эх орны ирээдүйг бүтээлцэх эрхэм “Z” үеийнхний санал санаачилгыг урт хугацааны хөгжлийн бодлогод тусгах нь чухал юм. Тэдний оролцоо, идэвх санаачилгаас эх орны ирээдүй шалтгаална. 2010-2030 оны хооронд Монголд “ХҮН АМЫН ЦОНХ ҮЕ” нээгдэх бөгөөд энэ жилүүдэд залуучуудын нийгэмд гүйцэтгэх үүрэг хамгийн их байна гэсэн үг. Тэдний өмнө тулгамдах асуудал ч нийгмийн зонхилох сэдэв байх болно. Одоо шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд ирж яваа цагийн өнгийг мэдэрдэг, алсыг харах чадвартай, аливаа асуудлуудыг шийдэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй, онол хийгээд хүнлэг мэдрэмжийг хослуулж чадах “Z” үеийнхэн улс орны ирээдүйн жолоог гартаа атгах юм.

Иймд уулзалтын үеэр хүүхэд бүрийн оролцоог хангах зорилгоор “Хүслийн мод” үйл ажиллагаа зохион байгуулж, оролцогч тус бүрийн  санал санаачилга, хүсэл мөрөөдлийг хүслийг модны навчин дээр бичүүлж, хүүхдийн эрхийн конвенцийн үндсэн зарчмуудад тулгуурлан оролцогч хүүхдүүдээс:

-        Өөрийгөө 15-20 жилийн дараа ямар байна гэж төсөөлж байна вэ?

-        Монгол Улсын ирэх 20 жилийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-        Энэ ирээдүйг бий болгоход таны оролцоо юу байх вэ?

-        Мөрөөдөлдөө хүрэхэд танд юу хэрэгтэй вэ?

-        Та одооноос юуг хийж эхлэх вэ? зэрэг асуулгад хариулт авлаа.

 

Монгол Улсын нийт хүн амын 36.3 хувь буюу 1/3-ийг 18 нас хүртэлх хүүхэд эзэлдэг. Хүүхдүүд өөрийн амьдралд хэрэгтэй мэдээллийг олж авах, өөрийгөө хөгжүүлэх хамгаалах, санал бодлоо илэрхийлэх гэр бүл, сургууль олон нийтийн хүрээнд өөрт хамааралтай шийдвэр гаргахад оролцох, шаардлагатай мэдлэг мэдээллийг олж авах, өөрийн болон хамт олны эрх ашгийг хамгаалах зорилгоор нэгдэж байгууллага клуб, бүлгүүдийг үүсгэх, тэдгээрт нэгдэн орох эрхээ эдлэхийг хүүхдийн оролцоо гэж тодорхойлсон байдаг. Хүүхдийн үзэл бодол, дуу хоолойг сонсож бодлого шийдвэртээ тусгах нь улс орны хөгжил дэвшилд үнэ цэнэтэй, чухал юм.

НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 12 дугаар зүйлд оролцогч улсууд өөрийн үзэл бодолтой байх чадвар бүхий хүүхдийг өөртэй нь холбоотой бүх асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээр хангах бөгөөд хүүхдийн нас, төлөвшлийг харгалзан түүний үзэл бодолд зохих ач холбогдол өгнө хэмээн заасан.

Монгол Улс Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийг боловсруулан 2018-2019 оны үйл ажиллагааг баталсан. Хөтөлбөрийн 3 дугаар зорилтод Хүүхдийг сонсох, үзэл бодлыг хүндэтгэх нийгмийн хандлагыг төлөвшүүлж, бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх, явцад хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх хэмээн тодорхойлсон. Мөн Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн 2018-2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 3.1.3.3 дугаар зүйлд заасны дагуу Хүүхдийн өөрийн удирдлагын болон сайн дурын хөдөлгөөнүүдийн нэгдсэн болон бүсчилсэн сургалт, хэлэлцүүлэг, чуулганыг зохион байгуулж гарсан санал шийдвэрийг хэрэгжүүлэхээр заасан нь хүүхэд, өсвөр үеийнхэн санаа бодлоо илэрхийлж, шийдвэр гаргах түвшинд идэвхтэй оролцож, тэдэнд санаачилга гаргах боломжоор хангагдан, хариуцлагатай бүтээлч үйлийг хийхэд нөлөөлөх юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    12 цаг 14 мин
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    12 цаг 15 мин
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    12 цаг 27 мин
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    15 цаг 9 мин
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    15 цаг 41 мин
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    16 цаг 46 мин
  • Танилц: “Улсын начин” цолны болзол хангасан бөхчүүд
    18 цаг 10 мин
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
    22 цаг 2 мин
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
    22 цаг 25 мин
  • Энэ жилийн наадамд гурав давсан АЙМГИЙН цолтонгууд
    22 цаг 39 мин
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
    22 цаг 50 мин
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
    23 цаг 31 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэмийг давж хална
    Өчигдөр 09 цаг 17 мин
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
    Уржигдар 21 цаг 19 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
    Уржигдар 14 цаг 22 мин
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
    Уржигдар 09 цаг 35 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 00 мин
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
    2025-07-10
  • Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
    2025-07-10
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК