Усархаг бороо үргэлжлэн орсны улмаас Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбайд үерийн ус тогтоод байна. Яг одоогийн байдлаар Баянмонгол, Соёолж төвийн нүхэн гарц, Гэгээнтэн цогцолборын уулзвар, Хурд хороолол, Нарны гүүр, УТБЗ-ын авто вокзал гэсэн байршилд тогтсон усыг соруулжээ. Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас долоон бригадыг гарган, тогтсон усыг соруулах ажлыг хийж байна.
Түүнчлэн Улаанхуаран, Дарь Эхийн уулзвар, Монел гэсэн байршлуудад үерийн ус тогтсон байна.
Харин орон сууцны хонгилийн давхарт уерийн ус орсон, ус шүүрч байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын албанд ирээгүй байна.
Г.Алимаа