“Зүүн бүсийн хурд-2019” наадам энэ сарын 27-28-нд Дорнод аймагт болох гэж байна. Тус аймгийн Засаг даргын Тамгын газар болон баяр наадмыг зохион байгуулах хороо, Монголын морин спорт, Уяачдын холбооны Дорнод аймаг дахь салбараас зарласан “Зүүн бүсийн хурд-2019” наадмын логоны уралдаанд дизайнер Г.Баясалын бүтээл шалгарсан байна.
Өнгөрсөн 2018 оны "Зүүн бүсийн хурд-2018" Сүхбаатар аймгийн Дарьганга суманд долдугаар сарын 27-29-ны өдрүүдэд болж байсан юм. Уралдааныг 30 мянга гаруй иргэн үзсэн тоон судалгаа бий бол газар газраас ирсэн 1550 хурдан хүлэг хурд хүчээ сорин уралдсан юм.
Сэтгэгдэл (1)