Энэ сарын 2-н буюу өчигдөр Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт иргэн “А”-гаас “...миний эхнэр “Ж” нь амиа хорлоно гээд Ховд гол руу явлаа, би 3 настай хүүхдээ тэврээд явж байгаа болохоор гүйцэхгүй байна...” гэсэн дуудлага ирсэн байна. Энэ дуудлагын дагуу эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай, цагдаа-жолоочийн хамт Ховд голын эрэг орчмоор шалгалт хийсэн байна. Гэтэл иргэн “Ж” голын ус руу орж, урсаж байхад нь цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай гол руу орсон байна. Ингээд иргэн “Ж”-г барьж авсан боловч усны түвшин их, урсгал ширүүн байсан тул тухайн иргэний хамт харамсалтайгаар усанд живж амь насаа алджээ.
Албан үүргээ гүйцэтгэж явахдаа бусдын амь насыг аврах гэж байгаад харамсалтайгаар амь насаа алдсан цагдаагийн алба хаагчийн баатарлаг үйлсийг бид мартахгүй Цагдаагийн ерөнхий газраас эмгэнэл гаргажээ.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (2)