Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Батчимэг: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 644 сая төгрөгийг улсын орлого болгуулахаар нэхэмжилсэн

2019-7-03
0
ЖИРГЭХ

 

 

УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны ахлах прокурор Х.Батчимэгтэй тус албаны ажлын чиг үүргийн онцлогийн талаар ярилцлаа.

-Та төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны чиг үүргийн талаар хэлж өгөхгүй юу?

Улсын ерөнхий прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/28 дугаартай тушаалаар Улсын Ерөнхий Прокурорын Газар, түүний харъяа прокурорын газруудын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дотор “Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах алба”-ыг бий болгосон.

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэсэн зохицуулалттай холбоотойгоор тус алба нь хуулиар прокурорт олгосон эрх, үүргийн хүрээнд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилготой.

Энэ онд Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсээс хийсэн судалгаагаар албан тушаалаа урвуулсан, хэтрүүлснээс үүдсэн хохирол төлөгдөөгүй, байгаль орчин сүйдсэний үр дагавар арилаагүй, хууль бусаар байгалийн баялгийг ашигласныг нөхөн сэргээх төлбөрийг гаргуулаагүй зэргээр хохирол төлөгдөөгүй тохиолдлууд цөөнгүй тогтоогдсон. Ийм ч учраас хохирлыг төлүүлэх тал дээр бодлогын арга хэмжээ авахуулаар тус албыг бий болгох бас нэг шалтгаан болсон.

Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг төлүүлэхээр нэхэмжлэл гаргах, төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцох, шаардлагатай бол асуудлыг зөрчил, эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар шалгуулж, тогтоолгох, энэ чиглэлийн хүрээнд холбогдох төрийн байгууллагуудтай хамтарч ажиллах зэрэг чиг үүрэгтэйгээр ажилладаг.

Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн байгууллагын хүсэлтээр оролцдог. Одоогийн практикт прокурор ийнхүү төрийн байгууллагын хүсэлтээр оролцох нь хэр их байдаг вэ? Цаашид хэрхэн ажиллах талаар таны саналыг сонсоё.

Миний бодлоор хууль эрх зүйн орчин төдийлөн хангалттай биш ч бид төр, нийтийн эрх ашгийг илүү томоор харж чадвал тэр ашиг сонирхлыг хамгаалах олон олон арга хэрэгсэл байгаа юм. Үүний тулд гол нь бид хандлагаа л өөрчлөх ёстой. Өнөөдөр дээр хэлсэнчилэн байгаль орчин сүйтгэгдсэн байхад прокурор эрүүгийн журмаар шалгуулахаас хэтэрдэггүй, хэргийг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулахаас хохирол төлбөрт төдийлөн анхаарч байгаагүй, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн л бол хохирлыг нь иргэний журмаар төлүүлэхээр араас нь явдаггүй байсан. Харин одоо бол бид төр нийтийн эрх ашиг хохирсон л бол хохирол төлөгдтөл араас нь явах ёстой гэсэн бодлого барьж ажиллана. Төрийн ашиг сонирхол гэдгийн цаана ямагт нийтийн ашиг сонирхол давхар яригдана. Өөрөөр хэлбэл төрийн үйл ажиллагаа татвар төлөгчийн мөнгөөр санхүүжиж байгаа л бол ямагт нийтийн ашиг сонирхол яригдана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажилагаанд ...төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэсэн зохицуулалт 2002 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн.

Саяхныг хүртэлх хугацаанд прокурорт энэ зохицуулалтын дагуу оролцсон хэрэг маргаан олон биш, үр дүн багатай байсан гэж би боддог. Хохирогчгүй эрүүгийн хэрэгт /авлигын гэмт хэргүүд/ хохирол төлөгдөхгүй орхигдох, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан ч хохирлоо төлөөгүй байх, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн зэрэг тохиолдлуудад төрд учирсан хохирол төлөгдөхгүй хоцорч ирсэн. Өмнө нь эдгээр хохирлыг прокурор иргэний журмаар нэхэмжлэх гэхээр төрийн байгууллагын хүсэлт байхгүй гээд шүүх хүлээж авдаггүй байсан. Үүнд нийцүүлж төрийн байгууллагуудад нь хүсэлт гаргаач гэж хандахад хамт ажиллаж байсан хүнээ, даргыгаа шүүхэд өгмөөргүй байна гэж шууд хэлдэг тохиолдлууд ч гарч байлаа. Прокурор төрийн байгууллагуудаас бараг гуйж байж хүсэлтийг нь гаргуулж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ирсэнийг нуух шаардлага байхгүй. Ер нь асуудлыг прокурор л гаргаж тавихгүй бол өөр ямар ч албан тушаалтан энэ харилцаанд санаачлагатай хандахгүй нь тодорхой харагддаг.

Тиймээс бид төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг байгууллагуудын дүгнэлт, акт, шийдвэрт үндэслэн  төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүн шинжилгээ хийж зөрчил, эрүүгийн журмаар шалгуулах, хохирол бодитой тогтоогдсон бол прокурорын нэхэмжлэл гаргах, төрийн хяналт шалгалт хэрэгжүүлдэг байгууллагуудтай хамтран ажиллах, хамгийн чухал нь төрд хохирол учирсан байхад хохирол нэхэмжлэх эрх үүргээ албан үүргийн хувьд биелүүлэхгүй байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах зэргээр төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн боломжтой арга хэмжээг хуулиар олгосон чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэхээр ажлаа төлөвлөн ажиллана.

Албан ажлынхаа хувьд үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах гэдгийг тодруулан хэлэхэд дээр дурьдсан шиг төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд прокурорын байгууллагад хуульд заасны дагуу хүсэлтээ гаргахгүй байгаа, гаргахаас татгалзаж байгаа нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй эсэхэд дүгнэлт хийх хүртэлх арга хэмжээг авч ажиллана гэсэн санаа юм. Учир  нь төрийн өмнөөс хариуцлага хүлээж ажиллах албан тушаалтан төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг хүлцэж орхих үйлдэлтэй эвлэрч ажиллахгүй.

-Төр хохирсон зарим хэрэгт прокурор л нэхэмжлэхгүй бол өөр хэн ч мэдэх боломжгүй тухай ярилаа. Ингэж шийдүүлсэн практик байгаа юу?

Саяхан өнгөрсөн долоо хоногт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийн тухайн хөрөнгийг гаргуулах асуудлыг прокурор шийдүүлсэн.  Ямар асуудлаар вэ гэвэл төрийн албан хаагчийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 644 сая төгрөгийг улсын орлого болгуулахаар прокуророос нэхэмжилсэн.

Тухайн хүний үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэдий ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан учраас эд хөрөнгө хураагаагүй. Энэ нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаа тохиолдолд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг эрүүгийн шүүх хэрэглэхгүй байх хуультай холбоотой юм. Тэгэхээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлснөөр тухайн хүний хууль бус хөрөнгийг гаргуулахгүй бол Авлигын эсрэг НҮБ-ийн конвенцийг бид хэрэгжүүлэхгүй байна гэсэн үг. Иймээс иргэний журмаар прокурор нэхэмжилж, шүүх уг гэм хорыг гаргуулахаар шийдвэрлэсэн.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (103.9.90.98)
    ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХУУЛЬ БУСАААР ХӨРӨНГЖСӨН ХӨРӨНГИЙГ ПРОКУРОР ХУРААЛГАЖ ТӨРИЙН ДАНСАНД ХИЙЛГЭХЭЭР ШҮҮХЭЭС ШИЙДВЭР ГАРГУУЛНА ГЭСЭН ҮГ. ЭНГИЙН ХЭЛЛЭГЭЭР . ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСАӨН ГЭДЭГ НЬ БУРУУ ЗАМААР ОЛСОН МӨНГӨ. ТЭРНИЙГ ХУРААЛГАЖ ТӨСӨВ ОРУУЛЪЯ ГЭЖ БАЙГАА ЮМ ПРОКУРОР НЬ
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ЭНГИЙН ХЭЛЛЭГЭЭР ТӨР ХОХИРВОЛ ПРОКУРОР ТӨРИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТӨРИЙГ ӨМГӨӨЛЖ ХАМГААЛНА ГЭСЭН. ЩҮГ. ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ТӨРИЙН ЭРХ АШИГ ХӨНДӨГДӨЖ ТӨР ХОХИРВОЛ ПРОКУРОР ХАМГААЛНА. ЕР НЬ ШҮҮХ ДЭЭРХ ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН МАРГААН ДЭЭР ИХЭНХДЭЭ ТӨР ЯЛАГГДДАГ ШҮҮ ДЭЭ. ХУВИЙН ХЭВШИЛ ХҮЧТЭЙ ӨМГӨӨЛӨГЧТЭЙ ХАМГАЛААГЧТАЙ МӨНГӨТЭЙ БАЙДАГ ШҮҮ ДЭЭ. ГЭТЭЛ НӨГӨӨ ТАЛД ТӨРИЙН ЭРХ АШИГ ӨНЧИН ХҮҮХЭД ШИГ,ЭСВЭЛ ХОЙД ЭХ ХОЙД ЭЦЭГТЭЭ ШООВДОРЛОГДСОН ХҮҮХЭД ШИГ ЯВЖ ИРСЭН БАЙХГҮЙ ЮУ 1990 ОНООС ХОЙШ. 1992 ОНЫ ҮНДСЭН ХУУЛИАР ПРОКУРОР ТӨРИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ ЕРӨНХИЙ ХЯНАЛТ ТАВЬДАГ БАЙСАНЫГ АВЧ ХАЯСАНААС ЛУЙВАРЧИД ДУРААРАА ДОРГИЖ ХАМАГ ТӨРИЙН БАЯЛАГИЙГ ГАРТАА АВЧ ҮРЭН ТАРАН ХИЙСЭН БАЙГАА БАЙХГҮЙ ЮУ. ХЭРВЭЭ ПРОКУРОРЫН ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫГ ҮНДСЭН ХУЛИААР АВЧ ХАЯААГҮЙ БОЛ ОЮУ ТОЛГОЙН ХУУЛЬ БУС ГЭРЭЭ ХИЙГДЭХГҮЙ, ЭРЭДЭНТИЙН 49 ХУВИЙН ЛУЙВАР ГАРАХГҮЙ, ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЛУЙВАР ГЭЖ БАЙХГҮЙ. АРД ТҮМЭНИЙ ХАМАГ БАЯЛАГИЙГ ЦӨН ХЭДЭН ЛУЙВАРЧИН ГЭР БҮЛ ХУВЬДАА ЗАВШИХГҮЙ БАЙСАН БАЙХГҮЙ ЮУ. 1992 ОНД ҮНДСЭН ХУУЛИЙГ БАТЛАХДАА ПРОКУРОРЫН ЭНЭ ХЯНАЛТЫГ АВЧ ХАЯСАНААС ӨНӨӨДРИЙН НИЙГМИЙН ЭНЭ БҮХ МУУ МУУХАЙ ЛУЙВАР АВЛИГА, УЛСЫН ТӨРИЙН ХӨРӨНГИЙГ ЗАВШИХ БАЙДАЛ ҮҮССЭН
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.126.89.92)
    Прокурорын энэ албаны нэр ойлгож тогтооход хэцүү л юм байна.
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Хэрвээ прокурор ингэж ажиллаж чадвал авлигач оццшортонгууд багасч, төр жинхэнэ утгаар эзэнтэй болж төсвийн орлого хэдэн зуун тэрбумаар нэмэгдэхийг үгүйгэхгүй. мөн байгаль орчин сүйдэх аюул багасна
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • иргэн (103.9.90.98)
    ОХУ , Хятад, Казакстан зэрэг улсад нэг мод огтолсон ч прокурорын хяналтанд байдаг .тэд байгалаа тэгж хамгаалж хариуцлага хүлээлгэж чадсанаар байгалийн баялагаа хамагаалж чадаж байна. ..Прокурорын хяналтыг шинээр үндсэн хуулинд оруулж сэргээх хэрэгтэй
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Прокурор төрийн ашиг сонирхолыг ингэж хамгаалж ажиллавал төр гэдэг юм чинь өнчин хүүхэд шиг биш бас харж хандах хамагаалах эзэнтэй байдаг юм байна. 1990 ээд оны өмнө нийгмийн өмч, байгалын баялагыг хууль бусаар эзмших завшихын эсрэг прокурор тэмцэж хамгаалдаг байлаа. нэг хадаас завшсан хүнд ч хариуцлага хүлээлгэдэг байлаа. 1992 оны шинэ үндсэн хуулинд прокурорын ерөнхий хяналтыг авч хаяж өмч байгалийн баялагыг дураар автрлаж Хужаа нарт зарж , монголын хамаг баялагийг 30 гэр бүл луйвараар идэж завшиж монголын нийгмийг асар их хохироож ард түмэн баялагаас нэг ч төгрөг хүртэж чадахгүй байна. Прокурорын хяналт байхгүй болсноор өмч хувьчлал гэж мөн ч сайн идэх завшаан гарч ирсэн. төрийн мэдэлд байдаг байгалийн баялаг тэр чигээр хэдэн луйварчны гарт орсон.
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    1 цаг 0 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    1 цаг 5 мин
  • COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
    1 цаг 6 мин
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    1 цаг 52 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    2 цаг 31 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    2 цаг 41 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    2 цаг 55 мин
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
    3 цаг 0 мин
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
    3 цаг 9 мин
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
    3 цаг 17 мин
  • Royal Armouries музей 13-р зууны Монголын түүх, соёлыг тодотгосон “Монгол зун” тусгай хөтөлбөрөө нээлээ
    3 цаг 22 мин
  • Туул голын салаанд хоёр автомашинтайгаа боогдсон байсан иргэдийг авран хамгаалжээ
    4 цаг 32 мин
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
    4 цаг 40 мин
  • ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилж байна
    4 цаг 45 мин
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    5 цаг 14 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    5 цаг 16 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    5 цаг 27 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    6 цаг 44 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    6 цаг 55 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    7 цаг 1 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК