Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрладаг нийтийн орон сууцны таван давхрын цонхноос хүн унаж гэмтсэн хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 30-ны 04.03 цагийн үед "Цонхноос хүн зүүгдсэн байна" гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн аж.
Алба хаагчид хэргийн газарт очиход Баянзүрх дүүрэг оршин суудаг иргэн 24 настай эрэгтэй Т нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ таван давхрын цонхноос унаж нуруу нь гэмтсэн байна. Гэмтсэн залууд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн бөгөөд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.