зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ОХУ-ын Хуульчдын холбооны төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа

2019-7-01
0
ЖИРГЭХ

 

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунангийн урилгаар Оросын Хуульчдын холбооны тэргүүн, Москвагийн Хууль зүйн их сургуулийн ректор В.В. Блажееваар ахлуулсан 17 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2019 оны зургадугаар сарын 23-27-ны өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа.

Айлчлалын бүрэлдэхүүнд Оросын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Олон Улсын хамтын ажиллагааны комиссын дарга Е.О. Будяков, ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч, Цэргийн Ерөнхий прокурор В.Г. Петров,  ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч асан, Дэлхийн прокуроруудын холбооны гишүүн А.Г. Звягинцев, ОХУ-ын Хууль зүйн дэд сайд Д.В. Новак, ОХУ-ын Оюуны өмчийн газрын даргын орлогч Л.Л. Кирий, Дээд шүүхийн Эдийн засгийн хэргийн танхимын шүүгч Е.Е. Борисова, Улсын бүртгэлийн даргын зөвлөх К.А. Литвинцев, Өмгөөлөгчдийн холбооны танхимын дэд Ерөнхийлөгч Г.К. Шаров, Өмгөөлөгчдийн холбооны зөвлөлийн нэгдүгээр дэд Ерөнхийлөгч В.В. Федоров, Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн А.Ю. Петров, Хуульчдын холбооны Олон Улсын үйл ажиллагаа хариуцсан зохицуулагч Д.И. Рожков, мөн ОХУ-ын орлогч прокурорын дагалдан Цэргийн Ерөнхий прокурорын төлөөлөгчид болох Цэргийн прокурорын газрын Хоёрдугаар газрын дарга, хошууч генерал С.Н. Скребец, Гуравдугаар газрын дарга, хошууч генерал С.А. Зараев, Дөрөвдүгээр газрын дарга, хошууч генерал И.А. Шаболтанов, Төв аппаратын хэрэг эрхлэх газрын дарга, хурандаа И.В. Шарапова, Цэргийн Ерөнхий Прокурорын туслах, хошууч А.С. Суворов нар багтсан юм.

Монголын Хуульчдын холбоо ОХУ-ын Хуульчдын холбоотой хамтран ажиллана

Төлөөлөгчдийн айлчлалын албан ёсны үйл ажиллагаа Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунантай хийх уулзалтаар эхэлсэн бөгөөд уулзалтад Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, Зөвлөлийн гишүүн, гавьяат хуульч Г.Оюунцэцэг, Зөвлөлийн гишүүн Ц.Өрнөндэлгэр, Ц.Мөнхбат, В.Удвал, Д.Түвшинтамир, Л.Энхсайхан, З.Алтангэрэл, Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны дарга Т.Ганбаатар нар байлцсан. Уулзалтаар өөрсдийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, мэдээлэл өгч, цаашид хэрхэн хамтран ажиллах асуудлаар санал солилцож, Монголын Хуульчдын холбоо, Оросын Хуульчдын холбоо хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Оросын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч В.В.Блажеев нар гарын үсэг зурж баталгаажуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд талууд харилцан мэдлэг, туршлага солилцохын зэрэгцээ хуульчдыг чадавхжуулах, давтан сургах болон бусад чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Тодруулбал, Шүүхийн болон хуулийн асуудлаар талууд болон гишүүд хооронд хамтын ажиллагаа тогтоох, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах асуудлаар мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлэх юм. Түүнчлэн залуу хуульч, өмгөөлөгчдийг чадавхжуулах, тэднийг дэмжих зорилгоор мэргэжлийн сургалт, уулзалт зохион байгуулахаар тохиролцсон. Мөн Монгол, Орос улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах хүрээнд хоёр орны хуульчдын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, хууль зүйн байнгын тогтвортой харилцааг бий болгох боломжийг олгох юм.

Х.Баттулга: Монголын Хуульчдын холбоотой илүү сайн хамтран ажиллаж, арга туршлагаа хуваалцана гэдэгт найдаж байна

ОХУ-ын Хуульчдын холбооны тэргүүн В.В.Блажеев, ОХУ-ын Хууль зүйн дэд сайд Д.В.Новак, мөн холбооны зөвлөлийн гишүүн, олон улсын хамтын ажиллагааны комиссын дарга Е.О.Будяков, тус улсын Ерөнхий прокурорын орлогч, цэргийн ерөнхий прокурор В.Г.Петров, ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч асан, Дэлхийн прокуроруудын холбооны гишүүн А.Г. Звягинцев нарын төлөөлөгчдийг 2019 оны зургадугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзсан.

   Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ авлигын хэрэг илрүүлж, шийдвэрлэх тал дээр сайн ажиллаж байгааг дурдаад энэ чиглэлийн туршлагатай хуульчдын баг Монголын хуульчидтай хамтран ажиллах гэж байгаад олзуурхууштай буйгаа илэрхийлсэн.   Түүнчлэн Монголын нөхцөлд уул уурхайн салбарын авлигал, авлигалын мөнгө улс төрд орж, оффшор бүст байрлаж байгаа зэрэг ярвигтай, эвлэрч болохгүй асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шүүмжлэлтэй ханддагаа хэлээд, Монголын Хуульчдын холбоотой илүү сайн хамтран ажиллаж, арга туршлагаа хуваалцана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

Д.В. Новак: Монголын Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар бүх хуульчдыг нэг дээвэр доор нэгтгэж чадсан нь оновчтой зохицуулалт болсон

     Төлөөлөгчдийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 2019 оны зургадугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзав. Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К. Азизов, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Тамгын газрын дарга Ц.Ганболд, Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны дарга Т.Ганбаатар болон Хууль зүй, дотоод хэргийн яамны газар, хэлтэс, агентлагийн дарга нарын төлөөлөл оролцсон юм.  

   Уулзалтын үеэр хоёр улсад хийгдэж буй хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцсон бөгөөд ОХУ-ын Хууль зүйн дэд сайд Д.В. Новак Оросын Хууль зүйн яамны үйл ажиллагааг товч танилцуулж, шинээр батлагдсан болон өөрчлөлт оруулах гэж буй хуулиудын талаар мэдээлэл өгсөн.   Мөн тэрбээр уулзалтын үеэр “Бидэнд тулгамдаж буй олон асуудал бий. Асуудлыг шийдвэрлэхийн тулд олон улсын туршлагыг судалж байна. Монголын Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар бүх хуульчдыг нэг дээвэр доор нэгтгэж чадсан нь бидний сонирхлыг их татсан, оновчтой зохицуулалт болжээ. Манай ОХУ-ын хуульчид Хуульчдын холбоондоо заавал гишүүнчлэлтэй байдаггүй, сайн дурын гишүүнчлэлтэй. Цаашдаа хуульчдыг заавал гишүүнчлэлтэй болгох талаар танай туршлагыг амжилттай хэрэгжүүлнэ” хэмээсэн.

   Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн зүгээс Монголын Хуульчдын холбоо, ОХУ-ын Хуульчдын холбоотой хамтарч ажиллахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.

Х.Нямбаатар: Хуулийг хэлэлцэхдээ Хуульчдын холбооноос эрх зүйн дүгнэлт гаргуулсны дараа баталдаг болох зохицуулалтыг холбогдох хуульд оруулахаар төлөвлөж байна

Төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар 2019 оны зургадугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзав.  Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Х.Нямбаатар ОХУ-ын шилдэг хуульчид манай улсад айлчилж, хоёр улсын хуулийн байгууллагууд, хуульчид хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан туршлага солилцож байгаад талархал илэрхийлээд, “Хууль зүйн салбарын чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, хуульчдыг давтан сургах болон хууль эрх зүйн шинэчлэлийг хийхэд та бүхнээс суралцах зүйл их байна. Бид хууль эрх зүйн салбарын шинэчлэлийг бага багаар хийж байна. Тухайлбал, Мөрдөн байцаах байгууллагын тогтолцоог шинэчлэхээр судалгааны ажил эхэлсэн. Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд өөрчлөлт оруулж аливаа хуулийг хэлэлцэхдээ Хуульчдын холбооноос эрх зүйн дүгнэлт гаргуулсны дараа баталдаг болох зохицуулалтыг холбогдох хуульд оруулахаар төлөвлөж байна. Мөн Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль болон Иргэний хуулиудыг нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан засаж сайжруулах зүйл байна” хэмээсэн.  Мөн “Монголын Хуульчдын холбоо, Оросын Хуульчдын холбоо хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг өчигдөр байгуулсан байна. Энэхүү санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, өргөн хүрээнд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн уламжилсан юм.

   ОХУ-ын Хуульчдын холбооны ерөнхийлөгч В.В.Блажеев тус улсад хийгдэж буй хууль эрх зүйн салбарын шинэчлэлийн талаар танилцуулж, чанартай хуульчдыг бэлтгэх асуудал ч адилхан тулгамдаж байгааг тэмдэглэсэн юм. Тухайлбал, 1990 оноос өмнө тус улсад хуульч бэлтгэдэг 53 их, дээд сургууль байсан ч энэ тоо 1200 болтлоо өссөн бөгөөд боловсролын байгууллагуудтайгаа хамтран ажилласны дүнд сүүлийн хоёр жилд 500 хүртэл бууруулжээ.  Уулзалтын дараа төлөөлөгчид Улсын Их хурлын чуулганы танхимтай танилцаж, есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлсэн юм.

Б.Жаргалсайхан: Прокуроруудыг чадавхжуулах, мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна

Төлөөлөгчдийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв нар хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь Улсын дээд шүүхийн үйл ажиллагааг танилцуулсны зэрэгцээ ОХУ болон Монгол Улсын шүүхийн системийн ялгааны талаар мэдээлэл өгч, төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн. Үүний дараа ОХУ-ын Дээд шүүхийн Эдийн засгийн хэргийн танхимын шүүгч Е.Е. Борисова ОХУ-ын дээд шүүхийн талаар товч мэдээлэл өгсөн юм.

Мөн төлөөлөгчид Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхантай уулзлаа. Уулзалтын үеэр Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “Прокурорууд Монголын Хуульчдын холбоондоо гишүүнчлэлтэй байдаг бөгөөд Холбооныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Монголын Хуульчдын холбооны чиг үүрэг болон сайн дурын хороодын дарга, Удирдах зөвлөлийн гишүүнээр цөөнгүй прокурор ажиллаж байгаа. Жишээ нь, Монголын Хуульчдын холбооны Хуульчийн үргэлжилсэн сургалтын хорооны дарга нь прокурор хүн бий. Тиймээс бидний үйл ажиллагаа Монголын Хуульчдын холбоо, Оросын Хуульчдын холбоогоор дамжин улам өргөжиж, прокуроруудыг чадавхжуулах, мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна” хэмээсэн. Түүнчлэн Монголын прокурорын байгууллагын анхны дүрмийг боловсруулахад Оросын хуульчдын хүчин зүтгэл их байсныг онцлон тэмдэглээд прокурорын байгууллагад ОХУ-д их, дээд сургууль төгссөн олон боловсон хүчин ажиллаж байгааг дуулгасан юм.

К.А. Литвинцев: Арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллахад бэлэн байна

Тус айлчлалын хүрээнд төлөөлөгчдийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан, Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн нар өөрсдийн байгууллага дээр хүлээн авч уулзсан.

   Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан төлөөлөгчдийг Улсын бүртгэлийн байгууллагаар зочилсонд талархаж байгаагаа илэрхийлээд байгууллагын үйл ажиллагаа болон өнгөрсөн жил шинэчлэн батлагдсан Улсын бүртгэлийн тухай хуулийн талаар мэдээлэл өгсөн.   Үүний дараа ОХУ-ын Улсын бүртгэлийн газрын даргын зөвлөх К.А. Литвинцев Оросын улсын бүртгэлийн үйл ажиллагааны талаар товч мэдээллийг өгсөн бөгөөд тэрбээр газар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хөтлөх асуудал дээр “Газар, үл хөдлөх эд хөрөнгийг нэгдсэн журмаар нэг газар бүртгэж байх нь зөв. Учир нь Иргэний хуульд “газар, үл хөдлөх хөрөнгийн салшгүй байдал” гэсэн гол зарчим үйлчилдэг. Та бүхнийг энэ зарчмыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бид арга зүйн болоод мэдээллийн сангаа хэрхэн хөтлөх асуудлаар бүхий л талын тусламжийг үзүүлж хамтран ажиллахад бэлэн байна. Мөн бид нисдэг төхөөрөмжийн тусламжтайгаар газрын мэдээллийг цахимжуулах асуудлаар зарим улстай хамтран семинар зохион байгуулсан. Энэ семинарыг Монголын улсын бүртгэгчдийг хамруулан зохион байгуулах боломжтой” хэмээн зөвлөсөн юм.      Харин Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэнтэй уулзсан уулзалтын үеэр тус газрын Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга С.Урангэрэл Оюуны өмчийн газрын үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ Монгол Улс дахь барааны тэмдгийн бүртгэлийн онцлог, давуу тал, хамгаалалт, эрх зүйн орчны талаар мэдээлэл хийж, төлөөлөгчийн сонирхсон асуултад хариулт өгсөн.

Хоёр улсын хууль зүйн сургуулиуд хамтран ажиллана

Төлөөлөгчдийг МУИС-ийн ХЗС-ийн захирал Ж.Эрдэнэбулган 2019 оны зургадугаар сарын 26-ны өдөр МУИС-ийн шинэ номын санд хүлээн авч уулзав. Уулзалтад Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн Ж.Хунан, Тамгын газрын дарга Ц.Ганболд, Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны дарга Т.Ганбаатар, Зөвлөлийн гишүүн, гавьяат хуульч Г.Оюунцэцэг, Зөвлөлийн гишүүн Л.Энхсайхан, З.Алтангэрэл, Ц.Мөнхбат Д.Түвшинтамир,  МУИС-ийн ХЗС-ийн хувийн эрх зүйн танхимын эрхлэгч Б.Амарсанаа,  ХЗС-ийн багш, доктор М.Уянга нар байлцсан юм.

   Уулзалтын үеэр МУИС-ийн ХЗС-ийн захирал Ж.Эрдэнэбулган Хууль зүйн сургуулийн талаар товч мэдээлэл өгөөд, хууль зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор хоёр сургуулийн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

   Оросын Хуульчдын холбооны тэргүүн, О.Е. Кутафины нэрэмжит Москвагийн Хууль Зүйн их Сургуулийн ректор В.В.Блажеев “Хоёр улсын хууль зүйн салбарын хөгжлийн үндэс ижилхэн учраас Хуульчдын холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд цаашдаа Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Москвагийн Хууль зүйн их сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллах бүрэн боломжтой” гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Өмгөөлөгчдийн эрх зүйн байдлыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана

  Төлөөлөгчдийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар 2019 оны зургадугаар сарын 25-нд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд Монгол, Орос хоёр улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өмгөөлөгчдийн эрх зүйн байдлыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж, хоёр орны хуульчдын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, хууль зүйн байнгын тогтвортой харилцааг бий болгох боломжтойг онцоллоо.

   Өмгөөлөгчдийн холбооны удирдлагууд Оросын Хуульчдын холбооны зочид төлөөлөгчдийг 2019 оны зургадугаар сарын 26-ны өдөр Чингисийн хүрээ цогцолборт хүлээн авч, Монголын түүхэн уламжлалт ёс заншил, соёл урлаг, бэсрэг наадам зэргийг сонирхуулсан юм.

Төлөөлөгчид хамба лам д.чойжамцад бараалхлаа

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид 2019 оны зургадугаар сарын 26-ны өдөр Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамцад бараалхлаа. Уулзалтын эхэнд хамба лам Д.Чойжамц төлөөлөгчдийг Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдээр зочилсонд талархаж буйгаа илэрхийлээд “Манай хийд коммунизмын үед Монголд ажиллаж байсан ганц хийд. Тэр үед ихэнх сүм хийд устсан. Манай хийдэд орос цэрэг байрлаж байсан учраас усталгүй үлдсэн. Тиймээс бид “Манай хийд орос цэргийн ачаар үлдсэн” гэж их ярьдаг” хэмээн хуучилсан.

   Уулзалтын үеэр Оросын Хуульчдын холбооны тэргүүн В.В. Блажеев “Бид Монголын Хуульчдын холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх болно. Бидний ирээдүйн хамтын ажиллагаагаа танаар адислуулж байгаа болохоор амжилттай болно гэдэгт илтгэлтэй байна” хэмээв.

  Мөн тус айлчлалын хүрээнд Оросын Хуульчдын холбооны төлөөлөгчид Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    14 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    33 мин
  • Монгол наадмын тэнгэрт “шинэ салхи” сэвэлзэв
    1 цаг 8 мин
  • Бороо орж байгаа үед нөөлөг салхинаас болгоомжлохыг зөвлөв
    1 цаг 17 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
    1 цаг 25 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно
    1 цаг 29 мин
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    14 цаг 4 мин
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    14 цаг 5 мин
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    14 цаг 17 мин
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    16 цаг 59 мин
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    17 цаг 31 мин
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    18 цаг 36 мин
  • Танилц: “Улсын начин” цолны болзол хангасан бөхчүүд
    20 цаг 0 мин
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
    23 цаг 52 мин
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
    Өчигдөр 12 цаг 16 мин
  • Энэ жилийн наадамд гурав давсан АЙМГИЙН цолтонгууд
    Өчигдөр 12 цаг 02 мин
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэмийг давж хална
    Өчигдөр 09 цаг 17 мин
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
    Уржигдар 21 цаг 19 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК