Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардын намын “Дөрөвдүгээр дүр” удахгүй тодрох нь

2019-7-02
0
ЖИРГЭХ

Аль ч намд залуучуудын холбоо гэж бий. Түүгээрээ дамжуулан намын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхээс гадна жагсаал цуглаан, акц зохион байгуулах үүрэг “хүлээдэг”. Намын дэргэдэх байгууллага учраас даргынхаа үгийг “үг дуугүй” хэрэгжүүлэхээс эхлээд Үндсэн дүрмээ дагах нь тэдний үүрэг болохоор. Хүлээдэг гэдгийг зориуд хашилтад хийсэн нь ч ийм учиртай. Ер нь намын дэргэдэх залуучуудын байгууллага Монголд хэд байдаг вэ.

Бүр холоос жишээ татахад МАХН-ын дэргэдэх залуучуудын холбоог дурдаж болно. Түүнээс наашлуулбал Ардчилсан нам дэргэдээ Залуучуудын холбоотой. Ойр нь гэвэл МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуудын холбоо, бас хамгийн жин дарах нь. Ийн тодотгох болсон нь шалтгаантай.

Учир нь, 1997 онд байгуулсан эл холбоо өдгөө 70 гаруй мянган гишүүн, дэмжигч бүхий нийслэл, 21 аймаг, есөн дүүрэгт нийт 30 гаруй салбар холбоо бүхий үндэсний хэмжээний залуучуудын байгууллага хэмээн өөрсдийгөө тодорхойлжээ. Ардын нам доторх жижигхэн гэхээсээ жин дарах хэмжээний зохион байгуулалттайгаар “Вант” улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг. Тэгвэл эл байгууллагын шинэ ерөнхийлөгчийг тодруулах сунгаа эрх баригч Ардын нам дотор өдөлж эхэллээ.

Юу гэхээр НАМЗХ-ны 17 аймаг, долоон дүүргийн дарга нар VI Их хурлаа энэ сарын 9-нөөс өмнө хуралдуулах шаардлагыг МАН-ын генсек Д.Амарбаясгаланд хүргүүлсэн юм. Үүнтэй холбогдуулж генсек Д.Амарбаясгалан НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, Удирдах зөвлөлийн гишүүдэд энэ сарын 8-нд Их хурлаа товлон хуралдуулах чиглэл өгчээ. Нэгэнт Их хурлыг хуралдуулахыг ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс чиглэл өгсөн учраас тэд наадмаас өмнө бэлтгэл ажлаа хийх шаардлагатай тулгарч байгаа юм. Харин тухайн хурлаар юу хэлэлцэх бол гэдэг нь нийгэм, улс төрийн хүрээнд гэхээсээ МАН-ынхан өөрсдөө ач холбогдол өгөх сэдэв болж байна.

Уугуул нэрээ сэргээгээгүй, угшил нэгтэй МАХН-ын “тодотгол”-той явахад нь буюу одоогийн МАН-ын дэргэд МАСЗХ нэртэй байгууллагыг У.Хүрэлсүх тэргүүтэй залуучууд өлгийдөн авч байв.

Тэгэхэд ерөнхийлөгчөөр нь Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх тодорч тэр хэрээрээ Төрийн ордны гадна тэмцэл өрнүүлж байлаа. Энэ нь НАМЗХ /тухайн үеийн МАСЗХ/-г чиг үүрэг статусаараа адилхан нэршил бүхий үйл ажиллагаа явуулдаг бусад намын дэргэдэх холбооноос нь төө илүү харагдуулах шалтгаан болдог.

Үүх түүхийг нь сөхсөн ч энэ байгууллагыг удирдаж асан эрхмүүд нам дотроо төдийгүй төр түшилцэх шатанд дэвшдэг үүний илрэл. Жишээ нь, энэ байгууллагын анхны ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэхэд намынхаа ерөнхий нарийн бичгийн даргаас Ерөнхий сайд, намын даргын тамгыг хамтад нь атгаж байна. Шадар сайдын албыг хэдэнтээ хашсан нь ч үүнд хүч нэмнэ. Түүний халааг авсан удаах ерөнхийлөгч Г.Занданшатарын тухайд мөн адил дэд сайдаас намын генсек болохын хажуугаар хоёронтоо сайдын алба хашиж, өдгөө УИХ-ын дарга хэмээх Монгол төрийн хоёрдугаар сэнтийд сууж байна.

Эндээс НАМЗХ-ны ерөнхийлөгчийн албан тушаал ямар “үнэ цэнэ”-тэй, нам гэлтгүй төрийн албанд өгсөх гүүр болдгийг харж болно. Энэ албан тушаал руу Ардын намын залуу үеийн төлөөлөл хошуурах нь ч аргагүй.

Санаж байгаа бол УИХ-ын дарга Г.Занданшатараас тамга тэмдгээ гардсан одоогийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг НАМЗХ-г тэргүүлж байхад Н.Номтойбаяр тэргүүтэй МАН-ын залуучууд акц өрнүүлж тухайн үед Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан Г.Тэмүүлэнг ерөнхийлөгч болгосон байдаг.

Үүнээс хойш дөрвөн жилийн хугацаа өнгөрчээ. Сонирхолтой нь, Н.Номтойбаяр тэргүүтэй НАМЗХ-д харьяалагддаг гишүүд өдгөө “60 тэрбум”-ынхан гэх нэршлээр буланд шахагдаж болсон НАМЗХ-ны гишүүд хаачих вэ?!. Цагтаа сайд явсан Н.Номтойбаяр, намын даргынхаа тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах албан бичигт гарын үсэг зурснаараа Г.Тэмүүлэн нарын оролцоо одоогийн НАМЗХ-д харьяалагдаж байгаа учраас.

Өөрийнх нь хэлсэн үнэн бол Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах бичиг барьснаараа энэ хоёр гишүүнд хариуцлага тооцох цаг хугацааны асуудал. Наад зах нь Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн нарын нэр дэвшүүлэх эрхийг нь хасах нь У.Хүрэлсүхийн мэдлийн хэрэг. 

Цаашлаад АНУ-д суралцах үеэр нь “түгжилдсэн” намын батлах нэгтэй үе тэнгийнхнээсээ хариугаа авах нь Л.Оюун-Эрдэнэ сайдын бас нэг нүүдэл болов уу. Ингэхэд энэ сарын 8-нд товлосон НАМЗХ-ны дараагийн ерөнхийлөгчөөр хэн сонгогдох вэ?!

Нийгмээрээ, нийтээрээ Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвыг Монгол төрийн гурван өндөрлөг гэж тодорхойлдог бол аль ч үед "гандан буурах"-гүй явж ирсэн МАН-ын тэр дундаа НАМЗХ-ны удирдлага хэн бүхэнд сонин тусах нь мэдээж биш гэж үү.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Гуц (150.129.142.30)
    Элдэв хогийн зов жив базаж, олон тумний эв нэгдлийг задлах гэсэн балиар хор найруулагч этгээдуудийг энэ Ертенцеес уурд тонилгохсон! Аль ч нам эвсэл, албан байгууллага хамт олныг дотроос нь загадан бутаргаж, хучгуйдуулж, задлах бодлого яваад л...тэруунд нь ватажка тэнэгтээд, хэруул маргаан хийж, ажил уйлс нь доройтон дайсагналцах юм...?
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.26.193.200)
    TSAGAAN SUVARGA GEH OLON ZUUN TERBUMIIN ORDIIG ARD TUMNEES HULGAILJ LUIVARDAJ AVSAN NOMTOIBAYAR ERDENETIIG BAITSAAND TVIN NEG CH BIZNES HIIJ UZEEGUI MURTLUU TERBUMTAN BOLSON GANZORIG LUIVARCHIN HULGAICHIIN HUU TEMUULEN ZERGEES HOLBOOGOO SALGAJ TSEVERLEJ SHUDARGA EH ORONCH ZALUUCHUUDAAR SOLIH TSAG BOLJEEE
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.161.28)
    Хүрэлсүх цагтаа МАХН-ын дэргэдэх "Монголын Социалист Залуу Луйварчдын Холбоо"-г тэргүүлж байхдаа Хадгаламж банкны 14 миллиард төгрөг хулгайлсан хэрэгт холбогдон шалгагдаж байсан биз дээ? Тэгээд хэрэг нь юу болсон бэ?
    2019 оны 07 сарын 02 | Хариулах
  • зочин (202.9.43.120)
    одоо ихэнх ядуу дорой хүмүүс бүүр дундаж давхарага хүртэл төр засагт итгэх итгэл буурч ямар нэг шашнаас аврал эрж манжийн дарлалд гурван зуун жил байхдаа тэнгэр бурханаас аврал эрж одоо амьдарч байгаа цагтаа бүтэхгүй юм байна гээд хойд насандаа сайхан амьдрах амьдрал гуйж байсан тэр үетэй адилхан болох гээд байна төр нэг арга бодож одоо цагт нь аятайхан амьдруулж үзээчээ итгэл гэдэг хамгын чухал нь байдаг юм шүү төр засаг минь
    2019 оны 07 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    1 цаг 51 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    1 цаг 57 мин
  • COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
    1 цаг 58 мин
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    2 цаг 43 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    3 цаг 22 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    3 цаг 32 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    3 цаг 47 мин
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
    3 цаг 51 мин
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
    4 цаг 0 мин
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
    4 цаг 8 мин
  • Royal Armouries музей 13-р зууны Монголын түүх, соёлыг тодотгосон “Монгол зун” тусгай хөтөлбөрөө нээлээ
    4 цаг 13 мин
  • Туул голын салаанд хоёр автомашинтайгаа боогдсон байсан иргэдийг авран хамгаалжээ
    5 цаг 23 мин
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
    5 цаг 31 мин
  • ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилж байна
    5 цаг 36 мин
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    6 цаг 5 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    6 цаг 7 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    6 цаг 18 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    7 цаг 36 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    7 цаг 46 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    7 цаг 52 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК