Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Эрдэнэбат, Б.Жаргалсайхан нарын намыг татан “буулгана”

2019-7-02
0
ЖИРГЭХ

Монголын улс төрд шинэ үе дутагдаж байх шиг ээ. 1990 оны цагаан морин жил ардчиллын салхи сэвэлжүүлж явсан хэсэг одоо ч нэг, хоёдугаар ээлжийн улстөрчид гэгдсээр байгаа нь үүний илрэл. Албан тушаалын хуваарилалтад тэд л нэг, хоёрдугаарт бичигдэж, арын үе нь гэгдэх залуу шинэ үеийн төлөөлөл улс төрийн аль ч хүчинд үнэндээ алга. Зайгаа тавьж өгдөггүй нь хоёр том намын характер, зай эзэлж чаддаггүй нь залуусын нийтлэг төрх болсон мэт. Лав энэ хандлага 2020 оны УИХ-ын сонгуулиар ч үргэлжлэх нь тодорхой болсон гэлтэй. АН, МАН-ын өнөөгийн төрх, байгаа байдлаас үүнийг харж болохоор.

УИХ-д үнэмлэхүй олонхийн суудалтай МАН-ын дарга У.Хүрэлсүх тус намаас 2020 оны сонгуульд нэр дэвших нэгдүгээр ээлжийнхэн иргэдээс хамгийн их дэмжлэг хүлээсэн, нэр цэвэр нэгнийг дэвшүүлнэ гэх. У.Хүрэлсүхэд үнэхээр өөр сонголт байгаагүйг үгүйсгэхгүй. Гэхдээ нэр цэвэр, нийтэд төдийлөн танигдаагүй мөртлөө ахмад үеэсээ төө илүү сэтгэх боловсон хүчин энэ намд бий. Ардчилсан намд ч мөн тооны залуус байгаа л байх. Хамгийн гол нь тэднийг олон нийт гэхээсээ сонгогчид танихгүй. Сонгогчдын санал авах танигдсан улстөрчид бол парламентад суугаа МАН-ын 64, АН-ын 7, МАХН-ын О.Баасанхүү, бие даагч С.Жавхлан тэгээд Ж.Батзандан, Л.Болд нар. Дийлэнх олонхи нь 35-аас дээш насныхан.

Эндээс харахад Монголын улс төр шинэ үегүй, Монголын сонгогчид шинэ үе хүсэхгүй байгаа ч юм шиг. Ийнхүү мөнхийн залуу тодотголтой топ моделиуд байдаг шиг мөнхийн залуу гэгддэг улстөрчдийг төрүүлсээр байх уу.

Энд өгөх ганц хариулт бол улс төрийн намууд нь институц болж төлөвшөөгүй, улс төрийн дараа үе бэлтгэгдээгүйтэй л холбоотой. Өөрөөр хэлбэл, Монголын нийгэм улс төрийн лидер хайдгаас улс төрийн институц сонгосон тохиолдол тун ховор. Үүнийг өнөөг хүртэл байгуулж ирсэн гурав дахь хүчнүүдийн жишээнээс харж болно. МАН, АН-ыг түр хойш тавиад өөрсдийгөө гуравдагч хүчин гэж байсан намуудын түүхийг эргэн сөхье.

Анхны ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ой ирэх долдугаар сарын 29-нд болох гэж байна. Энэ хугацаанд Монголд парламентын ардчилсан сонгууль найм удаа, Ерөнхийлөгчийн сонгууль зургаан удаа болжээ. Эхний сонгуулиудад оролцсон намууд нь, өрсөлдсөн улстөрчид нь бүгд шилжилтийн үеийнхэн. Одоо ч тэд л улс төрд ноёлсоор байна. Харин тэдний араас гарч ирсэн намууд нь ямар байв аа. Монголын парламентын түүхэнд анх удаа гуравдагч хүчнээс бүлэг байгуулах хэмжээний суудал авсан нам бол МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл. Улс төрийн нэгэнт тогтчихсон МАХН гэдэг брэнд нэр, нэгэн цагт Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяр гэсэн нэр л “энэ өндөрлөг”-т хүргэжээ.

Харин бусад намын хувьд үнэндээ сонгууль угтсан, зарим нь бүр сонгуулиар мөнгө хийдэг намууд байгуулагдсан байна. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 32 нам /хамгийн отгон нь буюу Миний Монгол нам/-аас үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг нь, үр дүнтэй байсан нь хэд вэ гэвэл гарын таван хуруунд багтам цөөн.

Дөрвөн жил чимээгүй явснаа сонгуулиар МҮОНРТ-ээс өгдөг үнэгүй цагаа зардаг, эсвэл бусад намаас мөнгө авч нэр дэвшигчээ эргүүлж татдаг ийм л бүтэц бий болжээ. Харин МАН, АН-ыг эс тооцвол сонгуулиар идэвхждэг, тэгээд бас суудал авдаг намууд бол арай өөр. Тэдний нийтлэг төрх нь улс төрийн институц гэхээс илүүтэй лидер дагасан “бөөгнөрөл” шинжтэй. Ийм жижиг намуудыг, тэдний түүхийг эргэн сануулъя.

Лидер дагасан хүмүүсийн “бөөгнөрөл”-өөр дамжуулж, нам байгуулах замаар улс төрд өөрсдийн орон зайг бий болгосон жижиг намууд хоржоонтой нь үргэлж засаг барих хэмжээнд очиж байжээ. Жишээ нь, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн бэлэн түүх байна. АН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон тэрээр намынхаа бодлогыг сөрж явсаар эцэстээ Ард түмний нам /АТН/ байгуулж, өрх тусгаарлахаа мэдэгдэж байсан удаатай. Улмаар энэ намаараа дамжуулж Эрүүл мэндийн сайдын суудал авч, ганц суудалтай нам хэрнээ засаглаж байсан удаатай. Өдгөө тэрбээр дараагийн сайдын суудлаа, УИХ-ын гишүүний сэнтийгээ “босгох”-ын тулд Ард түмнээ хайрлая нэртэй шинэ нам байгуулжээ. Түүний араас “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын намыг дурдаж болно. Тэрбээр Эх орон нам байгуулж УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа Түлш, эрчим хүчний сайд болж байлаа. Тухайн үед түүнийг Эх орон намын даргаар бус “Эрэл” компанийн сайд хэмээн олон нийт харж байв. Тухайн үед Эх орон намаас УИХ-ын гишүүн болсон И.Эрдэнэбаатар ч Байгаль орчны сайдаар томилогдож байв. Улмаар Б.Эрдэнэбат, И.Эрдэнэбаатар нар 2008 оны сонгуулиар байгуулсан намаасаа дахин нэр дэвшсэн ч улирч чадалгүй унаснаар улс төрийн карьертаа бараг цэг тавьсан байдаг. Эх орон нам ч даргынхаа хамт усанд хаясан чулуу шиг бүдгэрсэн юм.

БНН-ын дарга Б.Жаргалсайханы жишээ байна. 1992 онд Монголын Хөрөнгөтний намыг байгуулан, 1997 онд Бүгд найрамдах нам /БНН/ болгон өөрчилсөн тэрээр 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож Үйлдвэр, худалдааны сайдын албыг хүртэл хашиж байв. Харин 2008 оны сонгуульд дахин хүч үзсэн ч сонгогчдын дэмжлэг авч чадаагүй юм. Одоо бол БНН-ыг УИХ-ын сонгуулийн өмнө сэрдгийг эс тооцвол бусад үед унтаа байдалд шилждэг дан ганц Б.Жаргалсайханы нам гэдгээр нь иргэд олон нийт ойлгодог.

Энд УИХ-ын гишүүн С.Оюуны ИЗНН-ыг ч дурдаж болох юм. 1998 оноос хойш тасралтгүй УИХ-ын гишүүнээр сонгогдсон тэрээр Иргэний зориг намынхаа нэрээр УИХ-ын дэд дарга, Гадаад хэргийн сайдын албыг хашсан нэгэн. Сүүлд 2012 оны сонгуулиар намаа Ногоон намтай нэгтгэж ИЗНН-ыг байгуулж, улмаар парламентад хоёр суудал авч байлаа. Үр дүнд нь С.Оюун дарга Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын квотыг Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрын үед авч чадаж байсан юм. Энэ мэтчилэн намынхаа нэрээр парламентад өөрсдийн орон зайг бий болгосон улстөрчдийг дурдвал цөөнгүй. Гэхдээ энд аль ч нам нь институц болж төлөвшөөгүй учраас үр дүн гэж гарсангүй. Намын даргаа, лидерээ сайд болгосныг эс тооцвол ИЗНН-ын, эсвэл БНН-ын, магадгүй Эх орон намын бодлогоор Монгол төрийн шийдвэр гарсан нь тун цөөхөн болов уу.

801 хүн нийлж нам байгуулна гэдгийг хуульчилж өгснөөс намууд бодлогоор өрсөлддөг, тэгээд улсаа хөгжүүлдэг хууль, эрх зүйн орчин үнэндээ Монголд алга. УИХ-аар хэлэлцэнэ гэж аль 2012 онд л яригдаж байсан Улс төрийн намуудын тухай, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулиудын сураг одоог хүртэл алга л байна.

Борооны дараах мөөг шиг “төрдөг”, тэгээд манан шиг замхардаг жижиг намуудтай, том хоёр нь бодлогын институц гэхээс илүүтэй мөнгөөр уралддаг ийм бүтэцтэй үед улс төрийн шинэ хүчний орон зай Монголд байсаар байх болно. Гэхдээ тэр орон зайг хэн эзлэх ёстой вэ. Н.Энхбаярын МАХН уу, эсвэл С.Оюуны ИЗНН уу, бүр Б.Жаргалсайханы БНН уу. Эсвэл хэний ч мэдэхгүй шахам Монголын консервативууд уу, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам уу. Аль нь ч байж болох л хувилбар. Гол нь сонгууль дөхөхөөр лидер дагаж бөөгнөрдөг биш, үзэл санааны нэгдэл, бодлогын институц болж төлөвших чиглэлд энэ бүх нам явбал Монголд л ашигтай, төрд л хэрэгтэй. Түүнээс сонгуулийн дараа “тардаг”, дараагийн сонгуулиар “төрдөг” байвал шинэ нам, шинэ улс төрийн хүчин байгуулаад ч хэрэг алга.

Тэгвэл энэ парламентаар хэлэлцэж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд нэг хүний гэх тодотголтой улс төрийн намыг хариуцлагажуулах заалтыг оруулахаар хэлэлцэж байна. Энэ тухай МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Улс төрийн намыг илүүтэй хариуцлагажуулсан. Санхүүжилтийг ил тод болгож, нэг хүний нам байхыг үгүйсгэсэн” хэмээн тайлбар өгчээ. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг Их тэнгэрт хуралдсан.

“Хариуцлага”-ын сэлэх эргүүлэх болсон Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, төдийгөөс өдийг хүртэл хамтарч ирсэн УИХ-ын дарга Г.Занданшатар нарын зүгээс Төрийн ордонд гэхээсээ Их тэнгэрт Бүлгийн хуралдаанаа хийсэн нь нэг талаараа “зөв” шийдэл байж болох. Хамгийн гол нь Их тэнгэрт хуралдсан МАН-ын бүлгийн хуралдаанаас улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгож, илүү хариуцлагатай болгохоор санал нэгдэж, түүнийгээ Үндсэн хуульд тусгасан нь зөв шийдэл байж мэдэх. Хажуугаар нь улс төрийн нам гэдэг нэг хүний үүрэг оролцоотой байхыг үгүйсгэснээрээ онцлог болж байх шиг.

Өөрөөр хэлбэл, Бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хэлсэнчлэн улс төрийн намыг нэг хүнийх гэсэн ойлголт, нэршлийг Үндсэн хуульдаа тусгах замаар халвал сонгуулийн өмнө төрдөг, тэгээд замхардаг, унтаа байдалд шилждэг үзэгдэл Монголд үгүй болох нь. Үүгээр нийт гишүүд гэхээсээ нэг хүний фигурээр явдаг намуудыг цэгцлэх нь.

Яг үнэндээ “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Буян”-гийн Б.Жаргалсайханы даргалдаг нам хэдэн гишүүнтэйг бүртгэсэн Дээд шүүх байтугай тэдгээрийг дэмжигчид нь мэдэхгүй болов уу. 801 хүн нийлж нам байгуулна гэдгийг хуульчилж өгснөөс биш тэр нь парламентад нэг ч суудал авах хэмжээний саналд тооцогдохгүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой асуудал юм.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ЗОЧИН (103.9.90.98)
    Дээрхи 2 намыг нэгтгэвэл их знэ дээ. 2020 он хаяанд ирлээ Толгой гэгдэх 2 нам шалдаа буучихлаа. Одоо жижиг намын нөхдүүд
    2019 оны 07 сарын 02 | Хариулах
  • иргэн (202.179.27.11)
    Эсгий хийх газар нохой хэрэггүй, улс төр хийх газар энэ 2 ч, энэ 2-ын нам ч хэрэггүй
    2019 оны 07 сарын 02 | Хариулах
  • зочин (103.229.123.224)
    Яахын бэ яахын. Энгээд л явж байг. Хэдэн мянгуужингууд мөрөөдөлдөө хөтлөгдөөд явж байгаа нь гоё харагддаг юм. Зурагтаар үзэх ч юм олдохгүй энэ мянгуужингуудын яриа сонирхол татдаг юм. Гарч чадахгүй ч гэсэн хөөрхийнуусыг зурагтаар хархаар гоё байдаг юм. Түүнээс эд нарыг дээш нь гаргаж болохгүй. Хийх чадамжгүй нь батлагдсан шдээ. мөнгөө цацаад явж л байг хөөрхий минь
    2019 оны 07 сарын 02 | Хариулах
  • Оспан-бидзандан (202.9.42.117)
    Сайхан бичсэн байна .
    2019 оны 07 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    1 цаг 51 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    1 цаг 57 мин
  • COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
    1 цаг 58 мин
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    2 цаг 43 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    3 цаг 22 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    3 цаг 32 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    3 цаг 47 мин
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
    3 цаг 51 мин
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
    4 цаг 0 мин
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
    4 цаг 9 мин
  • Royal Armouries музей 13-р зууны Монголын түүх, соёлыг тодотгосон “Монгол зун” тусгай хөтөлбөрөө нээлээ
    4 цаг 13 мин
  • Туул голын салаанд хоёр автомашинтайгаа боогдсон байсан иргэдийг авран хамгаалжээ
    5 цаг 24 мин
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
    5 цаг 31 мин
  • ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилж байна
    5 цаг 36 мин
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    6 цаг 5 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    6 цаг 7 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    6 цаг 18 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    7 цаг 36 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    7 цаг 47 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    7 цаг 53 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК