Улсын Ерөнхий прокурорын өгсөн үүргийн дагуу Монгол Улс, БНХАУ-ын хил залгаа аймаг, хотын прокурорын газруудын хооронд хамтран ажиллах хэлэлцээр байгуулах уулзалтыг өнгөрсөн зургадугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд Дорнод аймагт амжилттай зохион байгууллаа.
Монгол Улсын Дорнод аймгийн прокурорын газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Ардын прокурорынгазрын хооронд хоёр улсын хил дамнан урсах Халх гол, Хэрлэн гол, Буйр нуурын эко системийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан юм. Энэхүү уулзалтанд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Жэн ЖинЦунь, Орчуулгын газрын дарга Хө Ши Гө, Хөлөнбуйр хотын Ардын прокурорын газрын Ерөнхий прокурор ЖанШяо Хун, Хөх Хотын Ардын прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Цао Зи Ган, Хөлөнбуйр аймгийнШинэ Барга Зүүн хошууны Ардын прокурорын газрын ерөнхий прокурор Тү Бү Шин,Шинэ Барга Баруун хошууныАрдын прокурорын газрын ерөнхий прокурор н.Мөнхжаргал, урилгаар Монголын Прокуроруудын Холбооны гүйцэтгэх захирал Ц.Батболд, холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Пүрэвжав нар оролцлоо.
Мөн уулзалтын үеэр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн зочдыг хүлээн авч хүрээлэн байгаль орчныг хоёр аймгийн хэмжээнд хэрхэн хамгаалж ажиллах талаар харилцан санал солилцов.