Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хил давж, орогнол хүссэн С.Төмөрбатын араас бусад шүүгчид бултахгүй гэх баталгаа бий юү

2019-7-04
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбатыг АНУ-ын хил дээр саатуулжээ. Шалтгаан нь гэр бүлийнхээ хамт явж байсан тэрбээр их хэмжээний мөнгө биедээ авч явсан гэж үзжээ. Үүнээс үүдэж өнөөдрийн төдийгүй ирэх өдрүүдийн халуун сэдэв С.Төмөрбаттай холбогдох нь тодорхой болж байна. Сонирхолтой нь, түүнийг саатуулсан тухай мэдээлэл түгэхтэй зэрэгцэн АНУ-аас орогнол хүссэн гэх шуум явсан нь мөн л анхаарал татаж эхэллээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын 26-нд зарлиг гаргаж, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Мөн шүүгч нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан байж болзошгүй тул хуулийн дагуу шалгуулахын тулд дээрх зарлигийг гаргасан тухай УИХ-ын дарга Г.Занданшатар нэмж мэдэгдсэн юм. Эх сурвалжуудын мэдээлснээр шүүгч С.Төмөрбат нь Төрийн тэргүүн зарлиг гаргаж, бүрэн эрхийг түдгэлзүүлсэн орой гэр бүлийн хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор хил давж, ОХУ руу оржээ.

Авлигатай тэмцэх газраас хилийн хориг тавихаас урьтаж гарсан гэсэн үг.

С.Төмөрбат нь Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа нас барсан Гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү юм.

 

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн өмчлөлтэй холбогдуулж монголчууд нийгмээрээ, улс төрийн хүрээнд ч тэр гурван жил улстөржсөөр өнөөдрийг хүрч буй. Харин эл сэдэвтэй зэрэгцэхүйц төвшинд орж ирсэн асуудал нь Салхитын мөнгөний орд. УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын “гал тогоо”-г зангидаж байхдаа тагнуул, цагдаагийн байгууллагын төлөөллийг дагуулан Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр Салхитын мөнгөний ордод гүйцэтгэх ажиллагаа явуулан төрд авсан нь өнгөрсөн нэгдүгээр сарын үйл явдал. Энэхүү үйл явдлын араас олон ч шүүмжлэл явсан, тэр хэрээрээ УИХ-ын гишүүдийг ярих “сэдэв”-тэй болгож байв.

Хамгийн сүүлд УИХ-ын дарга Г.Занданшатар Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт 7-8 шүүгч холбогдсон тухай хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзах үеэрээ мэдэгдсэн. Спикер Г.Занданшатарын тайлбараас хойш юу болж өнгөрөв?.

Бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Ж.Оюунтунгалаг хэвлэлийн бага хурал хийж өөрийг нь Асгатын мөнгөний ордын хэрэгт холбоотойгоор хээл хахууль авсан гэж түдгэлзүүлсэн гэдгийг зарлав. Мөн “Авлига аваагүй учраас хэнээс ч, юунаас ч айхгүй байна” гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл тус ордтой холбоотой гэгдэх С.Төмөрбатыг АНУ-ын хил дээр саатуулав, Монголын шүүгч АНУ-ын хил дээр саатуулагдсан тухай мэдээлэл түгэхтэй зэрэгцэн тус улсаас орогнол хүссэн талаарх шуум давхар түгэв.

Эндээс нэг асуулт гарч ирж байна. Тэр нь шүүгч С.Төмөрбатын орогнол хүссэн хүсэлтийг АНУ ёсоор болгох уу?.

Энэ талаарх асуудлыг Монголд, манайд хууль эрх зүйн орчиндоо хэрхэн тусгасан бэ. Учир мэдэх нэгний яриагаар ямар нэгэн зохицуулсан зүйл заалт байдаггүй аж. Нэг үгээр АНУ-ын холбогдох албанаас С.Төмөрбатын хүсэлтийг хүлээж авсан тохиолдолд Монголын хууль хяналтын байгууллагын “боломж” хязгаарлагдана гэсэн үг. Гэмт хэрэгт холбогдсон эсэхийг нь шүүхээр эцэслэн тогтоосон ч АНУ-ын талаас түүнийг хүлээлгэж өгөх боломжгүй хэрэг. Учир нь, нэгэнт орогнол олгосон тохиолдолд тухайн иргэнийг хэзээ ч явуулдаггүй нь АНУ-д тогтсон жишиг гэдгийг зарим хуульч хэлж байна. Шалтгаан нь хүний эрхийг дээдэлдэг улс гэсэн утгаараа.

Тэр тохиолдолд С.Төмөрбатын адил бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 16 шүүгчийн асуудал сөхөгдөж таарах нь.

Өөрөөр хэлбэл, С.Төмөрбат шиг шалгуулахаар болсон 16 шүүгч хил давж, аль нэг улсаас орогнол хүсэхгүй гэсэн баталгаа өнөөдөр байхгүй. Адаглаад тухайн 16 шүүгч Монголд үйл ажиллагаа явуулж буй дипломат харилцаатай аль нэг улсын Элчин сайдын яаманд орогнол хүссэн хүсэлт гаргасан тохиолдолд манай хууль хяналтын байгууллагынхан тийш нэвтрэх эрхгүй. Тухайн улсынхаа хууль дүрмээр явах аж.

Яг л “60 тэрбум”-ын гэх хэргийн асуудлаар “Шүгэл үлээсэн” Г.Доржзодов Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт орогнож, мэдэгдэл хийж байсан шиг.

Нөгөөтэйгүүр “Шинэ төмөр зам төсөл”-ийн хэрэгт холбогдуулж АТГ-т ороогдох болсон “Либерти партнерс” компанийг үүсгэн байгуулагч Ч.Ганбат АНУ-аас орогнол хүсч байсан шиг. Угтаа бол 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд гэмт хэрэгт холбогдон шалгуулж байгаа нэгэнд таслан сэргийлэх арга хэмжээ авах ёстой гэдгийг хуульчид хэлж буй. Гэвч хуулийн хэрэгжилт хангалтгүй, түүнийг хэрэгжүүлэхийг эрмэлздэггүй нь гэмт хэрэгт сэжиглэгдсэн нэгнийг хил давах боломж олгосоор буйг С.Төмөрбатын жишээ харуулж байна. Эцэст нь хэлэхэд шүүхээс гэмт буруутайг нь тогтоогоогүй байхад хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож болохгүй гэсэн хуулийн заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж буйг энд тодотгох хэрэгтэй.  

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Зочин (202.9.43.28)
    цоожинд оруул
    2019 оны 07 сарын 08 | Хариулах
  • irgen (31.165.225.30)
    hil gaaliinhand medeelel ogohgui archaagui umnuud, esvel ted medseer baij gargaj baigaa bol hariuzlagaa hyleeh estoi, ajlaa hiij medehgui…shuud byh hileer garahiig horigloh estoi bizdee
    2019 оны 07 сарын 05 | Хариулах
  • зочин (64.119.18.244)
    Шуугч нарийг маш их еегшуулж буруу замаар будаа тээлэгсэн хун бол Лундэндорж байх шуу
    2019 оны 07 сарын 05 | Хариулах
  • зочин (64.119.18.244)
    Монгол улсийн шүүх болон шүүгч нарийг шүүхийн шинчлэл хийх нэрээр завхруулж цалингий нь нэмж шүүгч хүн дансандаа сая доллортой байж яагаад болдоггүй юм бэ гээд яарилцлага өгөөд байсан ШЕЗ дарга Лүндэндоржид хариуцлага тооцож арга хэмжээ авахийг шаардаж байна !!! Энэ хүн ШЕЗ н даргаар 6 жил ажилласан хүн шүүхийн дампууруулхад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүн Лүндэндоржид арга хэмжээ авах нь зев гэж бодож байна
    2019 оны 07 сарын 05 | Хариулах
  • иргэд олон түмэн (103.212.116.116)
    Бултахгүй зугтахгүй оргохгүй гэх батлагаа байхгүй тул бүгдийг нь харьж шалгах хэрэгтэй,монгол улсын шүүх байгууллагын түүхэнд байгаагүй бузар юм хийсэн,хийлцсэн,хамтарсан,нуун дарагдуулсан адгын шаарнуудыг өмгөөлөх хамгаалах юм алга,шүүхэд нүүрэлсэн аюул энэ хэдээр дуусахгүй,хань хамсаатан дэмжигчидийг нь хуйгаар нь шүүхээс зайлуулаж шүүх байгууллагыг эрүүлжүүлэх,нэр хүндийг нь өргөх цаг аль хэдийнэ болсон,элдэв тайлбар мэдэмхийрэл одоо бидэнд хэрэггүй.
    2019 оны 07 сарын 05 | Хариулах
  • Хуульч (103.9.90.98)
    Хилийн хориг бол Таслан сэргийлэх арга хэмжээ, энэ таслан сэргийлэх арга хэмжээг заавал шүүх, шүүх хурлаар хэлэлцэж байж тавьдаг, шаардлага нь тухайн хүнийг яллагдагчаар татсан байх шаардлагатай, яллагдагчаар татахын тулд хэрэг бүрэн нотлогдсон байх шаардлагатай
    2019 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин (59.153.113.55)
    Бултах биш,бултуулаад,чи одоо гэр бүлээ аваад түргэн булт гээд шахсан байлгүй.Энд байвал хохь чинь шүү гэж айлгаа биз дээ.Эзэн нь.
    2019 оны 07 сарын 05 | Хариулах
  • lundendorj (120.142.31.236)
    terbum togrogtoi shuugch baij boldoggui ymuu
    2019 оны 07 сарын 05 | Хариулах
    • Зочин
      Болохгүй
      2019 оны 07 сарын 05
  • Gu (98.156.141.212)
    Medeej USA hend orognol ugch bgaagaa shalgalj l taaraa shd. Gemt heregtnuudiig orognuuldag gazar bolohiig huseegui l ym bol....
    2019 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин (64.119.21.37)
    Хуулиа чанд сахидаг газар хэн дуртайд орогнол өгөхгүй байхаа Манайхан горьдож байгаа байх Нутагтаа ирж асуудлаа шийдэх нь өлзийтэй байх
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
  • Хотгойд (31.173.243.7)
    АНУ ариа ч гэмт хэрэгт сэжэглэгдэж байгаа этгээдэд орогнол олгохгуй биз дээ. Тэдний ЭСЯ-ны тагнуулууд аль эрт мэдээлчихсэн болохоор хил дээрээ зогсоож бгаа бх аа. Нэр хэндээ бодоод иймэрхуу авилгалд холбогдсон этгээдуудэд даан ч горьдсоны гарз гэх блгуй дээ!
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зн (2.72.119.101)
    Хил гарч зугатаасан Элбэгдорж ииг олоогуй юм уу? Монго огаол олж огч болно шуу.
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
  • Иргэн (66.181.161.81)
    Хуцаад байлгүй наад луйварчиддаа хилийн хориг тавиач ээ бүгдийг нь бүр хорьж байгаад шалгаач ээ худлаа хуйвалдаж яаж хэргээс мултрахыг нь зааж өгөөд л элчин мэлчин хоргодох газарыг нь зааж зөвлөөд л эргүү дагзнубл бүгд бурхан боовол таарна
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
    • иргэн
      Яг үнэн оргох магаплалтай хилийн хориг тавих хэрэгтэй Эбэ-ээс эхлээд олон луйварчидад
      2019 оны 07 сарын 04
  • Bayrlalaa (202.9.42.141)
    ATG hiliin horig tavidgu shuu! Guitsetgeh ajil gej uur ymiig heldima minii hoo medehgu ymaa meddeg ym shig bichij busdiig tuurugdud oruulhaa bolino uu bayrlalaa
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
  • зочин (202.9.45.73)
    төрийн тэргүүн байсан нөхөр ичих ч үгүй гараад явчихсан гэж байгаа. өөрөө юу юу гэж хуцдаг байлаа, хууль дуудсан цагт гоёж гангалаад ир, ирэхгүй бол хууль араас нь очдог юм гэж хуцаагүй юу. түмэн гэмт хэргийн үүр уурхай тэр хулгайч лалар одоо хаа байна. сар шахуугийн өмнө л оргосон дуулдсан. иэр лаларыг чихдээд ирээгүй цагт ард түмний шударга ёсонд итгэх итгэл сэргэхгүй байх шүү
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
  • Zochin (202.126.89.235)
    Neg gazar udaad baigaa shuugch nariig solih heregtei. Tuhailbal ontslog gazruud bna. Zamiin uud geh met. Edgeeriig holiin aimgiin zahiin sumduudad tavih heregtei. Eyrhiilegch . Esaid. Uih darga zuvlumjuuruu zuv shiidver gargaj bna. Zarim shuugchid denduu muuhai shuu. Tengeriin amitad shig baidag shuu.
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
  • Baatar (202.9.43.1)
    Calin nemegdeed avdag khahuul n say, say dollar bolson yum chin odoo bugd zugtana daa...
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.42.249)
    Мал
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.121.248)
    Шүүхийн шинэчэлэл нэрээр татвар төлөгч нарын мөнгөөр баахан шинээр шүүхүүд нээсэн, олон шүүгч нар шинээр авч ажиллуулсан, шинэ шүүнч нарт баахан шинэ тавилга авч өгсөн,Шинээр төв аймагт шүүгч нарын архиддаг газрыг барьсан, Шүүхийн ерөнхий зөвлөл гэж маш том барилга барь маш олон ажлын байр зохиомлоор бий болгосон,эвлэрүүлэн зуучлагч гэж тэтгэвэрт гарсан хэдэн шүүгчдийн зугаагаа гаргадаг газрыг бии болгоод 1сая төгрөгийн цалин өгсөн, шүүгчид маань шударга шийдвэр гаргаахаар ард иргэд айлгаад байна шүүгч нарынхаа аюулгүй байдлыг хангах хэрэгтэй байна гээд бүхэл бүтэн цагдаад нэг газар бий болгосон энэ бүхний ард үргэлж татвар төлөгч нарыг мөнгийг л идэж ууж завшсан тэгээд гарч байгаа үр дүнг нь хараарай Шүүгч нараа. Шүүгч нар бурууг бусдаас биш өөрсдөөсөө л эхэлж хайцгаа даа.
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
    • МЭДЭГТҮН
      ГРЕН ХАУС Ч БИЛҮҮ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ГЭХ ШҮҮХ ТАНХИМ ТОХИЖУУЛЖ ТАНСАГЛАСАН ШЕЗ -ИЙН ГИШҮҮН БОЛСОН ШҮҮГЧ НАР ШҮҮГЧИЙН,ГҮШҮҮНИЙ ДАВХАР ЦАЛИН ХАНГАМЖ ЭДЭЛДЭГ СУРАГ ДУУДСАН.ДЭЭД ШҮҮХЭЭС ЭХЛЭЭД ШҮҮХҮҮД ЖИЛ БҮР ТАНСАГ ЗАСВАР ХИЙДЭГ БОЛСОН.БҮХЭЛД НЬАВЧ ҮЗЭХ ЁСТОЙ ЗҮЙЛ .
      2019 оны 07 сарын 04
    • Ene chin hugjil bish uu tegeed huuchnaara bahi baidgaaraa baij baih yostoi baisan uu mal minee
      2019 оны 07 сарын 04
    • Hmn
      Unen . Arai l denduu bna .Mongold huuli batlagdalaa margaashaas ni ehleed shuugch nar Mongolchilj oorsdiigoo tengeriin amitad bolgoj darhalj hunii ami nas, eruul mend, buh ymaar toglodog bolson bna. Buruutaig ni yalgaad buudahiig shaardaj bna
      2019 оны 07 сарын 04
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    15 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    20 мин
  • COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
    21 мин
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    1 цаг 7 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    1 цаг 46 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    1 цаг 56 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    2 цаг 10 мин
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
    2 цаг 15 мин
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
    2 цаг 24 мин
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
    2 цаг 32 мин
  • Royal Armouries музей 13-р зууны Монголын түүх, соёлыг тодотгосон “Монгол зун” тусгай хөтөлбөрөө нээлээ
    2 цаг 37 мин
  • Туул голын салаанд хоёр автомашинтайгаа боогдсон байсан иргэдийг авран хамгаалжээ
    3 цаг 47 мин
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
    3 цаг 55 мин
  • ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилж байна
    4 цаг 0 мин
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    4 цаг 29 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    4 цаг 31 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    4 цаг 42 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    5 цаг 59 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    6 цаг 10 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    6 цаг 16 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК