УИХ-ын хаврын чуулганыг хаалаа. УИХ-ын тухай хуульд зааснаар хаврын ээлжит чуулган долдугаар сарын 1-нд завсарлах ёстой.
Гэвч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэж эхэлсэн учир чуулганыг энэ сарын 10-ны өдрийг хүртэл хуралдуулах захирамжийг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргасан. УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Үндэсний их баяр наадам болох гэж байна. Гэвч даруухан хэлбэл ард түмэн, төрийн зарц бидэнд чуулганыг завсарлах эрх алга. Учир нь бид түүхэн үүрэг гүйцэтгэж байна.
Засаж сайжруулах зүйл олон байна. Эмх замбараагүй зүйл олон байна. Энэ бүгдийг цэгцлэх үүднээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал гурван парламент дамжин яригдсан. Бидэнд буцах зам байхгүй. Зорьсноосоо буцаж түүхэн боломжийг алдвал бид түүхийн өмнө хариуцлага хүлээх болно. Ингэж бодож хичээн зүтгэх учиртай гэлээ.
Г.Алимаа
Сэтгэгдэл (2)