Хурц нартай өдрүүд үргэлжилж, бага насны хүүхдүүд наршиж, нарны хордлогод ордог. Тэгвэл хэт халуун эдгээр өдрүүдэд хүүхдээ наршихаас сэргийлж эрүүл мэндэд нь анхаарал тавих хэрэгтэй. Мөн цаг агаарын урьдчилсан мэдээгээр хэт халах төлөвтэй байгааг анхааруулсаар байна. Тиймээс эцэг, эхчүүд та бүхэндээ хүүхдээ наршихаас хэрхэн хамгаалах талаарх зөвлөгөөг хүргэе.
НАРШСАН ҮЕД ИЛРЭХ АНХНЫ ШИНЖ ТЭМДЭГ:
• Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих
• Бие суларч ядрах
• Зүрх дэлсэх, судасны цохилтын тоо олшрох, амьсгал давхцах
• Царай цонхийж, арьс хүйтэн, чийглэг болох
• Их хэмжээгээр хөлс гарах, халууцах, хүүхэд уцаарлаж уурлах
НАРШИЛТЫН ҮЕД ҮЗҮҮЛЭХ АНХНЫ ТУСЛАМЖ:
• Эмнэлэгт яаралтай хандах
• Сэрүүхэн газарт шилжүүлэн хэвтүүлэх (сүүдэр, сэрүүн өрөө)
• Нойтон алчуур толгойд нь тавих
• Хувцсыг тайлж суга, цавь, шанаа, дагз, тахим зэрэг том судастай газар хvйтэн жин тавьж, ойр ойрхон солих
• Бүлээн шингэн уулгах
НАРШИЛТААС СЭРГИЙЛЭХ:
• Бага насны хүүхдийг автомашинд орхихгүй байх
• Нарны малгай заавал өмсөх, нарны шил, шүхэр хэрэглэх
• Цэвэр ус, хар цай, хярам ойр ойрхон уух
• Цайвар өнгөтэй, сул чөлөөтэй хувцас өмсөх
• Хурц наранд удаан явахаас зайлсхийх
• Хүүхдийг гадаа удаан тоглуулахгүй байх
• Хүйтэн ус, шүршүүрт орох
С.Хорлоо