Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг Их тэнгэрт хуралдах үеэрээ олон зүйлийг цэгцэлсэн

2019-7-01
0
ЖИРГЭХ

УИХ-ын үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж, энэ долоо хоногийн УИХ-ын байнгын хороод, чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн хийнэ. Үүнтэй холбоотойгоор УИХ-дахь МАН-ын бүлгийн хуралдаан үргэлжилж байна. Бүлгийн хурлаар хэлэлцэж байгаа асуудал болон хуулийн төслийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд бүлгийн хуралдаанаар гишүүдийн ямар байр суурь илэрхийлсэн бэ? 

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн заалт бүрийг нэг бүрчлэн ярьж байна. Гишүүд хөдөө орон нутагт ажиллаад ирлээ. Иргэдийн саналыг энэ сарын 28-нд бүлгийн хурлаар ярилцсан. Дараа нь амралтын өдрүүдэд ажлын хэсэг, дэд хэсгүүд саналаа нэгтгэсэн. Одоо зөвхөн зарчмын зөрүүтэй саналыг ярьж байгаа учир нэлээд удах болов уу. Хуулийн төслийн 21.4-т УИХ-ын Сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно гэсний тогтолцоо гэсэн үгийг хасах саналыг гишүүдийн олонх гаргасан. Сонгуулийг мажоритар системээр явуулах нь зөв гэдэг байр сууринаас гишүүд асуудалд хандсан. Хуулийн төслийн бусад заалтуудыг томьёоллын хувьд сайжруулах санал гарч байна. Хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг долдугаар сарын 5-ны дотор багтаан хэлэлцэж дуусгахаар төлөвлөсөн. Дэгийн тухай шинэ хуулиар УИХ-ын гишүүний чуулганы хуралдаанд үг хэлж, асуулт асуух хугацааны хувьд ярвигтай болсон. УИХ-ын гишүүний үг хэлэх хугацаа нь 10 минут, хариулт авах нь 10 минут, асуулт асуух нь мөн 10 минут болсон. Гэхдээ төлөвлөгөөний дагуу ажиллана. Хугацаандаа амжвал долдугаар сарын 8, 9-нд УИХ-ын чуулган хуралдаж, хуулийн төслийг гуравдугаар хэлэлцүүлэгт шилжүүлэх үү, ард нийтээс санал асуулга авах уу гэдгийг УИХ тогтоолоор шийдвэрлэнэ.

-АН-ын зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийг хойшлуулахыг шаардаж, хоёрдугаарт хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байгаа атлаа яагаад сөрөг хүчинтэйгээ ойлголцохгүй байна вэ?

-АН-ын зөвлөлийн гишүүд улс төрийн шалтгаан мөн намынхаа улс төрийн шийдвэрээс асуудалд хандаж байгаа болов уу. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2014 онд АН-ын гишүүн Н.Батбаяр нарын 47 гишүүний өргөн барьсан. Уг өргөн барьсан хуулийн төслийн бараг 90 хувь нь одоогийн хуулийн төсөлд багтсан төсөл. Улс төрийн шалтгаан байгаа байх гэж бодож байна.

-АН-ын зөвлөлөөс ард иргэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар ч мэдээлэлгүй байна гэсэн?

-Манай гишүүдийн олонх нь ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хэрвээ ард нийтийн санал асуулга явуулбал дахиад хоёр сар мэдээлэл өгөх хугацаа бий. Ард нийтийн санал асуулга явуулах хамгийн наад талын хугацаа есдүгээр сарын 20-ны өдөр. Орон нутгийн саналуудыг өнгөрсөн баасан гаригт хуралдаж нэлээд цэгцэлсэн. Тухайлбал, сумын хурлыг аймгийн хурлаас сонгохыг буруу гэсэн. Түүнийг цэгцэлсэн. Дүүргийн Засаг дарга сонгох асуудлыг мөн зохицуулалт хийсэн. Аймгийн хурлыг байхгүй болгочихлоо гэж байсныг сэргээсэн. Хотын асуудлыг сэргээж байгаа. Шүүхтэй холбоотой нэлээд олон заалт байсан. Хөдөө орон нутгаас их санал ирсэн. Өнгөрсөн тав дахь өдөр Их тэнгэрт ажлын хэсэг хуралдаж нэлээд цэгцэлсэн. Тухайлбал, Сумын Засаг даргыг сонгох, дүүргийн Засаг даргыг сонгох асуудалд зохицуулалт хийсэн. Аймгийн ИТХ-ыг байхгүй болголоо гэсэн шүүмжлэл ирсэн. Үүнийг сэргээсэн. Орон нутагт орон нутгийн асуудлыг их ярьсан. "Давхар дээл"-ийг байхгүй болгох, шүүхийн засаглалын асуудал мөн яригдсан.

-Улс төрийн намыг салбарын нам болголоо гэсэн шүүмжлэл байна. Энэ талаар?

-Улс төрийн намыг илүүтэй хариуцлагажуулсан. Санхүүжилтийг ил тод болгож, нэг хүний нам байхыг үгүйсгэсэн.

-Байгалийн баялаг  “Төрийн өмч байна” гэсэн 1992 оны заалтыг энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр “Ард түмний өмч байна” гэж өөрчилж болоогүй юм уу?

-Байгалийн баялаг төрийн өмч байна гэдэг нь 1992 оны Үндсэн хуулийн заалт.  Энэ нь хөндөгдөөгүй заалт. Журмын тухай хуулиар хөндөгдөөгүй заалтыг УИХ хөндөх ёсгүй. Өргөн баригдаагүй учраас, гэхдээ яаж ашиглах уу гэдэг дээр асуудал ярьж байна. Энэ чиглэлд ажлын хэсэгт үүрэг өгч дахин томьёоллоор оруулж ирж эцэслэн шийдвэрлэнэ.

-УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах талаар ямар заалт тусгасан бэ?

-Энэ асуудлыг иргэдтэй уулзаж байгаа нэлээд ярьж байна. Тиймээс сая бүлгийн хурал дээр шийдвэрлэж, УИХ-ын гишүүдийг Үндсэн хууль зөрчсөн болон эгүүлэн татах үндэслэлтэй гэж Үндсэн хуулийн цэц үзвэл эгүүлэн татна гэсэн заалт тусгахаар боллоо.

-АН-ын зөвлөл чуулганыг хугацаанд нь завсарлуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байна?

-Завсарлуулах, үгүйг Их хурал өөрөө шийднэ. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцэж байхад завсарлуулах хэцүү. Өөрөө Дэгийн хуультай. Хоёрдугаар хэлэлцүүлэг явсны дараа л завсарлах уу, ард нийтийн санал асуулга явуулах гэдгийг шийднэ. Үүнээс өмнө завсарлах эрх бидэнд байхгүй.

Г.Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • ZOCHIN (103.26.193.68)
    Хороо найруулж,ховоо хутгаж амжсан уу.Сонгуулийр хэдэн тэрбумын ямар схем зохиохоор болсон бэ?
    2019 оны 07 сарын 02 | Хариулах
  • ZOCHIN (103.26.193.68)
    Хороо найруулж,ходоо хутгаж амжсан уу.Сонгуулийр хэдэн тэрбумын ямар схем зохиохоор болсон бэ?
    2019 оны 07 сарын 02 | Хариулах
  • irgen (31.165.225.30)
    tanai site ene sadar samuun surtalchilsan massage gesen umaa niitiin net-eer tavihaa boliochee, dendyy bydyyleg um bishyy, hyyhdyyd olj harj muu ylger jishee avch baigaa bishyy !!!! um unshih geheer l zavaan umnuud ni baih um, mongol shig medeelliin net deer sadan samuunaa shuud tavichihdag uls baihgui ee, zagdaa sergiileh ni hardaggui um baihdaa !!!!!

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    1 цаг 52 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    1 цаг 57 мин
  • COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
    1 цаг 58 мин
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    2 цаг 44 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    3 цаг 23 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    3 цаг 33 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    3 цаг 47 мин
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
    3 цаг 52 мин
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
    4 цаг 1 мин
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
    4 цаг 9 мин
  • Royal Armouries музей 13-р зууны Монголын түүх, соёлыг тодотгосон “Монгол зун” тусгай хөтөлбөрөө нээлээ
    4 цаг 14 мин
  • Туул голын салаанд хоёр автомашинтайгаа боогдсон байсан иргэдийг авран хамгаалжээ
    5 цаг 24 мин
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
    5 цаг 32 мин
  • ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилж байна
    5 цаг 37 мин
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    6 цаг 6 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    6 цаг 8 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    6 цаг 19 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    7 цаг 36 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    7 цаг 47 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    7 цаг 53 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК